• Хайртдаа илгээж чадаагүй танкчины захиаХайртдаа илгээж чадаагүй танкчины захиа

    1941 оны аравдугаар сарын 25. Сайн сууж байна уу, хайрт Варя минь! Үгүй ээ, бид дахин уулзахгүй нь. Өчигдөр үд дунд бид дахин нэг Гитлерийн цувааг цохилоо. Фашистуудын сум хуягны хажуу талаас нэвтэлж дотор талд дэлбэрсэн. Намайг танкаа ой руу оруулж байх хооронд Василий өнгөрлөө. Миний шарх нэлээд хүнд.


  • Траншейндаа тасарч унтаад Сан-фаранциско хотод сэрсэн эрийн яриаТраншейндаа тасарч унтаад Сан-фаранциско хотод сэрсэн эрийн яриа

    Улаанбаатарын нэгэн траншейнд амьдарч хог түүж явсан Пүрэвбат гурван шил "Гомбоо" уугаад л монголчуудын хүслэн болсон АНУ-д очсон гэхэд хэн ч үнэмшсэнгүй. Түүнийг Америкийн Сан-Франциско хотын негрийн хорооллын цагдаа нараас хүлээж авсан Монголын элчин сайдын туслах хүртэл хэр дагандаа баригдсан пидэн хар царайтай, толгой нь хавагнасан мань эрийн Уртцагааны гудамжны арын траншейнд амьдарч байсан гэхэд итгээгүй гэнэ. Уг нь Пүрэвбат соц үед ЗХУ-ын Уралын их сургууль төгсч ирээд Эрчим хүчний яаманд ахлах инженерээрр ажиллаж байсан боловч архи савнаасаа бусдыг дийлдэг хойно арван жилийн өмнө "гороочин" болсон түүхтэй. Траншейнд байхдаа гадаадын сонгодог номуудыг орос хэл дээр уншдаг байсан гэхээр бас ч гэж юм үзэж нүд тайлсан нэгэн байжээ. Мань эр 2014 оны 10-р сарын нэгний өдөр "Ахмадын баяр"-аар үеэл дүүгийнхээ ажил дээр очжээ. Үеэл дүү нь Пүрэвбатыг жилд нэг л удаа ажил дээр ирж мөнгө зээлж болно гэж үүрэгдсэн юмсанж.


  • Эвэршсэн гар хамгийн үзэсгэлэнтэй Эвэршсэн гар хамгийн үзэсгэлэнтэй

    Эрт цагт нэгэн ядарсан настай эмэгтэй голын эрэг дагуу явж байтал гурван сайхан бүсгүй хоорондоо маргалдан сууж байна гэнэ. Тэр гурав хэн нь сайхан гартайгаа үзэж өөр өөрсдийнхийгөө сайрхан магтацгаана. Эхнийх нь:


  • Найзууд /Өгүүллэг/Найзууд /Өгүүллэг/

    Хэдэн жилийн өмнө уншаад таалагдсан тул хадгалж авсан эх сурвалж тодорхойгүй нэгэн өгүүллэг орууллаа... Маш эелдэг сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ.


  • Оосор бүчгүй орчлонОосор бүчгүй орчлон

    Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж явахдаа "Хачин юм" гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сөгдүүлж дээ гэж санан, бөхийн майхны дэргэд дээл бүсий нь барьж үлдсэн хархүү өвгөн хоёр руу очив.


  • Налайхын замд үзэгддэг сүнс Налайхын замд үзэгддэг сүнс

    Өчигдрөөс хойш Налайхын замд ийм зүйлтэй таарлаа гээд энэ нэг зураг яваад байна. Энэ гэхдээ эвлүүлэг болов уу гэж бодож байна л даа. Гэхдээ нэг зүйлийг санаж явахад гэмгүй болов уу. Налайхын зам буюу Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дээр дандаа хүний амь авч оддог аймшигт ослууд гардаг. Хууччуулын яриагаар дээхнэ үед цэргүүд ачиж явсан машин онхолдож буг чөтгөр шүглэсэн гэж ярьдаг юм билээ. Зарим нэгний яриагаар ногоон дээлтэй сүнс харагддаг ч гэж ярьдаг.


  • Луут харшийн гүнжЛуут харшийн гүнж

    Ясүнари Кавабата “Булшны минь чулууг эмэгтэй хүнээс өндөр хийж, түүнийг хүчээр тэврүүлэн чулуутай хамт далайд булшил.” Аав нь уй гунигт автсан сүүлийн мөчид энэ үгсийг хэлээд өөд болжээ. Тиймээс л түүний хоёр хүү хамгийн дээд зэргийн хөшөөг босгуулахаар захиалсан байна. Тэрбээр залуу эхнэр болон түүний амрагийн гарт харгис хэрцгийгээр амь үрэгджээ. Анхны эхнэрийнх нь хүүхдүүд болох эдгээр хөвгүүд аавынхаа сүүлчийн хүслийг гүйцэлдүүлэхээр далайн дэргэдэх хавцал дээр булшны хөшөөг нь авчирч зогсоно. Яг л аавынх нь хэлснээр булшны чулуу нь тэдний дайсан болсон эмэгтэйгээс өндөр хийгджээ. Хэсэг чулуу хаднаас унахыг харах үнэхээр аймаар байлаа. Унасан чулуу улам жижиг болсоор сүүлдээ будаанаас ч томгүй харагдана. Тэдний дотор нь муухайрч эхлэхүйд тэд харахаа болив.


  • Бүтээлч шүүмжлэл.../Өгүүллэг/Бүтээлч шүүмжлэл.../Өгүүллэг/

    Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.


  • ”Гүнжийн сүм”-ийн туурьнаас гурван зууны тэртээ рүү”Гүнжийн сүм”-ийн туурьнаас гурван зууны тэртээ рүү

    Ерээд оны эхэн үед “Тусгаар тогтнол эхийн хэвлийд оршдог”, “Цусанд минь өргес ургавал яана аа!” гэсэн гарчигтай нийтлэлийн үзэл санаа нийгмийг сэрдхийлгээд авсныг тэр үеийн уншигчид санаж байгаа биз ээ!


  • Инээмсэглэл /Сургамжит Өгүүллэг/Инээмсэглэл /Сургамжит Өгүүллэг/

    Нэгэн эмнэлгийн мэс заслын тасагт дунд эргэм насны хоёр эмч ажилладаг байв. Тэр хот нь үйлдвэрийн газар ихтэй учир эмнэлэгт ирдэг хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн осолд өртсөн хүмүүс байдаг байлаа. Нэг жилийн дараа эмнэлэгт маш залуухан эмч иржээ. Тэр залуу эмч ямар ч хүнд ажлыг дор нь хийчихдэг, тэгсэн хэрнээ ердөө ч гомдоллодоггүй нэгэн байв. Хуучин эмч нар нь илүү олон жил ажилласан гэдгээрээ ажлынхаа хүнд хэцүүг залуу эмчид даалгачихаад өөрсдөө хөнгөн өвчтөнтэй харьцана, эсвэл гоо сайхандаа анхаарч ирдэг эмэгтэйчүүдтэй л уулздаг байв.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.