• Манас туульМанас тууль

    Манас (Кыргыз: Манас дастаны) бол Манас баатрын тухай өгүүлсэн Кыргыз ардын тууль юм. 100 мянга орчим мөртэй тус тууль ньХомерын "Одиссей", "Илиада", эртний Энэтхэгийн "Махабхарата"-тай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хидан (Хятад) ба Халимагуудын (Ойрад) эсрэг тэмцлийг харуулсан байдаг.


  • “Жангар” туулийг судлахуй“Жангар” туулийг судлахуй

    Доктор ( Phd) Жалхын Дэлэг Хүмүүн төрөлхтний шавхагдашгүй баян соёлын өв санд жинхэнэ ардын үлгэрч туульчдын амаар дамжин боловсорсон гайхамшигт аялгуу бүхий баатарлаг олон арван туулиудын дотроос яах аргагүй шигтгээ од мэт тод гялалзагч, ур утгын гайхам сэтгэмж, үг хэллэг бүхий жинхэнэ Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл бол баруун Монгол, Ойрад-Халимагийн алдарт тууль “Жангар” юм.


  • Алдарт туульч Мандиханы ПарчинАлдарт туульч Мандиханы Парчин

    Алдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.


  • Туульч А.ДоржпаламТуульч А.Доржпалам

    Баруун аймгийг vндэстэн ястны єлгий гэдэг. Энэ єлгийд ардын авьяастнууд олон ч цагийн эрхээр цєєрсєєр буй. Тэдний нэг Ховд аймгийн Дуут сумын иргэн, магтаалч, туульч А.Доржпаламтай уулзлаа.


  • Туульч Э.БаатаржавТуульч Э.Баатаржав

    Ардын урлагаа хилийн чанадад сурталчилж яваа туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржав эх орондоо уран бүтээлийн ганзага дүүрэн олзтой ирээд байхтай нь таарлаа. Тэрбээр монгол тууль, хөөмий, цуурыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн түүхэн цаг үе оолон Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан “Монгол Урианхайн хөөмий” DVD-гээ өлгийджээ.


  • Жангар хийгээд жангарчид...Жангар хийгээд жангарчид...

    РЕД: Саяхан бидний хэдэн гадаадынхны дунд дэлхийн урлагийн алтан санд орсон алдарт бүтээлийн тухай яриа өрнөж билээ. Тэд Оросын Игорын хорооны тууж, Энэтхэгийн Рамаяна, Английн Роланд баатрын тууль, Грекийн Илиада, Одиссей гээд алдарт туульсийн бүтээлийн тухай, түүнийг бүтээсэн ард түмний тухай шагшин магтаж билээ. Би ч тэсгэл алдан "Манай баруун Монголын баатарлаг тууль бол эдгээр алдарт бүтээлтэй эн зэрэгцэх төдийгүй хэлбэр, зохиомж, ур хийцийнхээ хувьд заримаас нь бүр илүү гарна" гэлээ.


  • Халимагийн алдарт жангарч Окна Цагаан Замтай хийсэн ярилцлага Халимагийн алдарт жангарч Окна Цагаан Замтай хийсэн ярилцлага

    Мэнд сайн, сар шинэ сайхан шинэлж байна уу? Америкийн Баруун Эргийн Монголчуудын сангийн хүн би Санж ахаас таны утсыг аваад ярьж байна. Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлдээ зориулж таньтай хэдэн хурам хөөрөх гэсэн билээ. Ямар хэлээр яривал та таалах бол?


  • Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байнаТууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна

    Б.Галаарид Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.