• Их театрынхан Хятадад аялан тоглож байнаИх театрынхан Хятадад аялан тоглож байна

    ОХУ-ын Их театрын өргөн бүрэлдэхүүнтэй баг Хятадад аялан тоглолтоо эхэллээ. Их театрын балетын бүжигчид, оркестр тавдугаар сарын 14-нөөс 25-ны хооронд Хятадын Бээжин болон Шанхай хотод тоглоно. Аялан тоглолтын репертуарт Римский-Корсаковын “Царская невеста” дуурь, Адольф Аданы “Корсар”, Борис Асафьевын “Пламя Парижа” балет багтжээ.


  • Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйжээУитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйжээ

    Шинэ Зеландын дуучин Лорде дуучин Уитни Хьюстоны талаар цагаа олоогүй наргиан хийснийхээ төлөө уучлал гуйжээ. Тэрээр 21 настай дуучин бүсгүй твиттер цахим хуудсандаа усаар дүүргэсэн ванны зураг нийтэлж, доор нь нас барсан дуучны 1992 онд дуулсан дууны үгээс “And iiii will always love you,” хэмээн бичсэн нь Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдийн хараанд өртөж, эгдүүцэл дургүйцлийг төрүүлжээ.


  • Меган Фокс: Намайг секс бэлгэ тэмдэг гэж нэрлэх нь ухаангүй хэрэгМеган Фокс: Намайг секс бэлгэ тэмдэг гэж нэрлэх нь ухаангүй хэрэг

    Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг Меган Фокс “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна.


  • "Оскар 90"-ийн ялагчид

    Америкийн Кино академийн дээд шагнал “Оскар”-ын эздийг тодруулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотод болж өндөрлөлөө. Шалгаруулалтын гол төрлүүдэд нэр дэвшсэн бүтээл, ялагчдыг танилцуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид 92 улсын уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн нь дээд амжилт болжээ. Гильермо Дель Торогийн “Усны хэлбэр” 13 номинацид нэр дэвшсэн бол “Дюнкерк”, “Миссури дэх зарлалын гурван самбар” киноны уран бүтээлчид долоон шагналын эзэн болж бусдыгаа манлайлав.


  • 54 настай Жонни Депп эрч хүчээ гайхуулав54 настай Жонни Депп эрч хүчээ гайхуулав

    Жүжигчин Жонни Депп 2015 онд “Dior” брэндийн нүүр царай болж байсан билээ. Тэрбээр “Sauvage” үнэртний рекламд рок одын дүрд тоглож байсан бол дахин “Dior” брэндийн эрчүүдэд зориулсан шинэ үнэртний нүүр царайгаар сонгогджээ.


  • Оросууд тэрс үзэлтнээ хүндэтгэсээр л байнаОросууд тэрс үзэлтнээ хүндэтгэсээр л байна

    Умард хөршийнхөн урлаг, соёлынхондоо их элэгтэй гэдэг. Түүний нэг жишээ бол В.Высоцкийнхоо 80 насны ойг өргөн тэмдэглэж байна. Бүтэн сарын ажил өрнүүлж байгаа аж. Ерөнхийлөгч В.Путин нь Таганка театр дээр нь очиж их авьяастныг дурсан хүндэтгэл үзүүлж байх жишээтэй.


  • Грэммийн наадмын шилдгүүд тодорлооГрэммийн наадмын шилдгүүд тодорлоо

    Хөгжмийн ертөнцийн оны шилдгүүдийг тодруулах Грэммийн шагнал гардуулах 60 дахь удаагийн ёслол Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарденд болж, саяхан өндөрлөлөө. Британийн инээдмийн жүжигчин, хөтлөгч Жеймс Гордены хөтөлсөн энэ жилийн наадамд дуучин Бруно Марс гол гурван шагналыг хүртэж, “24K Magic” цомгоороо таван шагнал хүртэв. Реппер Кендрик Ламар мөн таван цом хүртсэн байна.


  • Москвагийн тухай кино наадмын бүртгэл эхэллээМосквагийн тухай кино наадмын бүртгэл эхэллээ

    “Кино урлагт Москва хотын дүрийг бүтээхийн төлөө” нэртэй кино наадмын бүртгэл энэ сарын 22-нд эхэллээ хэмээн Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Кино наадамд түрүүлсэн бүтээлд Москва хотын Захирагчийн нэрэмжит шагналыг өгөх юм.


  • Японы порно од Японы порно од "Sora aoi" хуримаа хийхээ зарлаж шуугиан тарьжээ

    Японы порно од асан Сора Аои саяхан хуримаа хийх болсон талаараа цахим хуудсаараа зарласан. Сора шинэ жилийн өдөр Хятадын twitter болох Weibo хуудсандаа сүйн бөгжөө харуулснаас хойш 48 цагийн дотор 830,000 like, 170,00 гаруй сэтгэгдэл авсан юм. Тэрээр гэрлэх хүнийхээ талаар “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг ойлгож хүлээж авсан хүн юм” гэж хэлсэн. Энэ зарлал Хятадын фенүүдийг нь нэлээд шуугиулаад амжсан юм. Сора Хятадын залуу интернет хэрэглэгчдийнх нь дунд алдартай болсон. Фенүүдийнх нь нэг нь “Бид таны киног үзэж өссөн. Дэмжиж ирсэн, дэмжсээр ч байх болно” гэж бичжээ. Өөр нэгэн Weibo хэрэглэгч “Та үргэлж миний гоо сайхны хатан хаан байсаар байх болно. Аз жаргал хүсье” гэжээ.


  • “Жуманжи: Welcome to the Jungle” кино жагсаалтыг дахин тэргүүлэв “Жуманжи: Welcome to the Jungle” кино жагсаалтыг дахин тэргүүлэв

    “Sony Pictures”-ийн уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр 90 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 27 сая ам.долларын орлого олсон бол олон улсаас олсон нийт орлого нь 667 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Харин “Dreamworks Pictures”-ийн триллер төрлийн бүтээл "The Post" кино 18.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ. "The Washington Post", "The New York Times" сонины сэтгүүлчдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ кино ирэх гуравдугаар сард болох "Оскар"-ын наадмаас шагнал хүртэж магадгүй байгаа аж.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ