• "1001 шөнийн үлгэр" /Шууд уншихаар/

    "1001 шөнийн үлгэр" /Шууд уншихаар/


  • Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид "Дорнын эгшиглэнт алтан аялгуу" /Тууж/

    Анхны цас унаж, айлууд өвөлжөөндөө буухын цагт ачаа хөсөг харгалдсан намрын уварч цуварсан их нүүдлийн ард шивээ ганхсан шаргалхан талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд нэвт шувт гулс гулс алхалсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг тэнгэр, газрын савслаганд бүдчин дэгсээр бараа тасарна. Ачаан дээр даруулсан хуурын хялгас хээрийн хэлгий хөх салхинд хэл орон хүнгэнэж “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу сонсголын үзүүрт холдон ойртон эгшиглэнэ. Нутаг усаа гэж өрц хөндүүрлэн нулимс унагаасан Бавуугийн Лхагвасүрэнгийн ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүрийг сөхвөл ийм буюу... Тээр жил залуу, тэнэгхэн насандаа намайг Сайншандын гудамжинд эмээлтэй морио алдсан амьтан шиг согтуу гэлдэрч явахад Бавуугийн Лхагвасүрэн нэгэн захидалдаа:


  • Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид "Догшин хутагтын сахиус" /Тууж/

    Олон жилийн тэртээ эмч миний биеийг үзээд “Зүрх чинь тааруухан байна шүү. Анхаараарай! Иймд архи, дарснаас холхон явж, сэтгэлийн хөөрөл бухимдлаа дарж амгалан тайван аж төрөхийг хичээх цаг болжээ. Хэд хоног амьд явья гэвэл нөгөө зохиолч, уран бүтээлчийн романтик зангаа татаж эгэл хүмүүний бодь борог амьдарлаар амьдарч, найз нөхдийн хүрээгээ хумих хэрэгтэй гэх маягийн зөвлөгөө өгөх нь тэр. Түүний харцнаас ажихад хайр дурлалын тухай халгиа цалгиатай шүлэг тэрлэх ч хориотой бололтой.


  • Жюль Верн -Жюль Верн -"Усан доогуур 20,000 бээр аялсан нь" /Шууд уншихаар/

    "Усан доогуур 20,000 бээр аялсан нь" /Шууд уншихаар/


  • Б.Догмид: Цамхгийн цагаан салхи /тууж/Б.Догмид: Цамхгийн цагаан салхи /тууж/

    Наран саран хоёрын хооронд зундаа улайсч өвөлдөө царцдаг бидэрт хонгор манхны элс, бодол адил аниргүйхэн нүүдэллэдэг өмнийн хөлгөн их говьд Цагаан элс хэмээх нэртэй цайдам их хөндий бий. Хужир, мараа ургасан их их шал тойром, сүм дуганын хана, хэрэмтэй андуурам салхи бороонд идэгдэн элэгдсэн нүцгэн улаан цав, элс манхан, бут шаваг үргэлжилсэн цагаан элс хэмээх тэр их цайдам хөндийд үзээгүй хүний ой тойнд багтамгүй, дор нь очоод өлийн харж гэмээнэ малгай унан, толгой эргэмээр өрмийн хэдэн өндөр цамхаг байдаг.


  • Гэрийн нохойг чоно хэмээн эндүүрэв үү? Гэрийн нохойг чоно хэмээн эндүүрэв үү?

    Хятадын зохиолч Зян Рун “Чонон сүлд” хэмээх зохиолоо 2004 онд БНХАУ-д хэвлүүлэн гаргасныхаа дараахан тус улсын хамгийн баян зохиолчдын нэг болсон юм. Хятадын тариачны ахуйд ямар ч хамааралгүй “Чонон сүлд” хэмээх ном яагаад Дундад улсад өчнөөн олон арван саяар хэвлэгдэн гарч /2004 оноос хойш зөвхөн Хятад улсад таван удаа 80 сая орчим хэвлэгдэж бүгд борлогдсон гэж байгаа.


  • Т.Бум-Эрдэнэ : Т.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 15 буюу төгсгөл (тууж)

    Үгүй ээ, харин тийм л шуналтай болсон байхгүй юу. Бүр авах идэхийн дон. Би түүнд зөвшөөрөөгүй юм. Анх талийгч кафегаа өөрийн болголоо гээд бид хэд сууваа даа. Тэгээд дараа нь би Надмидад манай Сувдаа мөн сүрхий юм. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихлоо. Тэгээд бид гурав жаахан хөөрөөд суучихсан гэсэн чинь л юун сүртэй юм. Тэрийг ямар хөрөнгө гэдэг юм. Миний машин ямар үнэтэйг мэдэх үү? Ийм хоёрхон машины мөнгө цуглуулчихаад хөрөнгө гэлээ гээд л баахан ихэрхэв. Тэгэхээр нь ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Чи ямар тэглээ гээд хоёр машинаа зэрэг унаж чадах биш гээд хэлчихсэн чинь уурлаад тэр шөнө намайг ээрч өдсөөр байгаад хэрэлдэж байгаа юм даа.


  • Т.Бум-Эрдэнэ : Т.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 14 (тууж)

    “Өөрийн ганц охин Хүслэнгээ хамгийн хайртай найз Болороодоо үрчилж үлдээснээ гэрээслэв” гэсэн байв. Би нүдэндээ итгэсэнгүй. Нотариатчийн тамга ч харагдах шиг. Сувдаагийнхаа зургийг тэврээд уйлж гарлаа. Ийм юм гэж байдгаа бас . . . Еэ, тэнгэр минь гэж . . . Бурхан минь гэж . . . сад тавьсан нулимс маань урсаж, эрүүнээс дусалж байсныг ч мэдэлгүй нэг хэсэг л уйлж суулаа.


  • Т.Бум-Эрдэнэ : Т.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 13 (тууж)

    Утсаа таслав. тэр дахиад залгав . . . Таслав . . . Залгав . . . Тэсэхээ байгаад, утсаа авангуутаа - Чи яах гээд байгаа юм бэ? - Хэ хэ, та жаргахгүй юм уу? Надад мөнгө хэрэг болоод . . . - Битгий хуц. Дахиад залгаад үзээрэй. Тэгвэл чиний тухай сургуульд чинь бүгдийг нь дэлгээд түмний шившиг болгоно шүү муу биеэ үнэлэгч минь гэж хашгирлаа.


  • Т.Бум-Эрдэнэ : Т.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 12 (тууж)

    эргэцсээр наадамтай залгалаа. Яагаад ч юм өвгөнийгөө л хэд хоног харж суув. Хөөрхий хүүхдүүдтэйгээ бужигнана. Бөхөө үзнэ. Эр хүн байхын ид хавын тухай сэдэвтэй л бол юм болгонд дуртай. Хоёр хүргэн ганц шил виски өгснийг өдөр, өдөрт бага, багаар уун уусаар наадмын гурав хоногтоо дуусгав. Уусан үедээ шингэн царай нь ухаа ягаан болчихно. Хааяахан над руу их эергүү харчихаад


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.