Оддын сонин хачин каталогт
444 илэрц олдлоо
Монголын хөгжмийн ертөнцөд дуу хоолойныхоо хүчээр бус гадаад төрхөөрөө богино хугацаанд нэрд гарч чадсан тив, тивийн төлөөлөл гэлтэй гурван бүсгүйд манай урд хөрш болох БНХАУ-аас нэгэн томоохон тоглолтонд оролцох урилга иржээ. Энэхүү тоглолт нь орон орны залуу уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт юм байна.
Монголын сайхан бүсгүй 2002 наадмын Алтан эрдэнийн титмийг зүүх хувьтай төрсөн мисс Д.Уянгалянхуа америкийн алдарт брэнд S.T John-ийг сурталчилжээ.Түүний “Мax Mall” Их дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах Max Fashion дэлгүүр саяхнаас S.T John брэндийг оруулж ирэх болсон байна.
Бидний сайн мэдэх УДЭТ-ын жүжигчин Б.Эрдэнэцэцэг жүжигчин мэргэжлийнхээ хажуугаар найрагч болохоор шийдсэн бололтой. Тэрээр шүлгийн түүврээ эмхэтгэн хэвлүүлэхээр болжээ.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion хамтлагийн продюссер МУСТА Б.Чинбат өнөөдөр 11:00 цагаас "Central tower"-ийн 17 давхарт байрлах ресторанд хэвлэлийн хурал зарлажээ.
Учир нь өнгөрөгч 2011 онд монголын тайзнаа тоглогдож үзэгч түмнийг байлдан дагуулсан "Давтагдашгүй" хэмээх тоглолтоо "Univision"-ий бүх хэрэглэгчдэд зориулан HD форматаар видео санд нь байршуулсан талаараа мөн "ONE MUSIC" байгуулагдсан бөгөөд тус продакшныхаа уран бүтээлчдийг танилцуулахаар ийнхүү хэвлэлийн хурал зарлажээ.
Монголын рок поп урлагийг дэлхийд гаргахаар эрчимтэй ажиллаж яваа Төрийн шагналт Д.Болд , чадварлаг уран бүтээлчийн зэрэгцээ сайхан хань, сайн аав хэмээн түүний үнэнч фенүүд магтдаг билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр түүний бага хүү нэг ой хүрсэн бөгөөд дуучин Д.Болд өөрийн албан ёсны "facebook.com/BOLDcamerton" хуудсандаа ийнхүү нийтэлжээ. "Хүү маань 1 нас хүрлээ... Одоохондоо лаагаа үлээж мэдэхгүй байх шиг байна, аав нь өмнөөс нь үлээе. Хүүдээ аз жаргал хүсэн ерөөж Монгол улсадаа хэрэгтэй хүн болоорой" хэмээжээ
Монголын хамтлаг, дуучдаас үүнийг хамгийн сайн хэрэглэдэг нь хэн бэ? Хамтдаа цахим ертөнц дэхь тэднийг тольдъё. Одоохондоо Төрийн соёрхолт дуучин Д.Болдын урд гарах уран бүтээлч алга байна. Тэрээр фейсбүүкт 67 мянган” лайк”-тай ба твиттерт 18 мянган дагагчтай нэгд жагслаа. Мөн тэрээр youtube дээр сувгаа нээн бүх клип, бичлэг, нэвтрүүлгээ байршуулсан, itunes-т цомгуудаа борлуулж байгаа, хамгийн сүүлд ухаалаг утасны “Bold” нэртэй аппликэйшн гаргасан зэргээр нь түүний цахим ертөнц дэхь хэрэглээг төгс гэж тодорхойлохоор.
Шинэ үеийн эмэгтэй жүжигчдийн төлөөлөл болсон залуу жүжигчин О.Долгорыг "Үл таних эмэгтэй" киноноос нь хойш хүмүүс танидаг болсон гэхэд хэлсдэхгүй. С.Цвейгийн алдарт "Үл таних змэгтэй" зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд Долгор бүсгүй нүцгэн биеийг алдаршуулсан ч тун нь таарсан учраас түүнийг бусад жүжигчдийн адил секс символ гэх зэргээр саар үг дагаагүй.
МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт амжилттай болж өнгөрсөн. Төрсөн өдрөөрөө өөрийн бие даасан тоглолтоо хийдэг түүний уламжлал өнгөрсөн жил нэг удаа өнжсөн.
Дуучин Нара 2008 оны босгон дээр өөрийн дүү Болороо хэмээх бүсгүйтэй хамтран `Хайрын үлгэр`, `Шинэ жилийн аялгуу` хэмээх хоёр дууг дуулж, түүнийг урлагийн замд оруулсан билээ.
Монголын рок, поп урлагийн амтат “жимс”-нүүд тун удахгүй “VIP” тоглолт хийхээр болжээ. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа " “Ука & Киви” тоглолтоо ирэх зургадугаар сард хийхээр товлоод байсан ч энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай болохоор хугацаагаа хойшлуулдаг юм билүү гэж бодоод байгаа