• Дэлдүүр хөгжимДэлдүүр хөгжим

    Монгол үндэсний найрал хөгжимд дэлдүүр буюу хэнгэрэг, цан зэрэг хөгжмийн зэмсэг онцгой үүрэгтэй. Эртний монголчууд дайн байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн хэнгэрэг дэлддэг байсан ба хожим нь XIX зууны хоёрдугаар хагасаас хойш шашны цам хэмээх багт бүжигт олон төрлийн хэнгэрэг, цан хэрэглэх болжээ.


  • Морин Хуурын ЧуулгаМорин Хуурын Чуулга

    Монгол улс анх үүссэн Хүннүгийн үеээс уламжлагдан ирсэн морин хуур гэгч хөгжмийн зэмсэг нь гэрийн хөгжмөөс тайзны хөгжим болон хөгжиж дэлхийн олон улсад сурталчилаад зогсохгүй энэ гайхамшигт хөгжмийн зэмсгээ Монгол улс НҮБ-ийн ЮНЕСКО-д "Дэлхийн оюуны биет бус соёлын өв"-өөр бүртгүүлсэн нь гайхамшигта


  • Эвэр, ясаар морин хуур урлажээЭвэр, ясаар морин хуур урлажээ

    Зураач, уран барималч Б.Ал­тан­чимэг амьтны яс, эврээр морин хуур урлажээ. Уг морин хуурын царны хэсэгт 20 үхрийн далны яс орсон бол ишийг нь янгирын эв­рээр, толгойг нь аргаль, угалзын эврээр, чихийг нь оонын эврээр хийжээ.


  • ГарчигГарчиг

    Монголын хамгийн жижигхэн морин хуур долоон сантиметр өндөр. Түүнийг бүтээсэн сийлбэрч Д.Хуягттай ярилцлаа. Тэрээр шүдэнзний хайрцагтай андуурам бүтээлээ “өлгийдөөд” удаагүй. Усан болон газрын хээгээр хайрцгийг нь чимж, жирийн морин хуурыг 17-18 дахин багасган бүтээжээ.


  • Алдарт хуурчидАлдарт хуурчид

    Алдартай Эрэгтэй Хуурчид: Түдэв Түвдэн Лувсан Жамъяан Дугаржав Батчулуун Батсайхан Идэрбат Цогбадрах


  •  Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг

    Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөн. Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.


  • МОРИН ХУУР - ӨНӨӨДӨРМОРИН ХУУР - ӨНӨӨДӨР

    Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ.


  • ТОГЛОХ АРГА БАРИЛТОГЛОХ АРГА БАРИЛ

    Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья. Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.


  • МОРИН ХУУРЫН ХӨГМОРИН ХУУРЫН ХӨГ

    Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна.


  • МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭМЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ

    Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.