•  Пэлжээгийн Адарсүрэн Пэлжээгийн Адарсүрэн

    Ардын дуу бүжгийн чуулгын дуучин явсан тэрээр Алтай Хангайн уулс, Тэмээн дээрээс наран ойрхон дуугаараа алдаршиж амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Баянхошууны автобусанд дуулж Ах нь тэмээ шигээ өндөр тайзан дээр дуулж явлаа, Тэгэхэд надад нар ойрхон байсан юм шүү гэж хэлж байжээ.


  • Алдарт Дууч Самын ГомбоАлдарт Дууч Самын Гомбо

    Самын Гомбо нь 1888 оны шар хулгана жил Цэцэнхан аймаг, Хөвчийн жонон вангийн хошуу одоогмйн Хэнтий аймгийн Хэнтий сумын нутаг Дүнгэнүүр гэдэг газар Боржигон овгийн Самын хүү болон мэндэлжээ. Залуу үедээ төрийн дууч гэгдэж явсан Самын Гомбын авъяас билэг нь бага балчраасаа тодорч. Тэрээр нутгийн нэрт дууч Зэнэ Дамдин, Лимбэч Очирын Гэлдрээ хэмээх Намсрайжавын хамт найр наадамд дуулж бүх насаараа олныг баясгаж байсан ба Хэнтий сумыг байгуулахаас өмнө Бүрээ сум гэж байхад сумын даргаар ажиллан засаг төрийн үйлсэд зүтгэж явжээ.


  •  Алдарт Дууч, Хуурч Майдарын Дашринцэн Алдарт Дууч, Хуурч Майдарын Дашринцэн

    Майдарын Дашринцэн нь Хуучин Цэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу Одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уулын өвөрт 1880 он Цагаан луу жил ядуу ард Майдарын ууган хүү болон төржээ. Дашринцэн дуучийн тухай түүний төрсөн дүү Майдарын Жунай 1968 оны намар хуучлахдаа ах бид 2 Хүрээгийн уулын өвөр төрсөн гэнэлээ. Би бага зэрэг дуулж нэлээд барилддаг байлаа. 26 настайдаа ахтайгаа хамт сүүлийн даншигт очиж ах маань түрүүлж байсан. Манай ах гойд сайхан эр байсан.


  • Сэсэржаагийн ДамчааСэсэржаагийн Дамчаа

    Алдарт дууч С.Дамчаа нь 1899 онд хуучин Цэцэнхан аймаг одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт төржээ. Эцэг Сэсэржаа нь тэр үеийн То вангийн хөгжмийн сургуульд дуу хөгжмийн багш, уг сургууль нь жилд 1 удаа зуны дэлгэр цагийн эцсээр болдог хошуу найранд дуулж хөгжимдөх 12-14 насны 8 дууч 8 хөгжимчин хүүхдийг найр болох өдрөөс 45 хоногийн өмнөөс бэлтгүүлдэг.


  • Балингийн ЛувсангомпилБалингийн Лувсангомпил

    Б.Лувсангомпил нь урьдын Цэцэнхан аймаг, сүжигт бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Хүрээгийн уул хэмээх газар 1879 онд малчин ард Балин гэгч хүний охин болон мэндэлжээ. Эцэг Балин нь моринд дуртай хурд их сойдог байсан тул охиноо 7, 8 настайгаас нь морь унуулж сургаж хурдан морины "Гийнгоо" зааж өгч Лувсангомпил охин нь эвлэг намбатай аялдаг байсан тул хүмүүс дуучин болно гэдэг байжээ. Мөн түүний эх Чимэдцэен муугүй дууч байжээ.


  • Мэргэн Гүнгийн Их ЛувсанбалданМэргэн Гүнгийн Их Лувсанбалдан

    Алдарт Уртын дуучин Лувсанбалдан 1855 хуучин Цэцэнхан аймгийн Мэргэн Гүнгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт мэндэлжээ. Лувсанбалдан нь уулаас төрийн хар хүн байсан учир бага наснаасаа дуу хуурийн мөр хөөж хуучин шүхэрт засгын хошуу одоогийн Төв аймгын Мөнгөнморьт сумын нэрт дуучин Амбаатай дуу нийлж боржигоны найранд дуулж тэр үеийн сайн дуучдын арга барил нутгын аялгууг сурчээ.


  • Г.Мэнд-Ооёо Г.Мэнд-Ооёо

    1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 1978 онд УБДС төгссөн. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 онп оны шилдэг зохиолч шагнал авсан.


  • С.Жаргалсайхан товч намтарС.Жаргалсайхан товч намтар

    1957 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1983 онд Политехникийн дээд сургуулийг эдийн засагч мэрэгжилээр төгссөн. 1980 - аад оноос уран бүтээлээ эхэлсэн. 1999 онд "Хаан түүх" жүжгээрээ МЗЭ -ийн шагнал2001 онд "Эрчүүдийг хүснэ" жүжгээрээ Алтан өд, 2004онд "Дурлал үлгэр шиг бас үхэл шиг" жүжгээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан.


  • Ж.Болд-Эрдэнэ Ж.Болд-Эрдэнэ

    1966 онд Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн. Яруу найрагч, уран зураач. 1990е ээд оноос яруу найраг бичиж анхны номоо хэвлүүлсэн. Мөн тэр онднн Данзанравжаагийн нэрэмжит шагнал авсан


  • Б.Догмид Б.Догмид

    Дорноговь аймгийн Алтанширээ суманд 1945 онд төрсөн. 1962 онд дунд сургууль дүүргэж Санхүү эдийн засгийн техниккумд орсон. "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа" номоороо 1993 онд төрийн шагнал, 1999 онд "Ус уухын заяа" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2006 онд Сүхбаатарын нэрэмжит шагнал, 2007 онд СГЗ цол авсан


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Т.Дэлгэрмөрөнд үнэлэгдсэн бүсгүй Дуучин Т.Дэлгэрмөрөнд үнэлэгдсэн бүсгүй Энэ сарын 20-нд “Уулзахын хүслэн” хэмээх утга учиртай сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд “овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийн удирдлаган дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас “чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан “Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ.
  • "Ховдын уянга" уран бүтээлийн тоглолт болно Ховд нутгийн унаган хөвгүүд ДБЭТ-ын дуучин МУСТА Б.Мөнхтөр, ДБЭТ-ын дуучин МУСТА Н.Төмөрсүх, Цагдаагийн сүлд чуулгын дуучин Ц.Бизьяа, ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир нар хамтран "Ховд уянга" уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна.
  • УДБЭТ-ын дуучин МУСТА Э.Анхбаяр анхны тоглолтоо хийнэУДБЭТ-ын дуучин МУСТА Э.Анхбаяр анхны тоглолтоо хийнэ2016 оны 9-р сард Унгарын Будапешт хотноо явагдсан Эва Мартоны нэрэмжит олон улсын дуулаачдын II уралдааны 1-р байрын шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Энхболдын АНХБАЯР "Prima ..." буюу "Эхлэл ..." хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна.
  • MB рапперын MB рапперын "Яах гэж чамтай" хип хоп парти болно "Төгс санаа" медиа групп, дуучин MB rapper нар хамтран "Яах гэж чамтай" хип хоп парти шоуг зохион байгуулах гэж байна. Тоглолт 2016 оны 12 сарын 10 нд Victory center-н Bismarck lounge -д 21 цагаас болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80200853 99033435 99296453 99771918 дугааруудаас лавлана уу. Тасалбарын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.
  • Outlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан.