• Найруулагч Н.НаранбаатарНайруулагч Н.Наранбаатар

    Н.Наранбаатар 1975 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага, дунд сургуулиар дамжин 1998 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөж тус театрт орж ажилласан. Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир, Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Ф.Веберийн “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф, Н.Банзрагчийн “Гавал cap” жүжгийн Андуу захирал, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма зэрэг дүрүүдийг театрын тайзнаа бүтээснээс гадна Талзуурсан дурлал", "Ноен солиот зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.


  • Ханджавын ОюунбилэгХанджавын Оюунбилэг

    Овог нэр: Ханджавын Оюунбилэг Төрсөн он сар өдөр: 1967оны 11 сарын 27 Орд, жил: Хонь, нумын орд Хобби: Ном унших, хөдөө явах Дуртай өнгө: Улаан Дуртай хоол: Далайн байцаатай шөл Хундэлдэг дуучин: Норовбанзад


  • С.СэрчмааС.Сэрчмаа

    Дуучин Сэрчмаа Алдаршсан шалтгаан: Дуучин /Эрх саран дуу/ Нэр: Сэрчмаа Төрсөн он: 1982 Орд: Арслан Мэргэжил: Дуучин, хийлч Хамгийн хайртай зохиолч, яруу найрагч: Б.Явуухулан, Р.Чойном Хамгийн хайртай барималч: Леонардо Да Винчи Хамгийн хайртай баримал: Мадам Туссегийн музей дахь лааны тосон барималууд


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.