• “Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадам эхэллээ“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадам эхэллээ

    “Хануй Филм”-ээс санаачлан “Холливууд Монголд” Олон Улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам энэ 1-7-ныг хүртэл зохион байгуулагдахаар боллоо. Тус наадмын нээлт энэ мягмар гарагт “Корпорет конвеншин центр”-т нээлтээ хийж Холливудын мэргэжлийн уран бүтээлчид Монголд зочилж байна. Анхдугаар фестивал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.


  • “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэн нээгдэнэ“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэн нээгдэнэ

    ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 01-ны өдрийн 11:40-д Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээх гэж байна.


  • “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” тун удахгүй болно“Үндэсний бичиг үсгийн баяр-2019” тун удахгүй болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны 5 дугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд болно.


  • БСШУС-ын яам бямба гарагт ажиллажээБСШУС-ын яам бямба гарагт ажиллажээ

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн хурал Бямба гаригт болжээ.


  • “Циркийн урлаг – Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно“Циркийн урлаг – Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно

    БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Циркийн урлаг-хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг 2019 оны 05-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


  • “Бидний театр” жүжгийн уралдааны шилгүүд тодорчээ“Бидний театр” жүжгийн уралдааны шилгүүд тодорчээ

    Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагчид өөрсдийн сонгосон жүжгээрээ өрсөлдсөн бөгөөд нийт 10.000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулж шүүгчдийн оноонд нэмэлтээр тооцуулан дүнгээ гаргажээ.


  • Монгол туургатан театр “Наран ургахуй” жүжгээ Улаанбаатарт тоглоноМонгол туургатан театр “Наран ургахуй” жүжгээ Улаанбаатарт тоглоно

    Хятадын эмгэнэлт жүжгийн хаан “Цао Юү”-ийн зохиол “Наран Ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын хамт олон Улаанбаатар хотноо 04-р сарын 26,27-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш хоёр УДЭТ-ын тайзнаа тоглох нь ээ.


  • “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно“Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно

    Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.


  • “Гэрэлт морьд” тэтгэлэгт шалгарсан бүтээл “Todays Art” олон улсын наадамд оролцоно“Гэрэлт морьд” тэтгэлэгт шалгарсан бүтээл “Todays Art” олон улсын наадамд оролцоно

    Монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлээ дэлхий нийтэд танилцуулах боломж олгодог “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр гурав лахь жилдээ зарлагджээ. ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) болон Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН Банкны Гүйцэтгэх захирал, МУЗ-ийн Дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг шилдэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын томоохон үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгодгоороо онцлогтой. 2019 оны тухайд “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч Нидерландын Вант улсад 2019 оны есдүгээр сарын 19-22-нд болох 15 дахь удаагийн “Todays Art” олон улсын наадамд оролцохоос гадна ХААН Банкны ХААН Галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхтэй болох юм.


  • “Яг түүн шиг” нэвтрүүлгийн шинэ улиралд шилдгүүд өрсөлдөнө“Яг түүн шиг” нэвтрүүлгийн шинэ улиралд шилдгүүд өрсөлдөнө

    Боловсрол телевиз “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугааруудыг “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ хүргэх гэж байна. Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл, 2-р улиралд жүжигчин Т.Бархүү, 3-р улиралд дуучин Б.Нацагдорж тодорч байсан. Харин энэ жил өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг 8 оролцогч хоорондоо өрсөлдөх гэнэ. Чухам хэн, хэн сонгогдсоныг тун удахгүй зарлах болно.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.