• Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээжээГ.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээжээ

    Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, зарим зохиолчийг шагнах болон шинэ гишүүд элсүүлэх тухай хэлэлцжээ. Энэ хурлаас орчуулагч Ш.Одонтөр, зохиолч О.Энхжавхлан, яруу найрагч М.Билэгсайхан нарт МЗЭ-ийн шагнал, яруу найрагч Б.Сарантуяа, О.Цэнд-Аюуш нарт Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээхээр болсон юм. Харин энэ үеэр Г.Сэр-Одын нэрэмжит шагналтны тоог нэгээр нэмж буй залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш энгэрийн тэмдэг, батламжаа гардлаа.


  • “Камертон 2” төслийн хоёрдугаар үе эхэллээ“Камертон 2” төслийн хоёрдугаар үе эхэллээ

    Тэгвэл 2012 оны 07 сарын 19-ний өдөр буюу өчигдөр “Камертон 2” төслийн ерөнхий зохион байгуулагчид хамгийн халуухан, хамгийн өрсөлдөөнтэй мөн жинхэнэ мэргэжлийн түвшний үе болох хоёрдугаар үеээ эхлэж байгааг олон нийтэд албан ёсоор зарлалаа.


  • Жүжигчин С.Өлзийхүүгийн охин Дэлхийн мисс-ийг зорьлоо Жүжигчин С.Өлзийхүүгийн охин Дэлхийн мисс-ийг зорьлоо

    "Miss World 2012" тэмцээнд Монгол улсыг төлөөлөн мисс Х.Баярмаа оролцохоор ӨМӨЗО-ны Ордос хотыг зорьсон. Тэрээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээны ялагч болсноор, энэхүү наадамд оролцох эрхтэй болсон юм.


  • “Камертон-2” шоуны шилдэг 16 оролцогч хамтдаа амьдарна“Камертон-2” шоуны шилдэг 16 оролцогч хамтдаа амьдарна

    "B Production", "Боловсрол" суваг телевиз хамтран өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн ард түмнийг байлдан дагуулах, урт хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох авьяас чадвар, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн цоо шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор "Камертон-2" шоу төслийг санаачлан зохион байгуулсан билээ. 15-25 насны 760 гаруй залуус хамрагдсан уг шоу дөрөвдүгээр шатны байдлаар шилдэг 16 оролцогчыг авч үлдээд байна. "Камертон-2" шоуны зохион байгуулагчид болон шүүгчид болох "Камертон" хамтлагийнхан шилдэг 16 оролцогчдыг өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулж, шоу цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа мэдээллээ.


  •  “Алтаргана” их наадам өнөөдөр эхэлнэ “Алтаргана” их наадам өнөөдөр эхэлнэ

    Буриад үндэстний “Алтаргана” их наадам өнөөдөр эхэлнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадад болно. Тус наадмын хүрээнд олон арга хэмжээ, уралдаан тэмцээн зохиогдох бөгөөд манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцох юм.


  • Сэвжидийн Сүхбаатар сэтгэл дундуур байнаСэвжидийн Сүхбаатар сэтгэл дундуур байна

    Жил бүрийн наадмын нээлтийг наадамчин олон тэсч ядан хүлээж ардын болон орчин үеийн урлагийн хөгжлөө бахдан сайшаадаг уламжлалтай. Наадмаас илүү наадмын нээлт, хаалтын тоглолт, наадмын хуушуур хамгийн эрэлт ихтэй гэж ойлгож болно. Монгол төрийн наадмын тоглолтыг олон удаа найруулж байсан С.Сүхбаатар ойрд даралт нь ихдэж, уур бухимдлаар дүүрэн яваа ажээ.


  • Аргил хоолойтой агуу дуучны нэрэмжит уралдаан болно Аргил хоолойтой агуу дуучны нэрэмжит уралдаан болно

    Ари, романсаар Монголдоо төдийгүй олон улсад гайхалтай аргил хоолойгоороо танигдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романсын уралдааныг энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болов. БСШУЯ, ДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулах уг уралдаан ирэх арваннэгдүгээр сард болох бөгөөд одоогоор Орос, Буриад, Хятадаас дуурийн дуулаачид оролцохоор мэд үүлгээ өгчээ.


  •  Дуучин Баярцэцэг Рок попынхон дундаа хамгийн секси ”Од” болжээ 	Дуучин Баярцэцэг Рок попынхон дундаа хамгийн секси ”Од” болжээ

    Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй” хэмээн ярьсан дуучин Баярцэцэг хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байгаа билээ. Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг гайгүйхэн явах болсон тэрээр сүүлийн үед араасаа эрчүүдийг хуйлруулсан сайхан бүсгүй болоод байгаа гэнэ.


  •   МУГЖ Т. Ариунааг Монголын Мадонна хэмээн фенүүд нь үзжээ МУГЖ Т. Ариунааг Монголын Мадонна хэмээн фенүүд нь үзжээ

    МУГЖ дуучин Т. Ариунаа одоогоос 20 жилийн өмнө монголын эстрад урлагт цахиур хагалан гарч ирж байсан. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг дуулснаар “од” болох замналын эхлэлээ тавьжээ. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм.


  • Урлагийнхан эзгүй байна Урлагийнхан эзгүй байна

    Наадмын дараа намар гэдэг. Төр түмний их баяр наадмын дараа монголчууд зуслангаа бараадаж, агаар салхинд гарч, их хотын чимээ шуугианаас түр ч атугай холдон, алжаалаа тайлцгаадаг билээ. Энэ үеэр урлагийнхан ч мөн амарцгааж, урлаг соёлын арга хэмжээнүүд цөөрдөг. Тэдний ихэнх нь хилийн дээс алхаж, зарим нь төрсөн нутгаа эргэж, байгалийн сайхнаар бие, сэтгэлээ цэнэглээд, намар нь ажилдаа орохоор их хотдоо буцаж ирдэг.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.