• Азийн ардын урлагийн их наадам Улаанбаатар хотод болноАзийн ардын урлагийн их наадам Улаанбаатар хотод болно

    Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан юм.


  • Соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлооСоёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн Төв оффисын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл өглөө.


  • Яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт боллооЯруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт боллоо

    Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Сумьяагийн Амартайван өнөөдөр /2019.05.08/ “Морьтны тэнгэр” номын нээлтээ “Интер ном" их дэлгүүрт зохион байгууллаа.


  • "Монголиан Коннекшн" кино Казахстанд нээлтээ хийжээ

    Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон "Монголиан Коннекшн" уран сайхны кино Казахстан улсын кинотеатруудаар гарч эхэлжээ. Монголын кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа энэ сарын 2-нд Шангри-Ла зочид буудалд болж, шилдгүүдээ тодруулсан.


  • Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллооД.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо

    Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагаууд, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл оролцсон юм.


  • Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөө сүндэрлэлээИх эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөө сүндэрлэлээ

    Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгөөр урлажээ. Ц.Дамдинсүрэн агсны хөшөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2019.05.09/ морин цагт эхлүүлэв.


  • “Норд Арт”-д 23 уран бүтээлч оролцоно“Норд Арт”-д 23 уран бүтээлч оролцоно

    ХБНГУ-д жил бүр зохиодог “Норд Арт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд манай улсын 23 уран бүтээлч 53 бүтээлээр оролцохоор болжээ. Үзэсгэлэн 21 дэх удаагаа болж байгаа бөгөөд Европт томд тооцогддог. Энэ жилийн “Норд Арт” үзэсгэлэнд манай уран бүтээлчид “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвийн дор уран зураг, уран баримал, каллиграф, видео арт төрлийн бүтээлээс үзүүлэх юм байна. Соёлын элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа, урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар “Норд Арт”-ынхантай нэг баг болж ажиллах аж.


  • "Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улиралд шилдгүүд нь оролцжээ

    "Яг түүн шиг" шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Амархүү шалгарлаа. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм.


  • 3000 уртын дуучдыг нэгтгэсэн ардын урлагийн наадам болно3000 уртын дуучдыг нэгтгэсэн ардын урлагийн наадам болно

    Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам хийхээр товложээ. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох аж.


  • Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэлээ Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.