• Уурлахад учир бий /Өгүүллэг/Уурлахад учир бий /Өгүүллэг/

    Ямар ч шатгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битvv уур хvрэх явдал тохиолдож болно шvv дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрvvл эрэх бөгөөд хариуд нь хvн "Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ.


  • Түүнийг ядуу гээд хайртай бүсгүй нь орхисон гэдэг...Түүнийг ядуу гээд хайртай бүсгүй нь орхисон гэдэг...

    Амьдралд боломж үргэлж дэргэд байдаг. Гэвч аль боломжийг сонгох нь хувь хүний асуудал байдаг бөгөөд энэ сонголтонд мөнгө нөлөөлөх тохиолдол маш их байдаг. Нэг залуу эд хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хайртай бүсгүйгээсээ татгалзсан хариу сонсжээ. Бүсгүйн хувьд мөнгөтэй бол аз жаргалтай байж болно гэсэн ойлголттой.


  • Би ээжтэйгээ хамт өтөлж ээжтэйгээ хамт урт удаан насална Би ээжтэйгээ хамт өтөлж ээжтэйгээ хамт урт удаан насална

    Би орон дээрээ 1 цаг болохыг хүлээгэд хэвтэж байлаа. 1 цагаас эмнэлгийн хоол ирдэг юм л даа дасчижээ. Би уг нь эмнэлгийн орон дээр хоол хүлээгээд хэвтэж байхаар хүн биш хэзээ ч өөрийгөө ийм байдалд орно гэж бодоогүй, бүр төсөөлөчгүй байсан. Би юу би хөөрхөн өндөр гоё биетэй гунхсан охин байсан. Мэдээж найз залуутай бид 5 жил үерхсэн. Зоригоо чамдаа хайртай шүү. Одоо тэр маань байхгүй ээ. Би түүнийгээ ороод ирж байна гэж нүдээ аниад төсөөлдөг. Тэгээд уруул дээр минь үнсээд сэрээгээд хайр нь амттай юм авчирлаа гээд л… Бас миний алаг туулай нь яасын гээд эрхлүүлдэгсэн. Одоо надад тэр хайртай биш намайг харахыг ч хүсэхгүй байгаа байх. Би өөрөө их муухай ааш гаргадаг байсан. Би чинь өөрийгөө золтой л тэнгэрийн амьтан болчлоо гээд бодож явлаа. Араас минь залуучууд их гүйдэг. Ёстой ядаргаатай ч юм шиг гос ч юм шиг…


  • Солиот эх /Өгүүллэг/Солиот эх /Өгүүллэг/

    Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал инээсээр тосгоны энэ тэрүүгээр тэнүүчлэн явсаар байлаа.


  • Дурлах ёсгүй /Өгүүллэг/Дурлах ёсгүй /Өгүүллэг/

    Цагаан сарын шинийн гурван. Аварга том тарган сүүлтэй ууц, таваар таван давхар өрж жаргал зовлон.. жаргалаар дуусгасан ул боовны араас өвөөгийн магнай дөнгөж харагдах нь өвөө намхан болохоор тэр үү, эсвэл би намхан болохоор тэр үү ойлгож ядан суулаа. Эмээ урдуур салад, бууз барин эргэлдэж зай муутай өрөөнд замын бөглөрөл үүсгэсэн тул үйлчлэгчээр томилогдсон үеэл эгч нарт зэмлүүлнэ. Би бас эр хүн юм гэсэндээ эмээгээ өмөөрч хэдэн үг хэлээдэхвэл өвөө тээр цаанаас хүд хүд инээлгэж байснаа ханиалгаад, идэш уушаа тохируулаагүй хэрэгт орж эмээд бас загнуулж амжив.


  • Эр хүн нулимс ховортой явдаг юм шүүЭр хүн нулимс ховортой явдаг юм шүү

    ...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.


  • "Зүрхтэй цэцэг" /Өгүүллэг/

    ..Хонх дуугарахад зэгзгэр туранхай Монголмаа дэгдэн гүйж очоод, дурангаар шагайвал нэг дор ажилладаг Цээпил дүү нь дүрсгүй алаг нүдээ эргэлдүүлчихсэн инээвхийлэн зогсоно. Тэр ерөөс хаашаа үсрээд алга болчих бол гэж эмээхээр жигтэйхэн адгуу, тогтворгүй нэгэн. “Ээж ээ, Цээпил хамгийн түрүүнд ирж байна шүү дээ. Хөөрхөн дүү минь ор ор” хэмээн Монголмаа үүдээ нээгээд чичирхийлсэн хоолойгоор бахирав. Төрсөн өдрийнх нь анхны зочин турьхан гартаа жигтэйхэн том таримал цэцэг атгачихаж.


  • Ааваа уучлаарай... /Өгүүллэг/Ааваа уучлаарай... /Өгүүллэг/

    Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.


  • Уучлал гэдэг гайхамшигтай /Өгүүлэг/Уучлал гэдэг гайхамшигтай /Өгүүлэг/

    Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсан юм. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай, агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Бямба гаргийн өглөө би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр рүү нь чулуу нүүлгэж, тэрхүү чулуугаа харваж буй одтой зүйрлэн баясаж байв.


  • "Аавтай минь бүжиглээч" /Өшүүллэг/

    Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “М2М хандивын гала” тоглолт болно“М2М хандивын гала” тоглолт болноДэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “М2М хандивын гала” хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 27-нд ONE EVENT hall-д болно. Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, Монголын урлаг соёлын төлөөллүүд болох СТА Бичүү, “Лемонс” хамтлаг, дуучин Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид болон бусад урлагийнхан Монголчууд Монголчууд аянд албан ёсоор нэгдэж байна. зохион байгуулагдана
  • “Урин хаврын аялгуу” тоглолт болно“Урин хаврын аялгуу” тоглолт болноХүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.
  • Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэЭгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэМонголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд "Мөнхийн Үргэлжлэл" нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд "Бодол шиг өдрүүд", "Ижий эх орон" тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ.
  • Хүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноХүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноӨнгөрсөн пүрэв гаригаас эхлэн сурагчдын амралт эхэлсэн. Сурагчдын амралт болж байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн теартаас хүүхдүүдэд зориулсан тоглолтууд тоглогдож эхэллээ. Тоглолтын хуваарыг доорх зургаас харна уу.Тоглолт дөрөвдүгээр сар дуустал тоглогдоно.
  • “Novel Melody” концерт болно“Novel Melody” концерт болноМонгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.