• Чинзаяатын МөнхшүрЧинзаяатын Мөнхшүр

    Дуурийн жүжигчин. (1952.08.17) Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1965-1967 онд Хөнгөн үйлдвэрийн ТМС, 1976-1981 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. 1970-1975 онд ЦДБЭЧ-д бүжигчин, 1981 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. 1996 онд СТА цол, 1998 онд УГЖ, 2006 онд Ардын жүжигчин цол хүртсэн.


  • Батын ЖавзандуламБатын Жавзандулам

    МУГЖ 1995 он, АЖ 2005 он Дуурийн жүжигчин. (1958.04.23) Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн. 1975-1979 онд Екатеринбург хотын хөгжмийн дунд сургууль, 1979-1986 онд Москва хотын хөгжмийн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн. 1993-1994 онд Италийн Триест хотод мэргэжил дээшлүүлсэн.


  • Аюурзанын ДолгорАюурзанын Долгор

    МУГЖ 1993 он, АЖ 2005 он Дуурийн жүжигчин. (1955.07.01) Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1976-1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ХИС-ийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.


  • Чойжилжавын  ГУНГААСҮХЧойжилжавын ГУНГААСҮХ

    Монгол улсын Ардын зураач Чойжилжавын ГУНГААСҮХ 1944-11-15-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Ар асгат гэдэг газар төржээ. 1965 онд Барилгын техникумын зураг төслийн анги, 1971 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын театр, кино, хөгжмийн дээд сургуулийг тайзны зураач мэргэжлээр тус тус төгссөн.


  • Пүрэвжавын ХаянхярвааПүрэвжавын Хаянхярваа

    удирдаач, хөгжмийн зохиолч Пүрэвжавын Хаянхярваа Тэрээр 1935-03-01 нд Улаанбаатар хотод төрсөн. 1957-1961 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит ХИС-ийг хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. 1955-1957 онд ЦДБЭЧ-д хөгжимчин, 1961-1978 онд мөн чуулгад найруулагч, уран сайхны удирдагч, 1978-1981 онд УДБЭТ-т уран сайхны удирдагчаар ажилласан. 1979 онд УГЗ цолоор шагнагдсан.


  • Данзаншаравын ЖамьянжавДанзаншаравын Жамьянжав

    Дуурийн жүжигчин, дуучин (1937-05-20) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Цагаан толгой гэдэг газар төрсөн. 1951-1954 онд УДС-д суралцаж төгссөн бөгөөд мөн ондоо УХДТ-т найрал дуучнаар ажиллах болсон юм. Тэрээр 1957-1962 онд Болгар хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр сурапцаж төгссөн байна. Данзаншаравын Жамьянжав МУГЖ 1981 он, АЖ 2008 он Дуурийн жүжигчин, дуучин (1937-05-20) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Цагаан толгой гэдэг газар төрсөн. 1951-1954 онд УДС-д суралцаж төгссөн бөгөөд мөн ондоо УХДТ-т найрал дуучнаар ажиллах болсон юм. Тэрээр 1957-1962 онд Болгар хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр сурапцаж төгссөн байна. Д.Жамьянжав нь Пхеньян хотноо зохиогддог дэлхийн залуучуудын урлагийн хаврын наадамд оролцон эх орныхоо нэрийг олон улсын тайзан дээр цуурайтуулж байсан манай улсын алдарт дуучдын нэг юм.


  • Юндэндоржийн ОюунЮндэндоржийн Оюун

    БНМАУ-ын Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Юндэндоржийн Оюун Ю.Оюун Улаанбаатар хотод ХҮII-жарны усан луу жил төрсөн. 1960-1964 онд 10 жилийн 23-р дунд сургууль, 1964-1972 онд ОХУ-ын Санкт Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн Академик дунд сургуулийг Башкирын Ардын жүжигчин Л.М.Тюнтинагийн ангид суралцаж төгссөн. 1972-1991 онд Сонгодог Урлагийн Академик Театр; 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин; 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБДС, БЦДБЧ-д багшаар ажилласан.


  • Хорлоогийн УртнасанХорлоогийн Уртнасан

    Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан МУГЖ 1976 он, АЖ 1981 он, ТШ 1984 он 1945-03-03-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуулаачин анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ.


  • Авхейн ХавлаашАвхейн Хавлааш

    Монгол Улсын Ардын жүжигчин Авхейн Хавлааш МУГЖ 1976 он, АЖ 1981 он Дуурийн дуучин, (1945-10-05) Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт төрсөн. 1967-1972 онд Болгарын Софи хотын ХДС-д суралцаж дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1962-1963 онд УХДТ-т жүжигчин, 1963-1967 онд Баян-Өлгий ХДТ-т дуучин, 1967-1992 онд УДБЭТ-т гоцлол дуучин, 1993 оноос Казахстан улсын УДБЭТ-т дуучнаар ажилласан.


  • Очиржанцангийн ГанбаатарОчиржанцангийн Ганбаатар

    МУГЖ 1969 он, АЖ 1976 он Балетын жүжигчин. (1944) Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. 1956-1962 онд Ташкентийн СБС-д суралцаж төгссөн. Тэрээр 1962 оноос УДБЭТ-т ажилласан ба бүжгийн жүжгийн анхны гоцлол бүжигчдийн нэг юм. 1969 онд УГЖ, 1976 онд Ардын жүжигчин цол хүртжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.