•  Монгол үндэстний уртын дуу Монгол үндэстний уртын дуу

    Монгол үндэстний ардын дууг уртын болон богино дуу гэж ангилдаг. Уртын дууны үг нь цөөн ая нь урт, хөнгөнөн цуурайтаж, уужуу талбиу чөлөөтэй, учир явдлыг тоочиход тохиромжтой, уянгалахад сайн байдаг бөгөөд тал нутгийн охид хөвгүүдийн өвөрмөц сэтгэлийг илтгэдэг. Уртын дууг морин хуур хавсарч хөгжимдвөл нэн илүү тал нутгийн соёлын онцлогтой байдаг. Уртын дуу нь ердийн байдалд дээд доод хоёр бадаг дууны үгтэй, дуучин нь амьдралын хуримтлал болон эх байгальд хандах сэтгэлээрээ дуулж, дуулах aйзам нь өөр өөр байдаг. Дууны үгийн олонхи агуулга нь тал нутаг, хөлөг морь, тэмээ, үхэр хонь, хөх тэнгэр, цагаан үүл, гол мөрөн, нуур цөөрмийг зурагласан байдаг.


  • “Уяхан замбуутивийн наран” дууны хуучин бадгууд олджээ“Уяхан замбуутивийн наран” дууны хуучин бадгууд олджээ

    Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ө.Сүхбаатарт урьд өмнө мэдэгдээгүй монгол ардын уртын дууны баялаг түүвэр хадгалагдаж байжээ. Тайж удамтай Ө.Сүхбаатарт энэ үнэт өв өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн бөгөөд “Социализмын үед үзэл сурталд харш хэмээн пдуулагдаж байгаагүй, олонд түгж дэлгэрээгүй олон сонирхолтой дуунууд энэ түүвэрт бий” хэмээн Ө.Сүхбаатар гуай ярьсан байна.


  • Дэлхийд хосгүй уртын дуу, дуучин хоёрДэлхийд хосгүй уртын дуу, дуучин хоёр

    Хүн төрөлхтнийг дуу, хөгжим хэмээх гайхамшигт урлагаас нь ангид салгах аргагүй мөнхийн холбоотой гэдгийг монголчууд дэндүү сайн мэддэг, мэдэрдэг билээ. Улс, үндэстэн бүрийн дуу хуур нь өөр өөрийн өнгө, хөг аялгуу, тухайн ард түмний оршин байгаа газар нутаг, байгаль дэлхий, түүх соёл, ёс, зан заншлын илэрхийлэл нь болж байдаг. Хүмүүн төрөлхтөн, өөр үндэстэн, ястнууд дуу, хуур, хөгжмийн хөг аялгууны ид шидээр ямар ч хэл ярианы тусламжгүйгээр бие биенийхээ зүрх сэтгэлийг ойлгож мэдэрдэг нь үнэхээр гайхалтай.


  • Эртний сайханЭртний сайхан

    Ард түмэн "Эртний сайхан" уртын дууг сүлд дуу гэж нэрлэжээ. "Эртний сайхан" гэдэг уртын дуу бол эрт үес уламжлан ирсэн дууны нэг юм. Энэ дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсныг 1936-онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр ном бичихдээ түүндээ оруулсанаар өнөө үед өргөн барьсан гавьяатай. Мөн МУГЖ, Ж.Дорждагва 1970-аад онд Уртын дууны түүвэр бичихдээ "Эртний сайхан" дууны үгийг тухай үеийн үзэл суртлын байдалд зохицуулан өөрчилжээ.


  • Монгол ардын уртын дуу 1Монгол ардын уртын дуу 1

    Монгол ардын уртын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ.


  • Монгол ардын уртын дуу 2Монгол ардын уртын дуу 2

    Монгол ардын уртын дуу нь дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин урлаг юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр нугалаатай, олон янзын уянга төгөлдөр чимэгтэй, хүний сэтгэлийг догдлуулан хөгжөөгч аялгуу билээ. Уртын дуу нь дотороо айзам, урт, бэсрэг гэсэн төрлүүдтэй. Монгол түмэн бидний өвөг дээдэс уртын дууг “Айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж байжээ.


  • Өвгөн шувуу: Лхамжав Өвгөн шувуу: Лхамжав

    Євгөн: Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь Жигүүртэн олон олон шувуу та мину зээ Гадаад их далайнхаа дундаас Ганганан гунганасаар юундаа ирнэ вэ?


  • Уяхан замбуутивийн наран: НоровбанзадУяхан замбуутивийн наран: Норовбанзад

    Жаа, Энэ л уяхан замбуутивийн наран Илхэн бүхний дээгүүр Мөхдөлгүй дэлгэрч түгэн Мандаж мандсаар байдаг л билүү дээ, та мину зээ.


  • Битүү амьсгааБитүү амьсгаа

    Монгол лимбэчид битүү амьсгаагаар хөгжимдөхдөө хацрын хөдөлгөөн оролцуулдаггүй бөгөөд хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаануудыг хооронд нь холбож чаддаг. Өөрөөр хэлбэл нэгэнт авсан амьсгаагаар үлээх зуур амны хөндийд байгаа хийг хэлээр шахан даралт үүсгэж түүгээрээ эгшгээ үргэлжлүүлэн дуугаргах явцад хамраар амьсгаа авна. Чухам яг энэ агшинд амны хөндийд буй эгшиг дуугаргаж байгаа хийн даралтын хэмжээг зохих түвшинд хадгалах замаар хамраар авсан амьсгаатайгаа холбодог. Энэ нь огт тасалдалгүй үйлдэл болох бөгөөд хөгжимчнөөс өндөр ур чадвар шаарддаг.


  • ШуранхайШуранхай

    Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.