• Ерөнхий сайд Соёл, урлагийн байгууллагуудын өдөрлөгт оролцовЕрөнхий сайд Соёл, урлагийн байгууллагуудын өдөрлөгт оролцов

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.


  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Азийн урлагийн наадмыг жил бүр зохион байгуулнаЕрөнхий сайд У.Хүрэлсүх: Азийн урлагийн наадмыг жил бүр зохион байгуулна

    Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.


  • Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болноСоёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

    Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.


  • Азийн ардын урлагийн их наадам маргааш эхэлнэАзийн ардын урлагийн их наадам маргааш эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам” 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус наадамтай холбоотой олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор нар оролцож их наадамтай холбоотой мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


  • Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо болж байнаМонголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо болж байна

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Оросын ууган театруудын нэг, уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх, алдараараа дэлхийд гайхагддаг Капелла театрын Их концертын танхимд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ёслол төгөлдөр эхлэсэн билээ.


  • Бүжгийн спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болноБүжгийн спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 8-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.


  • “Glastonbury Festival” 50 жилийн ойдоо зориулж дурсгалын ном гаргана“Glastonbury Festival” 50 жилийн ойдоо зориулж дурсгалын ном гаргана

    Урлагийн хамгийн том фестивалиудын нэг Glastonbury Festival ирэх жил 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Ойдоо зориулж тус фестиваль хэрхэн фермийн талбайгаас дэлхийн хамгийн том, урлагийн фестиваль болсон тухай өгүүлэх аж. Үүнд 1970-аад оны фестивалийн 100 гаруй зураг, тус фестивалийн тайзнаа мартагдашгүй тоглолтуудаа туурвисан Jay-Z, Coldplay, Dolly Parton зэрэг уран бүтээлчдийн тухай зэрэг маш олон зүйлийг багтаахаар болсон байна.


  • "Бөртэ" хамтлагийн шинэхэн уран бүтээл "Мэндэлнэ"

    Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн чанар, чансааг тодорхойлсон ардын урлагийн “Бөртэ” хамтлаг шинэ уран бүтээлийнхээ дээжийг олны хүртээл болгож гэж байна. Тэдний анхны уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа билээ. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргэхээр зорин ажиллажээ.


  • "Алтан хальс" олон улсын кино наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя

    Монголын кино институтын 7 дахь жилдээ зохиогдож буй "Алтан хальс" олон улсын кино наадам "iCinema" кино театрт зургадугаар сарын 4-8-нд зохион байгуулагдана. Монголын кино институтын баг хамт олон энэ жилийн "Алтан хальс" наадмаар дэлхийн шилдэг бүрэн хэмжээний кинонууд, уралдаант хэсгийн богино бүтээлүүдийн хамт хүргэх гэж байна. Эдгээр кинонууд уран бүтээлч нарт бүтээн туурвих урам зориг өгч, үзэгчдэд гоо зүйн таашаал олгох нь гарцаагүй. Үүнээс гадна кино наадмын хүрээнд нэр хүндтэй найруулагчдын мастер класс үнэ төлбөргүй зохиогдох ажээ.


  • Азийн урлагийн их наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъяАзийн урлагийн их наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя

    Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа юм.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.