• "Зүрхтэй цэцэг" /Өгүүллэг/

    ..Хонх дуугарахад зэгзгэр туранхай Монголмаа дэгдэн гүйж очоод, дурангаар шагайвал нэг дор ажилладаг Цээпил дүү нь дүрсгүй алаг нүдээ эргэлдүүлчихсэн инээвхийлэн зогсоно. Тэр ерөөс хаашаа үсрээд алга болчих бол гэж эмээхээр жигтэйхэн адгуу, тогтворгүй нэгэн. “Ээж ээ, Цээпил хамгийн түрүүнд ирж байна шүү дээ. Хөөрхөн дүү минь ор ор” хэмээн Монголмаа үүдээ нээгээд чичирхийлсэн хоолойгоор бахирав. Төрсөн өдрийнх нь анхны зочин турьхан гартаа жигтэйхэн том таримал цэцэг атгачихаж.


  • Ааваа уучлаарай... /Өгүүллэг/Ааваа уучлаарай... /Өгүүллэг/

    Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.


  • Уучлал гэдэг гайхамшигтай /Өгүүлэг/Уучлал гэдэг гайхамшигтай /Өгүүлэг/

    Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсан юм. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай, агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Бямба гаргийн өглөө би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр рүү нь чулуу нүүлгэж, тэрхүү чулуугаа харваж буй одтой зүйрлэн баясаж байв.


  • "Аавтай минь бүжиглээч" /Өшүүллэг/

    Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.


  • Сүүлийн болзоо ...Сүүлийн болзоо ...

    Дунд сургууль даа бусдын л адил хөөрхөн царайнд татагдаж, дурлаж явлаа. Гэхдээ зүрх сэтгэл шархлуулах нь тун ховор. Ихэнх дээ дараагийн хөөрхөн царайг харах хүртэл ахархан хугацаанд үргэлжилдэг байв. Гэтэл нэг өдөр түүнийг харж билээ. Бусдын л адил дурлаж эхлэв. Нүд, хөмсөг, ичиггүйрэн зогсох даруу төлөв байдал. Ер нь түүний байгаа байдал тэр чигтэй л намайг татаж, хөшиж байсныг санаж байна.


  • Бор шувууны үүр (Өгүүллэг)Бор шувууны үүр (Өгүүллэг)

    Эртээ урьдын цагт баян эр ухаан муу ганц хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Ухаантай эхнэр авч өгвөл урагшгүй тэнэг хүү минь ухаан суух ч юм билүү гэж баян боддог байсан юмсанж. Тэгээд ажил үйлс, ухаан сана, үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн бүсгүйг богтлон авч өгч гэнэ. Хоног өдрүүд өнгөрөөд байсан боловч бэр нь хөл хүндтэй болохгүй байжээ. Тэгээд баян бэрээсээ учир шалтгааныг эвийг нь тааруулж, эгзгийг нь олж байгаад асуув. Бэр нь, “Бид хоёр тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбоод олон жил өнгөрсөн боловч огтхон ч хавьтаж үзээгүй юм чинь яаж танд ач тэврүүлэх билээ дээ гэж үнэн учраа хадам аавдаа ичингүйрэн байж хэлжээ.


  • Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүхМанжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүх

    1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа.


  • Чамайгаа үүрд жаргаана гэсэн болохоор надад үхэх эрх байхгүйЧамайгаа үүрд жаргаана гэсэн болохоор надад үхэх эрх байхгүй

    Яг одоо миний ширээн дээр ходоодны хорт хавдраар бурхан болсон нэгэн ахын өдрийн тэмдэглэл дэлгээстэй байна. Тэрээр тэмдэглэлээ дуусгаж чадаагүй юм. Талийгаачийн гэргий энэхүү дэвтрийг өөрийнхөө зүрх мэт хайрлан хадгалсаар иржээ.


  • Нэг л амьдрах хорвоо /Өгүүллэг/Нэг л амьдрах хорвоо /Өгүүллэг/

    Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.Чимээгүйхэн алхсаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана.


  • Битгий уйл, би чамд хайртай (өгүүллэг)Битгий уйл, би чамд хайртай (өгүүллэг)

    Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ