АНУ-ын үзэгчид Netflix Жонни Деппийн тоглосон кинонуудыг платформ дээрээсээ устгаж байгаад ихээр бухимдах болжээ. Жонни Депп энэ жил The Sun сонины эсрэг үүсгэсэн заргаа авч чадалгүй шүүх хуралд ялагдаж, “Эхнэрээ зоддог” хэмээх нэр зүүснээс зарим кино компани, студиуд түүнээс зайгаа барьж, кинондоо тоглуулахаас татгалзаж эхэлсэн билээ.
Яг л 1999 он шиг бүжиглэхэд бэлэн үү, учир нь дуучин Бритни өчигдөр/2020.12.12/ Backstreet boys BSB хамтлагтай хамтран “Matches” нэртэй шинэ дуу цацжээ. Бритни Спирс нутгийн цагаар баасан гаргийн өглөө шинэ дуугаа цацмагцаа өөрийн твиттер дээр “Сайн найзууд болох BSB хамтлагтай хамтарсан шинэ дуу цацагдлаа. Та бүхний санал бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн байна.
“Урт удаан хугацаанд ганцаардлын далайд сэлсэн дуучин Селена Гомес шинэ хайр дурлалтай учирсан байж магадгүй” гэж АНУ-ын зарим хэвлэл мэдээлж байна. Тэрээр 28 настай дуучин бүсгүй сүүлийн үед сагсан бөмбөгийн "Майами Хит" багийн тоглогч Жимми Батлертай хэд хэдэн удаа болзоонд явсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ. Тэд франц ресторанд үдшийн зоогт хамт орж, гадуур зугаалсан гэнэ.
Өдгөө 51 настай дуучин Женнифер Лопес “In The Morning” синглийнхээ хавтсанд нүцгэн зургаа нийтэлжээ. ЖеЛо инстаграм хуудсандаа зургаа оруулж, “Гэнэтийн бэлэг. Албан ёсны хавтасны зураг” гэж бичсэн байлаа.
БНСУ-ын Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс охидын BLACKPINK хамтлагийн шинэ дуу Lovesick Girls-ийн клипийг шүүмжиллээ. Хамтлагийн дуучин Женни сувилагчийн хувцастай байгаа хэсгийг “Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлгийн ажилтан, сувилагчдыг секс, зугаа цэнгэлийн бай болгож, нийгэмд нэр хүндийг нь унагаалаа” гээд мөн сувилагчийн ажлын хувцсыг огт өөрөөр дүрсэлсэн гэжээ.
"Аватар" киноны фэнүүд үргэлжлэлийг нь хүлээгээд арван жил болсон. Тэгвэл шинэ анги гарах цаг дөхжээ. Найруулагч Жеймс Кэмерон “Аватар-2” киноны зураг авалт 100 хувь дууссаныг зарлалаа.
Дэлхийн алдарт Форбс сэтгүүлээс жил болгон эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн энэ жилийн жагсаалт гарчээ. Тус жагсаалтыг энэ удаад Дуэйн Жонсон тэргүүлж хоёр жил дараалан дэлхийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчин боллоо. Тэрбээр өнгөрөгч 2019 оны зургадугаар сарын 1-нээс 2020 оны зургадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд нийтдээ 87.5 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Түүний араас Холливудын А зэрэглэлийн жүжигчин болох Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын ашиг олсноороо удалжээ.
Коронавирусийн цар тахлаас болж дэлхийн улс орнуудын кинотеатрууд үүдээ барьж, энэ онд нээлтээ хийх олон кино хохирол амсч байна. Тухайлбал, Диснейн шинэ бүтээл "Мулан" кино дэлгэцнээ нээлт хийхгүй бололтой.
2011 оны долоодугаар сарын 23-нд Лондон хотноо өвөрмөц, содон дуучин Эми Уайнхаус насан эцэс болсон билээ. Эмми хөгшрөхөөсөө өмнө үхнэ гэж олон удаа хэлдэг байсан. Үнэхээр тэр 27 настайдаа нас барж, “Клуб 27”-гийн гишүүн болсон билээ. (Жим Моррисон, Курт Кобейн гэх мэт).
“Warner Bros” компани “Matrix-4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарласан бөгөөд нээлтийн урьдчилсан товыг 2021 оны тавдугаар сарын 21-нд зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор болсон билээ. Тэгвэл тус бүтээлийн зураг авалт ирэх сараас Берлин хотод үргэлжлэхээр болсон талаар жүжигчид мэдээллээ.