• Скарлетт Йоханссон гиннест бичигдэнэ.Скарлетт Йоханссон гиннест бичигдэнэ.

    Холливудын од 27 настай Скарлетт Йоханссон киноны түүхэнд хамгийн өндөр хөлс бүхий гэрээ байгуулснаараа Гиннесийн номонд орохоор болжээ.Тэрээр уран зөгнөлт, адал явдалт “The Avengers” киноны үргэлжлэлд тоглохоор 20 сая долларын гэрээ хийсэн нь хамгийн өндөр гэгдэж байсан Анжелина Джолигийн “Tourist”-ын гэрээнээс 1 саяар илүү гарсан байна.


  • “Call me maybe”  дуу  “Billboard”-ыг тэргүүлсээр байна. “Call me maybe” дуу “Billboard”-ыг тэргүүлсээр байна.

    Дуучин Карли Рэй Жепсений “Call me maybe” хэмээх дуу “Billboard”-ыг тэргүүлсээр байна. Эдүгээ 26 настай дуучин бүсгүй 2008 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Тэрбээр “Канадын шүтээн” реалити шоуны гуравдугаар байрын эзэн бөгөөд 2008 онд “Tug of War” цомгоо гаргасан ч төдийлөн амжилт олоогүй ажээ.


  • Backstreet Boys хамтлагийнхан шинэ цомог гарганаBackstreet Boys хамтлагийнхан шинэ цомог гаргана

    Нэгэн цагт охидын шүтээн болж, дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан Backstreet Boys хамтлагийнхан эргэн нэгдэж байна. Өнгөрөгч Мягмар гаригт Английн Лондон хотоос хамтлагийн залуус хиймэл дагуулаар дамжуулан “Good Morning America” нэвтрүүлэгт оролцож, тав дахь студийн цомгоо гаргахаар АНУ-д ажиллах болсон тухайгаа зарлажээ. “Бид маш их сэтгэл хангалуун байна. 2005 оноос хойш бид анх удаа ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ студид цуглах гэж байна. Бид шинэ цомгоо Лондонд бичүүлнэ” хэмээн Хоуви Дороу мэдэгдсэн юм.


  • "Битлз"-ийн "Hey Jude" Олимпын тоглолтыг нээнэ

    Ес хоногийн дараа нээлтээ хийх "Лондон 2012" олимпийн наадмыг Пол Маккартни "Битлз" хамтлагийнхаа "Hey Jude" дуугаар нээх аж. Энэ дууг П.Маккартни 1968 онд хамтлагийн ахлагч Жон Ленноны хүү Жулианд зориулан бичсэн гэдэг. Зуны олимпийн XXX наадмын нээлт Лондон хотын Стратфорд цэнгэлдэх хүрээлэнд болох ч зохион байгуулагчдын зүгээс нээлтийн хөтөлбөрийг олонд танилцуулаагүй байна.


  • Майкл Жексоны дүрд тоглох хүүхдийг хайж эхэлжээМайкл Жексоны дүрд тоглох хүүхдийг хайж эхэлжээ

    Майкл Жексоны дүрд тоглох дуулж бүжиглэх авьяастай хүүхдийг хайж эхэлжээ. Амеркийн Motown Records хөгжмийн компанийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, кино найруулагч Берри Горди шинээр гарах нэгэн мюзиклд Попын хаан Майкл Жексон болоод Америкийн нэрт дуучин Стив Уандерийн бага насны дүрд тоглох хүүхдүүдийг хайж байгаа аж. Горди дээрх мэдээллийн талаар өчигдөр буюу мягмар гаригт өөрийн албан ёсны вэб хуудас дээрээ тавьсан байна.


  • АК-г урлагийн бүтээл болгоно АК-г урлагийн бүтээл болгоно

    Их Британийн зураач, орчин цагийн хамгийн баян уран бүтээлчдийн нэг Дэмиен Херст АК-47 бууг урлагийн бүтээл болгохоо мэдэгдлээ. ВВС мэдээлснээр, тэрбээр уг бүтээлээ ирэх есдүгээр сард болох Олон улсын Энхийн өдөрт зориулсан үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулах аж.


  • Lady Gaga чармай нүцгэлжээLady Gaga чармай нүцгэлжээ

    Дэлхийн хамгийн алдартай оодын нэг Ledi Gaga дахин шуугиан дэгээлээ. Гэхдээ тэрээр энэ удаа өөрийн брэндийн сүрчигийн суратлчилгааны зураг авалтандаа цармай нүцгэлж өөрийгөө гайхуулсан байна.


  • Скарлетт Йоханссон рекорд тогтоожээСкарлетт Йоханссон рекорд тогтоожээ

    Холливудын од 27 настай Скарлетт Йоханссон киноны түүхэнд хамгийн өндөр хөлс бүхий гэрээ байгуулснаараа Гиннесийн номонд орохоор болжээ. Тэрээр уран зөгнөлт, адал явдалт “The Avengers” киноны үргэлжлэлд тоглохоор 20 сая долларын гэрээ хийсэн нь хамгийн өндөр гэгдэж байсан Анжелина Джолигийн “Tourist”-ын гэрээнээс 1 саяар илүү гарсан байна.


  • Залуу саятангуудыг нэрлэжээЗалуу саятангуудыг нэрлэжээ

    “Forbes” сэтгүүлээс тодруулдаг 30-аас доош насны дэлхийн хамгийн өндөр хөлстэй алдартнуудын жагсаалтын шилдэг аравыг тодруулжээ. 2011 оны 5-н сараас 2012 оны тавдугаар сарын хоорондох нийт олсон ашгаар нь жагсаажээ.


  • Анжелина Жоли шулмын дүрдАнжелина Жоли шулмын дүрд

    Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли “Нойрсч буй гүнж” киноны шулмын дүрд тоглохоор болжээ. “Disney”-н шинэ бүтээл болох уг кино 2014 оны гуравдугаар сарын 14-нд дэлгэцнээ 3D технологиор нээлтээ хийх юм байна. Киноны зураг авалтыг Англид хийсэн бөгөөд Анжелинө Жоли хэдийнэ шулмын дүрд хувирч, зураг авалтдаа орсон нь адтай гэрэл зурагчдын дуранд өртжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.