Нуураа чиг хөлдөх гээд байна уу даа хө Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө Ай хөөрхий минь дээ хө Нууцгай чиг ханилсан бидэн хоёр хө Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Ганган хулыгаа унаж л явлаа хө хө Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө Галсанзангийнхаа найран дээрээ хө хө Гарынхаа бөгжөөр дэнчин тавьлаа хө хө
Мандаж гардаг наран шингэнээ Манантайгаа хоёулаа хө Мартагдашгүй гурван жил болсон болов чиг Мансуурах нойрондоо хоёулаа хө
Арван тавны сар нь Агаар дээр дэгдлээ хө Ар өврөөн дагаад Үүл нь үгүй юу юм бэ хө
Задгай цагаан үүл нь болбол Заавал борооны үүл үү дээ хө Зангираад гардаг нулимс нь болбол Заавал янагийн нулимс аа
Нуураа чиг хөлдөх гээд байна уу даа хө Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө Ай хөөрхий минь дээ хө Нууцгай чиг ханилсан бидэн хоёр хө
Арван тавны сар нь ай хө Агаар тэнгэртээ дэнлүү дээ ай хө Арван тавтай шоожуу нь ай хө Аав ээждээ дэнлүү дээ ай хө
Алсын газрын зэрэглээ нь хө Адуу шиг мал шиг торолзоно Алиа хонгор хүүгээ хө Айсуй байхад нь баярлалаа
Гурийн дуудлагатай морьдоо уяадаг Зуны намираатай нийлүүлэн тарлаж Нумын нийцтэй хүлгээ сойдог Удмын хурдтай Уяач тандаа
Авгын цагаан уул Авгын цагаан ууланд нь хө Агаарын будан цайраад байна даа хө Амраг чамайгаа бодохлоор нь хө Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө