• Дэмбэрэлийн ЖаргалсайханДэмбэрэлийн Жаргалсайхан

    Монгол улсын Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан МУГЖ 1969 он, АЖ 1976 он Дуурийн жүжигчин. 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан.


  • Аюушийн ЗагдсүрэнАюушийн Загдсүрэн

    Монгол Улсын Ардын Жүжигчин, дэд профессор, дуучин Аюушийн Загдсүрэн Ард түмэндээ “Алтан гургалдай” гэж алдаршсан Загдсүрэн 1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ.


  • Лувсаншаравын НамхайцэрэнЛувсаншаравын Намхайцэрэн

    Төрийн шагналт, Ардын зураач, Монголын хөгжмийн театрыг үнлэслэгч, театрын анхны дарга, ерөнхий зураач, төрийн зүтгэлтэнЛувсаншаравын Намхайцэрэн МУУГЗ 1956 он, Төрийн шагнал 1959 он, АЗ 1973 он 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1958 онд Төрийн шагнал, 1961 онд Соёлын тэргүүний ажилтан, 1973 онд Ардын зураач цол хүртэж, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.


  • Гомбодоржийн ЖАМЪЯНГомбодоржийн ЖАМЪЯН

    БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч, хөгжимчин Гомбодоржийн ЖАМЪЯН Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Хөгжим бүжгийн дунд сургуульд багш байхдаа Монгол улсын ардын жүжигчин /1979/. Гавьяат жүжигчин /1946/. Төрийн шагнал /1966/ Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна.


  • Цэгмидийн НамсрайжавЦэгмидийн Намсрайжав

    1927-6-15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. 1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ. 1952-1957 онд Москва хотын П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд удирдаачийн мэргэжлээр суралцсан.


  • Эрдэнэбатын ОюунЭрдэнэбатын Оюун

    1942 онд УГЖ, 1945 онд Ардын жүжигчин 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиол бичсэний учир Төрийн шагнал хүртсэн. Урлаг судлалын ухааны доктор. Эрдмийн ажил: Монгол ардын урлаг дахь театрчилсан зүйлүүд. Зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Эрдэнэбатын Оюун. /1918.02.03-2001.06.23/. Тэрээр 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан. 1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагчаар, 1962 онд “Монгол кино” нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос УДЭТ-т уран сайхны удирдагч, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ.


  • Нацагийн ЖАНЦАННОРОВНацагийн ЖАНЦАННОРОВ

    Н.Жанцанноров 1948 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Багшийн сургуулийг "Дуу хөгжмийн багш" мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг "Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач"-ийн мэргэжлээр төгссөн. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга,


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.