• Д. АмгаланД. Амгалан

    Сүхбаатар аймгийн Халзан суманд, малчин Дагдангийн гэрт 1933 онд хүү төрснийг Амгалан гэж нэрлэжээ. Амгалан “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ухаалаг уран гартай болох нь эцэг эхдээ мэдрэгдэж эхэлсэн 5-6 насанд нь эцэг Дагдан хорвоог орхижээ.Ингээд Амгалангийн ээж нь “Эрдэмтэй хүн их баян” гэж сургадаг, эцэг Шавран Хамбын сургаалиаар өвөл нь сүм бараадан сургуульд хүүхдүүдээ явуулж зун нь мал аж ахуй эрхэлсээр нэг мэдхэд хүүхдүүд нь том болцгоож цэрэгт явах нь явж, айл гэр болох нь болж, нийслэл хотод явж суралцаад тэндээ гэр бүлтэй болох зэргээр явсаар хүү Амгалан, батжаргал хоёртойгоо гурвуул үлджээ.


  • Монгол зурагМонгол зураг

    Уран зургийн дотор монгол үндэсний зураг өвөрмөц байр эзэлнэ. Энэ нь үе дамжин эртнээс удамжилж ирсэн онол зүй, уран сайхны биеэ даасан арга уламжлалтай ба дорно дахины зураг, японы нинхонго, хятадын гохуа, солонгосын чосонхва зурагтай харилцан нөлөөлсөн зарим талаар төсөөтэй мэт үзэгдэх боловч үнэн хэрэгтээ урлах зарчим, дүрслэх зүйл, материал, техник арга ажиллагааны хувьд тэс өөр нэгэн зүйл урлаг юм.


  • Л. ГавааЛ. Гаваа

    1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн тэрээр эа Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д. Сүхбаатарын хучин хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И. Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Тэрээр Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг.


  • Г. ОдонГ. Одон

    Г. Одон нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г. Одон Мал ба Газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос Чойдогтой биечлэн уулзаж , Г. Одон уран зурагт дуртайгаар барахгүй, Д. Чойдогоор зургийн тухай яриулаад баймаар , уран зураачдын талаар цуглуулсан альбом үзүүлж гайхамшигтай тайлбарлаж хорхойг нь хүргэнэ. Ингэж Г. Одонгийн эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг Чойдог багш нь нээж зураач болгосонд нь их баярлаж явдаг байжээ.


  • Харах яруу найргийн сонгодог бүтээлүүдээс толилуулбал...Харах яруу найргийн сонгодог бүтээлүүдээс толилуулбал...

    “Венера төрсөн нь” зураг Сандро Боттичеллигийн нүцгэн эмэгтэй зурсан цөөн зургийн нэг нь юм. Зураач энэхүү бүтээлдээ уснаас төрсөн охин тэнгэр Венераг зуржээ. Өрнө зүгийн салхи Зефир гэргий Хлоридатай цуг дэлбээлсэн дун руу үлээж агаарыг цэцгээр дүүргэх гэж байгааг дүрсэлсэн байна. Венерагийн дүрд Флоренцийн удирдагч Лоренцо Медичигийн бага дүү, Джулиано Медичигийн дурлалт бүсгүй Симонетта Веспуччиг натур болгон зурсан гэдэг.


  • Поль ГОГЕНПоль ГОГЕН

    Поль Гоген 47 настай, эргэж харахад сүйрсэн амьдрал, алдагдсан итгэл найдвар урагшаа харах юу ч үгүй байлаа. Хүүхдүүд нь мартсан эцэг, францын сэтгүүл зохиолчдын элэг доог болсон байв. Гоген 1848 оны 6 сарын 7 нд Парис хотноо төрсөн. 1865 онд далайн худалдаачидтай нэгдэн хэд хэдэн урт хугацааны аялалд гарсан. 23 насандаа Парисд амжилттай бөгөөд богино хугацааны ажлаа эхэлсэн. Санхүүгийн амжилт нь түүнийг импрессионистуудын зураг цуглуулах боломжийг нээн өгчээ. Гоген Камиль Писсаррогоор зургийн хэдэн хичээл заалгасныг эс тооцвол зургийн эрдэмд бараг суралцаж байгаагүй.


  • РЕМБРАНТ Хармес ван РейнРЕМБРАНТ Хармес ван Рейн

    Дүрслэх урлагийн түүхэнд нэр хүндтэй байр суурийг эзэлдэг гайхамшигтай зураач бол яа аргаргүй Рембрант мөн. Түүний бүтээсэн гайхамшигтай бүтээлүүд нь дүрслэх урлагийн түүхийн сод бүтээлүүд хэвээр байсаар л байна. Цаг хугцаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж, алдар нэр нь цуурайтсаар л байна. Агуу зураач Рембрант Голландад хөрөнгөтний бүгд найрамдах улсын дэг жаяг тогтоод байсан 1606 оны 7 дугаар сард тээрэмчний нэр бүлд мэндэлжээ.


  • НатюрмортНатюрморт

    Зураач натур 2-ын хурц маргааны нэг бол натюрморт юм. Ямар эд юмс хаана байна вэ, түүнийг ойлгон эзэмдэж байгаа би өөрөө хаана байна вэ гэдэгт натюрмортын үндсэн шаардлага байх ёстой. Үүнд л натюрмортоос үзэгчдийн шимтэн хүртэж танин мэдэх том баяр баясгалан оршино. Гэхдээ натур бол зураач хүнд гоо сайхны нууцаа тэгж амархан нээгээд өгдөггүй, харин ч “татгалзах” эсвэл “маргах” чадвартай байдаг. Ийм учраас түүнийг нээх түлхүүр тааруулж чадсан цагт л натюрморт үзэгч олондоо тайлангаа тавьж, тавтай ярилцдаг байх юмаа.


  • “Discussing the Divine Comedy with Dante”“Discussing the Divine Comedy with Dante”

    Орчин үеийн хятадын зураачид болох Dai Dudu, Li Tiezi, Zhang An нарын зурсан 6x2,6 м хэмжээтэй энэхүү “Discussing the Divine Comedy with Dante” зургандаа тэдний бодлоор дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг дүрслэн буулгажээ. Зургийг томруулан харвал зургийн зохиомж нь их сонин утга санаа өгүүлэмжтэй. 100 хүнээс гадна өөрсдийгөө мөн оруулжээ, иймээс зурган дээр 103 хүн байна.


  • НамарНамар

    Ерөөсөө намартай холбоотой гое уран зургууд орууллаа. Би намрын өнгөнд үнэхээр дуртай.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ