• Үндэсний урлагийн охь Үндэсний урлагийн охь

    1934 онд төрийн шагналт, зохиолч Д.Нам­даг Улсын төв театр буюу “Бөмбөгөр ногоон”-ы жүжигчид шинэ жүжгийн зохиол­гүй байгаа талаар яруу найрагч Д.Нацагдоржид хэлсэн байна. Их зохиолч “Надад нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв байгаа” гэснээр автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа дуунд мөнхөрсөн Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралыг ярьжээ. Үүнийг хэрхэн тайзнаа тавьж үндэсний аялгуут жүжгийг бий болгох талаар тэр хоёр ярилцаж, төлөвлөгөө гаргав. Энэ бол “Учиртай гурван толгой” анхны аялгуут жүжиг байлаа. Бүх үйл явдал нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт жүжиг байхаар тохирчээ.


  • Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжилДэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил

    Дуурь үүсэх болсон үндэс нь Өрнөдийн театрын урлагийн томоохон төрөл болох Хөгжмийн Театрын Урлаг нөлөөлж хөгжсөнтэй салшгүй холбоотой юм. Эртний эмэгнэлт жүжиг болоод Дундад зууны үеийн нийтийн болон ордон харшийн жүжигт дуу, хөгжмийн төрөл тэдгээрийн үүрэг нь тухайн үеийнхээ нийгмийн амьдралд асар их нөлөөг үзүүлж байжээ. Сэргэн мандалтын хүнлэг үзлийн нөлөөгөөр Өрнөдийн олон оронд Хөгжим, Драм хосолсон шинэ хэлбэрийн жүжгийг эрэлхийлж байв.Үзэл санаа уран сайхны өндөр ач холбогдолтой энэ эрэл хайгуулыг бусдаас өмнө Итали оронд хийжээ. Эхэн үедээ энэ шинэ хэлбэр нь Хөгжмийн Үлгэр, Хөгжмийн Жүжиг гэсэн нэртэй байсанаа дуурь буюу opera гэсэн нэртэй болсон байна.


  • Учиртай гурван толгой, түүний судалгаа Учиртай гурван толгой, түүний судалгаа

    Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.


  • УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ(дуулалт жүжиг)УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ(дуулалт жүжиг)

    Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа саарлын ая/ гарч байх ба хөшиг нээгдмэгц дуу эхлэх бөгөөд Юндэн өнөөх чулууг түшин сууж, Нансалмаа Юндэнг налан хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцан их амраг байдалтай байна. Юндэн, Нансалмаагийн толгойг илэн байж дээгүүр уул усыг ажигласан янзтайгаар дуу эхлэхэд Нансалмаа хажуулдсан хэвээр түүний нүүр өөд ширтэн ажиглана.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноНэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноУлсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.”Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Улсын Драмын эрдмийн театрт 13:00 цагт болно.
  • Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээОлон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээЖил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.
  • Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьДөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьУрлагийн салбарын салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаач, балеть мастерууд үзэгчдийн мэлмийг баясгаж оюуны боловсрол олгон, сэтгэлийн таашаал өгч байдаг. Ингээд дөрөвдүгээр сард ямар ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэе.
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.