• Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилна

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.


  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.


  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно

    Энэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.


  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулна

    Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.


  • Дуучин Хүрэлээ шинэ цомог, кино концертын нээлтээ хийнэДуучин Хүрэлээ шинэ цомог, кино концертын нээлтээ хийнэ

    Монгол Улсын Гавьяат Багш Л.Галмандахын аялгуу, Ө.Баасанжавын шүлэг “Бага насны он жилүүд” хэмээх уран бүтээлийг шинэчлэн дуулж клипжүүлэн цацсанаар “Сурагч насны дурсамж” хэмээх шинэ цомгоо гаргах гэж буйгаа зарлаж байсан дуучин Хүрэлээ тун удахгүй цомог болон кино концертын албан ёсны нээлтээ хийхээр болсноо өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.


  • Дуучин Д.Болд Дуучин Д.Болд "BOLD-Ертөнц 12" тоглолтоо хийнэ

    "Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан "BOLD-Ертөнц 12" тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолт энэ сарын 31-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт 17:00 цагт болох бөгөөд энэ нь түүний бие даасан тав дахь тоглолт аж. Тэрбээр 2005 оноос хойш гаргасан 12 цомгийн шилдэг хит дуунуудаа үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.


  •  Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дах жилдээ Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дах жилдээ

    Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуусын хүсэн хүлээдэг “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл төрүүлж, гаднын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.


  • Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэДуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэ

    Өнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.


  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно

    Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.


  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоно

    Хөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.