• “Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах том алхам тавигдлаа”“Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах том алхам тавигдлаа”

    Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн “Stories from the Steppe” хэмээх монгол өгүүллэгийн түүвэр болон Өвөрмонголын Алшаа хошууны яруу найрагч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүвэр англи хэлээр хэвлэгджээ. Соёл яруу найргийн академиас энэхүү номын баярыг “Арт хаус” төвд өчигдөр зохион байгуулсан бөгөөд Монголын үе үеийн зохиолч, яруу найрагчид, ӨМӨЗО-оос яруу найрагч Э.Болд, Шилийн гол аймгийн хэвлэ лийн хорооны дарга Шилийнбаатар, яруу найрагч Буянбат нар хүрэлцэн ирсэн юм.


  • Д.Сосорбарамын “шуурга”Д.Сосорбарамын “шуурга”

    Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам тун удахгүй “шуурга дэгдээж”, Хубилай хаантай холбоотой түүхэн баримтат кино хийх гэнэ. Үүнтэй холбоотой Хубилай хааны талаар судалж, баримт цуглуулахаар Японы үндэсний архивын газрыг зорих гэж буй аж. Хубилай хаан арлын орныг хоёр удаа дайлаар мордож байсан учраас түүнтэй холбоотой олон баримт, дурсгалын зүйл тус улсад хадгалагддаг аж.


  • “Алтаргана” өндөрлөлөө.“Алтаргана” өндөрлөлөө.

    Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 70 орчим мянган буриад байгаа гэсэн албан бус тоо бий. Харин ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадад болж буй “Алтаргана” наадамд энэ жил манай улсаас 600 гаруй төлөөлөлөгч төлөөлөн оролцсон юм. Хоёр жилд нэг удаа зохиогддог “Алтаргана” буриад үндэстний урлагийн их наадам гурван өдрийн турш үргэлжилж байгаа бөгөөд өмнөх удаад Монголд зохион байгуулагдсан “Алтаргана” наадмыг анх 1994 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд анх буриад дууны уралдаан гэж нэрлэж байжээ. Харин одоо Буриадын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж өргөжсөн байна.


  • “Playtime”-ын тасалбар 150 мянга “Playtime”-ын тасалбар 150 мянга

    Амьд хөгжим сонирхогчдын дунд зохион байгуулагддаг хамгийн том наадам болох "Playtime 2012"-т оролцох хамтлаг дуучдыг бүртгэж дууссан бөгөөд наадмын тов гарчээ. Жил бүр Гачууртын Монгол шилтгээнд зохион байгуулагддаг тус наадам ирэх наймдугаар сарын дөрвөн, тавны өдрүүдэд болох ажээ. Одоогоор тоглолтын тасалбарыг худалдаалж эхлээгүй байгаа агаад тасалбарыг 15000-150000 төгрөгөөр худалдаанд гаргана гэсэн мэдээлэл байна.


  • Циркийн жүжигчид алтан медальтай эх орондоо ирлээЦиркийн жүжигчид алтан медальтай эх орондоо ирлээ

    “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадамд амжилттай оролдож, алтан медаль хүртсэн таатай мэдээ дөнгөж сая хүлээн авлаа. Уг наадамд олон улсын циркчид шилдэг гэсэн үзүүлбэрээ толилуулжээ. Наадмын гран-при шагналыг Москвагийн утсан дээр явдаг баавгайтай үзүүлбэр хүртсэн бол Монголын циркчид агаарт газар дээрх уран нугаралтын үзүүлбэрээр алтан медалийн эзэд болсон байна.


  • Anemone Anemone "Sweetymotion" шиг болохыг хүсдэг

    Охидын хамтлагт өөрсдийн өнгө аяс, дуулах стилиэ бүрдүүлж чадсан Anemone хамтлаг дөрвөн гишүнтэй болоод удаагүй байгаа. Гэсэн ч тэд уран бүтээлээ хийж, анхны цомгоо гаргах гээд ажиллаж байна. Тэдний хүндэлдэг охидын хамтлаг нь "Sweetymotion", "3 Охин", "Киви" гэнэ. Мөн анхны тоглолтоо сайхан зассан тайз, салюттай төсөөлдөг охид "Sweetymotion" шиг 15 жил оршин тогтнохыг мөрөөддөг аж. Эмэгтэй хүнээс урлаг тэвчээр шаарддаг. Тиймээс ойрын хэдэн жил гэр бүл, найз залуутай болохыг яарахгүй байгаа бөгөөд уран бүтээлээ нэгдүгээрт тавьж байгаа аж.


  • Far Away - The Best friend Far Away - The Best friend

    2006 оноос эхлэн хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 60 гаруй клип бүтээсэн "2016 entertainment"-ийн танилцуулсан "Far аwау” хамтлагийг сонсогчид Sweet, Single day, 247 зэрэг дуунуудаар нь мэдэх бизээ. Аль нэг урсгал чиглэлд баригддаггүй, ямар ч чиглэлээр дуулах чадвартай хэмээн өөрсдийгөө тодорхойлсон тус хамтлагийн залуус шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдод бэлэг барьж байгаа юм байна. Жаргал зовлон юу ч тохиолдсон үргэлж хамт байх шилдэг анд найзыг магтан дуулсан энэхүү дууны зураглалыг хэрэглэгч та бүхэнд толилуулж байна.


  • Г.Чинболор, Б.Энхмэнд нар Н.Номтойбаярт дуулж өгчээГ.Чинболор, Б.Энхмэнд нар Н.Номтойбаярт дуулж өгчээ

    Сүүлийн хоёр жил уран бүтээл нь таг зогсчихоод байгаа хоршин дуулаач Б.Энхмэнд, Г.Чинболор нар хааяа нэг аймаг, сумын ойд мөнгөөр дуулсан шиг өдөр хоногийг өнгөрөөж буйд хөдөө орон нутгийн фэнүүд нь их ууртай байна.


  • Бөөгийн онгодоос үүдэн хамтлаг нь таржээБөөгийн онгодоос үүдэн хамтлаг нь таржээ

    Монголд хамтлаг болон уран бүтээл туурвидаг залуусын нэгдэл төдийлөн удаан жил насладаггүй. Үүний нэг шалтгаан нь санхүү байдаг ч сүүлийн үед олны хайр хүндлэлийг багагүй хүлээсэн хоёр ч хамтлаг бөөгөөс болж тарахад хүрчээ. Үүний нэг нь “Нэгэн зүгт” хамтлаг. Тус хамтлагийн баргил хоолойтой дуучин Билгээ бөөгийн түшээ болж хамтлагийн ажлаас илүү түшээгийн ажилдаа ач холбогдол өгөх болсноор тус хамтлагийн уран бүтээл одоогоор зогсонги байдалд ороод байгаа ажээ.


  • МУГЖ Б.Сарантуяа: Би тийм өлөн харцтай хүн бишМУГЖ Б.Сарантуяа: Би тийм өлөн харцтай хүн биш

    Үнэндээ ч түүний хэлж, ярьж байгаа бүхэн хэтэрхий энгийн хэрнээ шулуухан байдаг. Хувийн амьдрал тэр дундаа хайр сэтгэлийн асуудлаараа олны анхаарлыг үргэлж татаж байдаг тэрбээр өнөөдрийг хүртэл нөхөртэй болоогүй шалтгаанаа “Би хэтэрхий уйдамтгай. Нэг хүнтэй удаан байж чаддаггүй” хэмээн хээв нэг хэлчихдэг.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.