• Англи вальсАнгли вальс

    19-р зууны эхээр Вальзен бүжиг Герман, Австрийн олон нутагт тэр нутгийнхаа нэрээр нэрлэгдэн, янз бүрийн хувилбараар дэлгэрч байлаа. Дээд Австрид "Ландль об дер Эннс" хэмээх хэлбэр нь дэлгэрч, Ландлер гэдэг хураангуй нэрээрээ танил болжээ. Эхэндээ Ландлерийг хүнд гуталтай хийдэг байсан ба догонцох, хавсрах, дэвсэх алхалтуудтай, гар доогуур эргэх цогц эргэлтүүдтэй бүжиг байв. Гэвч 1800 оны үед Вальзен шиг гулсалттай хурдан эргэлдэх хөдөлгөөн бүхий алхалтуудтай болж, бүжиглэх үедээ гялалзсан гутал өмсөцгөөх болов. Хэмнэл нь Вальзенгаас удаавтар байсан байна.


  • Венийн вальсВенийн вальс

    Вальсийг тактандаа 3 цохилттой аянд бүжиглэдэг. Энэ нь хэрэв хөгжмийн цохилт бүр дээр алхалт хийнэ гэвэл такт бүрийг өмнөх тактыг эхэлсэн хөлийн эсрэг хөлөөр эхэлнэ гэсэн үг. Энэ байдал нь эхлэн суралцагсдад маш хүнд боловч гаршсаны дараа сэтгэл хөдөлгөсөн сайхан хэмнэл, нугалааг мэдрүүлдэг. Вальс хэмнэлтэй анхны бүжиг бол 1559 оны Францын Провенс нутгийн тариачны бүжиг юм. Бүжгийн хөгжим нь Вольта гэгддэг байлаа. Зарим хүмүүс Вольтаг энэ үеийн Италийн ардын бүжиг ч гэдэг. Учир нь Италиар "Volta" гэдэг нь "эргэлдэх" гэсэн утгатай үг юм байна. Энэ мэт дээр үед хосоор эргэлдэн бүждэг байснаас энэ бүжиг үүсчээ.


  • Цэнгээнт бүжгийн түүхЦэнгээнт бүжгийн түүх

    Танилцуулга. Орчин үеийн Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот энэ 5 бүжгийг дэлхий дахинаа нийтээр болон Бүжгийн спортын тэмцээний үед бүжиглэдэг. "Ballroom" (манайхан "цэнгээнт" гэж орчуулдаг) гэдэг нь "ball", "room" буюу албан ёсны нийтийн бүжгүүдийг хийдэг өрөө танхим гэсэн утгатай үг юм. "Ball" гэдэг үг нь Латины "balare" буюу "бүжиглэх" гэсэн үгнээс гарал үүсэлтэй. Энэ үг нь мөн ballet, ballerina, ballad зэрэг үгсийн үндэс болсон байна. Харин "бөмбөг" буюу "ball" гэдэг үгний гарал үүсэл нь үүнээс огт өөр, "bollr" буюу "хийлэх" гэдэг үг юм.


  • ВальсВальс

    Вальс нь эргэлдэх гэсэн утгатай бөгөөд зугаа цэнгэл баяр баяслын үед хос хосоороо бүжиглэдэг бүжиг юм. Хөгжмийн хэмжээ нь 3/4, тогтуун дөлгөөн, аажмаар эргэлдэж бүжиглэхэд энэ хэмжээ их тохирсон байдаг бөгөөд хурдан ба дунд зэргийн хурдавтар байдаг. Вальс 300 гаруй жилийн өмнө Герман, Австри, Чехгэсэн гурван улсын зааг дээр ардын бүжиг болон үүссэн юм. Түүнийг хүнд хэцүү амьдралтай энгийн хүмүүс цугларч цэнгэн зугаацдаг ердийн нэг байдалд, хот тосгонд, газар сайгүй бүжиглэдэг байлаа. Вальсыг гурав дөрөвхөн хөгжимчинтэй ардын жижигхэн найрал хөгжимд бүжиглэдэг байв. Вальсын хөгжим ийм цөөхөн хөгжмөөр тоглоход ч гэсэн тун эвлэгхэн эгшиглэдэг байжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ