• Дуучин ВХ-н тоглолтыг үзэхээр хамгийн түрүүлж ирсэн шилдэг100 оюутан, сурагчид үнэгүй үзнэДуучин ВХ-н тоглолтыг үзэхээр хамгийн түрүүлж ирсэн шилдэг100 оюутан, сурагчид үнэгүй үзнэ

    Дуучин ВХ-н хоёр дахь бие даасан “Who is BX” тоглолтоо Ра1асе-н концертийн их танхимд 2-р сарын 2,3-нд буюу төрсөн өдрөөрөө тоглоно. Тус тоглолтын нээлтийн хэвлэлийн бага хурал болж сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тоглолт амьд хөгжим, дуу, бүжигтэй хослон явагдах бөгөөд чөлөөт бүжгийн дэлхийд аваргийн тэмцээнд шилдэг 10-т багтаж байсан "Star dancе" бүжгийн хамтлаг, оролцхоос гадна дуучин ВХ хит болж байсан дуунуудаа 1се Tор, Quizа, Маралжингоо, Эгшиглэн зэрэг уран бүтээлчидтэй хамтран дуулна.


  • Д.Отгонжаргал анхны тоглолтоо хийнэД.Отгонжаргал анхны тоглолтоо хийнэ

    “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал ирэх хоёрдугаар сарын 11-нд бие даасан анхны тоглолтыг хийх гэж байна. Тэрбээр “Өнө мөнх орон” хэмээн тоглолтоо нэрлэжээ. Түүний анхны бие дааасан тоглолтод Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаачаар Н.Бүтэнбаяр, урилгаар Гавьяат жүжигчин Г:Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, хийлч Ч.Дэлгэрцэцэг болон “Voice” групп оролцох юм.


  • “Академи” нэртэй поп оркетсрын тоглолт болно“Академи” нэртэй поп оркетсрын тоглолт болно

    Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал хөгжимчид тун удахгүй бас нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр бэлтгэлдээ оржээ. Ирэх хоёрдугаар сарын 3-нд “Академи” нэртэй поп оркетсрын тоглолт Улсын филармонид болох гэж байна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хөтөлбөрийг танилцуулж байна. Мөн тоглолтын тасалбарыг Улсын филармонийн кассаар худалдаалж байгаа бөгөөд үнийн хувьд 20.000 төгрөг


  • Хийлч О.Байгаль бие даасан тоглолтоо хийнэХийлч О.Байгаль бие даасан тоглолтоо хийнэ

    Хийлч О.Байгал энэ намар анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр өнгөрсөн зунаас эхлэн тоглолтын бэлтгэл ажилдаа орсон бөгөөд одоогоор тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаад байгаа ажээ. Энэ сарын 27-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолт нь болох бөгөөд энэ талаар хийлч О.Байгаль хэлэхдээ “Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна. Би анхны бие даасан тоглолтоороо дэлхийн сонгодог зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна.


  • “Mirror” модерн бүжгийн тоглолт удахгүй болно“Mirror” модерн бүжгийн тоглолт удахгүй болно

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу балетмейстер Н.Чинзоригийн бие даасан “Mirror” модерн бүжгийн тоглолт удахгүй болно. Тэрбээр сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг юм. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд анхны бие даасан тоглолтын бэлтгэлдээ хэдийн оржээ. Түүний тоглолтын нэр “Mirror”. Неоклаасик бүжгийн гайхамшгийн үзэгчдэд харуулахаар Н.Чизориг бэлтгэж байна. Түүний тоглолт энэ сарын 30-нд УДБЭТ-т болох юм.


  • РОКЕРУУД нэгэн тайзнааРОКЕРУУД нэгэн тайзнаа

    Амьд хөгжим, рок хэмнэлийг хөхүүлэн дэмждэг “Corrosion” сэтгүүл болон хүсэл сонирхол нэгдсэн залуусын “Sea son” бүлэг хамтран энэ сарын 29-нд “Sea son 3” металл рок тоглолт хийнэ. Уг тоглолтод “Silent stream”,“Хос сүх”, “Нисванис”, “Алтан ураг”, “Greenwood”, “Prop hets”, “Зүгээр л” зэрэг хамтлаг оролцож, хүнд хөгжим сонирхогчдыг доргиох аж.


  • Дуучин ВХ 2 сарын 2-нд УБ Паласт тоглолтоо хийнэДуучин ВХ 2 сарын 2-нд УБ Паласт тоглолтоо хийнэ

    Дуучин ВХ залуусыг байлдан дагуулсан 20 гаруй хит дуутай. Түүний уран санд залуусын хүсэл эрмэлзэл, маргаашдаа итгэх итгэлийг хөглөсөн, тэдэнд урам зориг хайрласан олон сайхан уран бүтээл байдаг. “My love”, “Sorrow” дууг сонсоод хайраа санадаггүй хүн гэж байхгүй байх. Эгшиглэнтэй хамтарсан “Love song”, “100 хувь” дуунуудыг даган дуулдаг бардам охидыг олох тийм ч хэцүү биш.


  • М.Бямбажав, Л.Болдбаатар нарын уран бүтээлийн тоглолт болноМ.Бямбажав, Л.Болдбаатар нарын уран бүтээлийн тоглолт болно

    Цэцэг нэхэн шаагих бороо цагаасаа оройтож шиврэх нь энэ. Бүүр шиврэх шиврэхдээ улирал андууран нэгдүгээр сард идэр есийн хүйтнээр шүү... Оройтсон бороо шиврэх цагаар хүрээ байшинд хоёр залуу дурлалт бүсгүйнхээ талаар нутаг нугынхаа талаар аав ээжийнхээ тухай хөөрөлдөнө. Хилийн заставын хар нүдэн бүсгүй, элэг дэвтээх аашт Оюунаа бүсгүй гээд тэдний ярианы сэдэв хайр дурлал. Бас бурхан жолооч аав, холын тэнгэр аав гээд аав ээжүүд нь нэг нутаг усных....


  • Б.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээБ.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээ

    “Press photo -2011” оны гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын гэрэл зургийн танхимд нээлтээ хийж шилдэг уран бүтээлчдээ шалгаруулж "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээ. Түүнд ивээн тэтгэгчийн шагнал болох 5 мянган ам.долларын үнэ бүхий Canon EOS 5D mark-II гардуулсан байна. Түүний бүтээл болох "Таван толгойн түйрэн" гэх энэ зураг эзэндээ уг шагналыг авчирчээ. Уралдаанд нийт 80 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн аж.


  • Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-д зорилооБ.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-д зорилоо

    Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-г зорилоо. Тэд энэ сарын 20-нд Бүсан Гимхэ, 21-нд Мугпу, 22-нд Сөүл, 23-нд Куангжу хотуудад хамтарсан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залж байгаа нь энэ ажээ. Үнэхээр 2011 онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан тэд энэ оны буюу 2012 оны анхны тоглолтоо ийнхүү БНСУ-д суугаа элэг нэгт Монголчууддаа хүргэхээр хүлгийн жолоо заллаа.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.