• Бүжгийн спорт гэж юу вэ?Бүжгийн спорт гэж юу вэ?

    1997 оны 9-р сарын 8-нд бүжгийн спортын ертөнцөд гайхамшигтай үйл явдал болсон юм. Энэ өдөр Олон Улсын Олимпийн хороо (ОУОХ) Олон Улсын Бүжгийн Спортын Холбоог ОУОХ-ны бүрэн эрхэт гишүүн, “Хүлээн зөвшөөрөгдсөн холбоо” гэж бүрэн хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Ийнхүү бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь IDSF ба бүх бүжгийн спортынхны амжилтыг харууллаа. Мөн энэ явдал нь бүжгийн спортын хөгжлийн урт удаан түүх, IDSF-ийн зургаан жилийн тууштай ажиллагаа, үндэсний холбоод, бүх дэлхийн олон зуун мянган бүжигчдийн агуу их хүчин зүтгэлийн оргил нь болсон юм.


  • ЖайвЖайв

    Энэ бүжиг АНУ-ын Зүүн Өмнөд нутгийн негрүүдийн дундаас үүсчээ. Мөн Флорид нутгийн Семинол индианчууд дайнч бүжиг хийдэг байв. Зарим хүмүүс негрүүд энэ бүжгийг индианчуудаас хуулбарласан, харин зарим нь индианчууд энэ бүжгийг Африкаас авчирсан негрүүдээс хуулбарласан гэж үздэг байна. Гэхдээ сүүлийн санаа нь үнэнд арай ойртож очдог. Учир нь Баруун Африкийн Волоф хэлний "жев" буюу "үл ойшоон ярих" гэсэн үгнээс үүсэлтэй байж магадгүй. Мөн "жайв" гэдэг үг нь негрүүдийн этгээд үг болох "төөрөгдүүлсэн яриа, хэтрүүлэл", Английн "жайб" буюу "тохуурха" гэсэн үгнээс үүссэн байж магад гэдэг. Бас "эрээн мяраан", "марихуан", "бэлгийн харьцаа" ч гэсэн хувилбарууд байдаг.


  • ПасодобльПасодобль

    "Пасодобль" гэдэг нь Испаниар "Хоёр алхамт" гэсэн үг бөгөөд "Пасо а Дос" буюу "хоёрт зориулсан бүжиг" гэдгээс ялгаатай. "Хоёр алхамт" нь энгийн "1, 2", "зүүн, баруун" гэж тоолдог маршийн алхаатай төстэй. Энэ нь "Испанийн нэг алхамт"-аас ялгаатай. Учир нь "Нэг алхамт" нь хөгжмийн цохилт бүр дээр алхдаг байна. Пасодобль бол Испанийн амьдралын нэг хэсэг болсон олон олон бүжгүүдийн нэг юм. Тэрээр бухын тулаан дээр үндэслэгджээ. Бүжиг нь Тореро (эрэгтэй бүжиглэгч) болон түүний нөмрөг (эмэгтэй бүжиглэгч)-ийг дүрсэлж, маршийн аянд бүжиглэнэ. Бухын тулаан нь эртний Критэд байсан ба 1700-аад оны үеэс Испанид үлдэн хоцорчээ. Энэ бүжиг 1930-аад оны үед Парисын дээд зиндааныхны дунд дэлгэрэв.


  • Ча ча чаЧа ча ча

    Английн бүжгийн багш Пьер Лавелл 1952 онд Кубад айлчлах үедээ Румбаг заримдаа илүү цохилттойгоор хийдэг болохыг олж мэджээ. Тэр Британид ирмэгцээ тэдгээр алхалтуудыг тусдаа бүжиг мэтээр зааж эхлэв. Ча Ча гэдэг нэрийг Испанийн "chacha" буюу "зарц бүсгүй", эсвэл "chachar" буюу "кокагийг навч зажлах", зарим нь "char" буюу "цай" гэдэг үгнээс гаралтай гэдэг ч Кубын хурдан хөгжилтэй Гуарача бүжгээс үүссэн гэдэг нь илүү үнэмшилтэй сонсогддог. Энэ бүжиг нь 20-р зуун гарахаас өмнө Европт дэлгэрчээ. Шотландын Копар Анус дахь Данси Нейлийн 1898 оны төгсгөлийн чуулганы хөтөлбөрт бичигдэж байлаа.


  • РумбаРумба

    Биеийн хөдөлгөөнийг хөлийн хөдөлгөөнөөс илүү чухалчилдаг бүжиг хийдэг байсан Африкийн негр боолуудыг Куба руу импортлосноос энэ бүжиг үүсэлтэй. Хөгжмийн ая чухал байсангүй, тогоо, сэрээ, лонх зэргийг ашиглан дуугаргадаг байсан цогц хэмнэл илүү үүрэгтэй байлаа. Энэ нь 19-р зууны Гаванагийн Контраданз-тай нийлсэнтэй холбоотой. Бүжгийн нэрийг Испани хэлний "зам, чиглэл" гэсэн утгатай "румбо", "овоолсон чулуу" гэсэн утгатай "румба", Карибийн орнуудад өргөн хэрэглэгддэг ликор дарсны нэг төрөл болох "рум" зэрэг олон үгнүүдээс үүсэлтэй гэж тайлбарладаг ч 1807 онд бүжгийн хамтлагт зориулан тоглодог байсан "румбосо оркестр" гэсэн нэр томъёоноос үүсэлтэй байж болох юм. Мөн энэ нэрийг Испанийн ‘карусель’ гэдэг үгнээс үүсэлтэй гэж зүтгэгчид ч байдаг.


  • СамбаСамба

    16-р зуунд Португаличууд Ангол, Конгоос олон тооны боолчуудыг Катерет, Эмболада, Батик зэрэг бүжгүүдтэй нь хамт Бразил руу импортложээ. Европчууд эдгээр бүжгүүдийг нүгэл хилэнцэт бүжгүүд гэж үзэж байв. Эмболада нь биеэ хамгаалахын тулд эвэртээ бөмбөг угласан үхрийн тухай бүжиг ба тэнэг гэсэн утгатай. Батик ньтэр үед маш их түгэн дэлгэрснээс I Мануэл түүнийг хориглож байжээ. Батик бол Чарлестонтой төстэй алхалтуудтай, алга ташилт болон цохилуур хөгжмийн аянд тойрон бүжиж, тойргийн голд нэг хос гоцолдог байж.


  • Латин-Америкийн бүжгийн түүхЛатин-Америкийн бүжгийн түүх

    Танилцуулга. Дэлхий дахинаа дэлгэрсэн олон бүжгүүд Латин Америкаас гаралтай байдаг. Жишээ нь: Мамбо, Салса, Меренга, Ла Конга, Ламбада, Каримба, Макарена, Кимбиаг дурдаж болно. Гэвч Самба, Румба, Пасодобль, Ча Ча, Жайв гэсэн 5 бүжиг шилэгдэн, Олон улсын Бүжгийн спортын тэмцээний хөтөлбөрт орсон байна. Эдгээр бүжгүүдийг үргэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс хослон хийдэг бөгөөд нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжихдээ зарим үед цэнгээнт бүжгийн барилтаар, зарим үед нэг гараар барилцдаг. Латин-Америкийн бүжгийн хөдөлгөөнүүдийг заахад зориулан янз бүрийн түвшинд стандартчилсан ба үг хэллэг, техник, хөгжмийн хэмнэл, хурдыг олон улс даяар хүлээн зөвшөөрчээ. Гэвч үргэлж ийм байсангүй. Эдгээр бүжгүүд зөвхөн 20-р зуунд л Баруун Европт танил болсон байна.


  • КвикстепКвикстеп

    1920-иод онд Рагтайм хөгжим Свинг болон хувирч, Чарлестон, Шимми, Блэк Боттом зэрэг шинэ бүжгүүд дэлгэрлээ. Чарлестон нь Кэйп Вердийн арлууд дээрээс гаралтай гэж яригддаг. Түүнийг Чарлестоны онгоцны зогсоолын негр ачигчид түргэн эргэлддэг бүжиг болгон өөрчилсөн байна. Анх Жорж Вайт 1922 онд нэгэн шог гараан дээр бүжиглэжээ. 1923 онд АНУ-аар тойрон аялсан Зигфельд Фоллисийн "Гүйж яваа зэрлэг хүн" тайзны үзүүлбэр дээр бүжиглэгдсэний дараа цагаан арьстнуудын дунд дэлгэрэв. Европт 1920-иод онд Жозефин Бэйкер Парис хотноо бүжиглэсэн байна. Чарлестон минутанд 200-240 цохилттой, зэрлэгдүү савсан гар, хажуу тийш өшиглөсөн хөлийн хөдөлгөөнтэй бүжиг байлаа. Хожим дэлхий даяр дэлгэрсэн боловч зэрлэгдүү шинжийнх нь улмаас бүжгийн танхимуудад нэг бол түүнийг хориглож нэг бол товчоор "PCQ" (чарлестонгоо аядуу хийнэ үү) гэсэн бичиг тавих болжээ.


  • Удаан фокстротУдаан фокстрот

    Энэ нь 4/4 хэмнэлтэй, минутанд 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэр нь Нэг алхамт, Хоёр алхамт зэрэг янз бүрээр нэрлэгдэж байлаа. Энэ нь цохилт бүрд нэг алхалт эсвэл такт бүрд хоёр алхалттай байснаас ийм хос нэртэй болсон байна. Уг бүжиг нэгэн шөнийн клубт Вернон болон Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Иорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ. Өөрөөр нэрлэх боломжууд байсан боловч энэ бүжгийг Фоксын нэрээр ‘Фокстрот’ хэмээн нэрлэжээ.


  • ТангоТанго

    Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Т.Дэлгэрмөрөнд үнэлэгдсэн бүсгүй Дуучин Т.Дэлгэрмөрөнд үнэлэгдсэн бүсгүй Энэ сарын 20-нд “Уулзахын хүслэн” хэмээх утга учиртай сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд “овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийн удирдлаган дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас “чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан “Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ.
  • "Ховдын уянга" уран бүтээлийн тоглолт болно Ховд нутгийн унаган хөвгүүд ДБЭТ-ын дуучин МУСТА Б.Мөнхтөр, ДБЭТ-ын дуучин МУСТА Н.Төмөрсүх, Цагдаагийн сүлд чуулгын дуучин Ц.Бизьяа, ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир нар хамтран "Ховд уянга" уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна.
  • УДБЭТ-ын дуучин МУСТА Э.Анхбаяр анхны тоглолтоо хийнэУДБЭТ-ын дуучин МУСТА Э.Анхбаяр анхны тоглолтоо хийнэ2016 оны 9-р сард Унгарын Будапешт хотноо явагдсан Эва Мартоны нэрэмжит олон улсын дуулаачдын II уралдааны 1-р байрын шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Энхболдын АНХБАЯР "Prima ..." буюу "Эхлэл ..." хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна.
  • MB рапперын MB рапперын "Яах гэж чамтай" хип хоп парти болно "Төгс санаа" медиа групп, дуучин MB rapper нар хамтран "Яах гэж чамтай" хип хоп парти шоуг зохион байгуулах гэж байна. Тоглолт 2016 оны 12 сарын 10 нд Victory center-н Bismarck lounge -д 21 цагаас болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80200853 99033435 99296453 99771918 дугааруудаас лавлана уу. Тасалбарын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.
  • Outlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг бие даасан тоглолтоо хийнэOutlaw хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан.