• Жеймс Бонд хар арьстан, ижил хүйстэн, эмэгтэй байж болноЖеймс Бонд хар арьстан, ижил хүйстэн, эмэгтэй байж болно

    Жеймс Бондын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниел Крейг алдарт тагнуулчийн тухай шинэ кинонд Бондын дүрд эмэгтэй жүжигчин тоглоход татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ. “The Mirror”-д бичсэнээр Крейг “Бонд гэхээр л супер баатар байх албагүй. Нийгэм, цаг үеэ дагаад өөрчлөгдөх ёстой. Хар арьстан Бонд, ижил хүйстэн Бонд ч байж болно” гэж хэлжээ.


  • "Хаан ширээний тоглоом"-оос төрсөн саятнууд

    "Хаан ширээний тоглоом" телевизийн олон ангит киноны сүүлчийн бүлгийн эхний анги өнөөдөр /2019.04.15/ үзэгчдэд хүртээл боллоо. Найман жилийн туршид бүтээгдсэн тус кино өнөөдөр дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа бөгөөд жүжигчдийнх нь ч ашиг орлого нэмэгджээ. Тэгвэл "Хаан ширээний тоглоом" киноны жүжигчид нэг ангид тоглоход хэчнээн ам.долларын орлого олдог тухай сонирхолтой баримтыг хүргэе.


  • PSY гал түймрийн хохирогчдод 100 сая вон хандивлалааPSY гал түймрийн хохирогчдод 100 сая вон хандивлалаа

    БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд энэ сарын 4-ний үдэш гарсан гал түймэрт нэг хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай шатаж, их хэмжээний хохирол учирсан билээ. Өмнөд Солонгосын алдарт дуучид, жүжигчид тус гамшигт хохирогчдод хандив үзүүлж байна.


  • “Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ“Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ

    Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Америкийн жүжигчин Крис Такер нарын тоглосон “Rush Hour” буюу “Оргил цаг” киноны дөрөвдүгээр анги бүтээгдэж байгаа ба тун удахгүй кинотеатруудын дэлгэцнээ гарах гэж буй тухай “Hypebeast.com” сайт мэдээлжээ. Киноны хамгийн сүүлийн анги “Оргил цаг 3” кино одоогоос 12 жилийн өмнө гарч байсан билээ.


  • ЖОКЕР анх удаа бүрэн хэмжээний кино болноЖОКЕР анх удаа бүрэн хэмжээний кино болно

    Ирэх аравдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлаж анхны трэйлерээ цацсан “Joker 2019” кино үзэгчдэд хэдийн хүлээлт үүсгээд байна. Хамгийн анхны Жокер 1940 онд DC-гийн комик номонд Бэтманы эсрэг баатарын дүрээр гарч байжээ. Бүрэн хэмжээний киногоор анх удаа амилж буй Жокерын дүрийг Хоакин Феникс бүтээж байна. 2019 оны шинэ Жокерыг бүтээх жүжигчин Хоакин Феникс 1974 онд төрсөн.


  • Хошин шогийн жүжигчин Украины Ерөнхийлөгч болж магадгүй байнаХошин шогийн жүжигчин Украины Ерөнхийлөгч болж магадгүй байна

    Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр /2019.03.31/ эхэлсэн. Нийт 39 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа ба эхний шатны санал хураалтын дүнгээр хошин шогийн жүжигчин, шоумен Длавимир Зеленский тэргүүлээд байна.


  • "Us" аймшгийн кино нээлтээ хийсэн даруйдаа тэргүүлжээ

    Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн "US" аймшгийн кино "Box office"-ийг 70 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлжээ. "US" киноны зохиолч найруулагч Жордан Пийл "Get out" аймшгийн киногоороо 2017 оны Оскарын наадмаас шилдэг кино зохиол шагналыг хүртэж байсан.


  • Бэтмен энэ жил 80 нас “хүрнэ”Бэтмен энэ жил 80 нас “хүрнэ”

    Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хайртай супер баатар Бэтмэний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойд зориулан найруулагч Кристофер Ноланы алдарт "The Dark knight" буюу "Харанхуйн хүлэг баатар" гурвалсан бүтээл кино театрын дэлгэцнээ дахин гарахаар болжээ. Уг алдарт франчайз 2005 онд "Batman Begins" киногоор эхэлж, 2012 онд "The Dark knight rises" киногоор төгссөн бөгөөд дэлхий дахинд нийт 2.4 тэрбум долларын ашиг орлого олсон билээ.


  • БНСУ-ын Засгийн газар К-поп оддоо шүүмжлэвБНСУ-ын Засгийн газар К-поп оддоо шүүмжлэв

    Өмнөд Солонгосын Засгийн газар "К-поп одод ижил төрхтэй" хэмээн шүүмжилж, хөгжмийн энэ салбарыг солонгоруулах зорилгоор ерөнхий чиглэл гаргасан ч шүтэн бишрэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсан учир татаж авахад хүрчээ.


  • Ариана Гранде “Beatles”-ийн амжилтыг давтжээАриана Гранде “Beatles”-ийн амжилтыг давтжээ

    Ариана Грандегийн “7 Rings” дуу жагсаалтыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж байгаа бол “Break Up With Your Girlfriend” дуу нь хоёрдугаарт, харин “Thank U, Next” дуу нь долдугаар байраас дээшилж гуравдугаарт оржээ. Эдгээр дуунууд нь түүний сүүлд гаргасан “Thank U, Next” цомогт нь багтсан дуунууд юм. Тус цомогт багтсан 12 дуу бүгд “Billboard”-ийн жагсаалтад багтаж байсан бөгөөд 40-р байрнаас огт буугаагүй гэнэ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ