"UBS" телевизийн бүтээл "Universe Best Songs" нэвтрүүлэгт Монголчуудын дийлэнх нь орсон гэхэд хилсдэхгүй. Олон мянган хүн дундаас шилэгдэн гарч ирсэн цөөн хэдэн дуучдын нэг бол Ч.Цэлмүүн. Өвөрмөц хоолойтой түүнийг Монголын Лиона Луйс хэмээн тодотгож байсан удаа бий. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хүүгээ аван аралын Япон улсыг зорьсон тэрээр олон жил найзласан найзтайгаа шинэхэн амьдралаа эхлүүлээд буй.
Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нарыг үерхдэг эсэхэд одоо ч эргэлздэг хүмүүс олон бий. Жилийн турш өөрсдийн харилцаагаа олон нийтэд албан ёсоор зарлалгүй, хадгалсан хосууд өчигдөр /2018.01.01/ хамт шинэ оныг угтаж буй мөчөөрөө сюрприз барилаа.
Олноо Ану нэрээрээ танигдсан дуучин Ч.Уранхолбоо Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Гоё сайхан бие, царай төрх, эрхэмсэг байдлаараа охид бүсгүйчүүдийн дунд ам дамжин яригддаг түүний тухай сайхан, муухай мэдээллүүд гарч байдаг ч тэрээр тайлбар хийж байсан удаагүй. Эрчүүдтэй ховор нэр холбогдож байсан тэрээр насны ханиараа бизнесмен залууг сонгож одоогоор 3 хүүхдийн эх болоод байгаа билээ. Харин түүнийг гурван ч удаа төрчхөөд гуалиг биеэ хадгалж байгаад гайхах, атаархах нэг нь тээгч эх хөлсөлсөн хэмээн шуугих нь ч бий.
Охидын "Гала" хамтлагаас урлагийн гараагаа эхэлж залуусыг нэг хэсэг шуугиулж байсан нэгэн бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. "UB Palace"-ийн задгай талбайд хамгийн олон үзэгчтэй тоглолтыг хийж өөрийн гэсэн өнгө аяс, стил имижийг бүрдүүлж трэнд болгож явсан тэрээр одоо телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, бизнессмэн, гэрийн сайн эзэгтэй.
"Яг түүн шиг" шоунд оролцож Монголчууддаа өөрийгөө таниулаад авсан дуучин С.Гантогоо амьдралдаа ганц л эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэдэг. Өдийг хүртэл ганц бие яваа сайхан залуу Гантогоог шоуны дараанаас хараандаа авсан охид бүсгүйчүүд тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Ойрын 2-3н жилдээ гэр бүл зохиох бодолгүй байгаа гэх тэрээр өөртөө таалагддаг охид бүсгүйчүүдийн талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ийн дурджээ.
Анх 13 настайдаа загварын тайзнаа гарч, улмаар Монгол улсаа төлөөлөн "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож байсан Э.Сэлэнгэ нэг хэсэг амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг байсан билээ.
Жүжигчин Барсаа улааныг харж урваж, шарыг харж шарвадаг манж зантай өөдгүй эр үү
Монголын хошин урлагийн “Х түц” продакшнаар овоглосон алаг нүдэн И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр өчигдөр /2017.07.27/ тохиосон билээ. Авьяаслаг жүжигчний төрсөн өдрөөр түүний хань Т.Бархүү өвдөг сөхрөн сууж, сүйн бөгж бэлэглэн, гэрлэх санал тавьжээ.
"Mongolian next top model" нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг мисс Ю.Балжидмааг мисс гэхээсээ илүү "Оппозит" хамтлагийн Гантулгатай болздог байсан гэдгээр нь хүмүүс анддаггүй байсан цаг саяхан. Гэвч өөрийн хүч авьяас билгээ гайхуулж, чамгүй чадварлаг нэгэн гэдгээ тус шоуны үеэр харуулсан Ю.Балжидмаад ард түмэн онц дүн тавиад буй.
“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа тэрбээр хошин урлагийн уран бүтээлчдийн урилгаар шоу тоглолтод хүртэл оролцож явсан. “Азийн супер модель” өргөмжлөлт мисс бүсгүйн хувьд, “Монгол модель” агентлагийн урдаа барьдаг загвар өмсөгчийн нэг гэгддэг юм билээ.