• Хэлний бузар /Өгүүллэг/ Хэлний бузар /Өгүүллэг/

    Үгүй энэ чинь юу гээчийн нүгэлтэй үг хэлдэг хүүхэд гээч вэ? Хэлний бузар шүгэлчихэж. Аргагүй аргагүй, эцэг эх хоёр нь үргэлж хэрэлдээд байгаа хойно. Тэдний хэрүүлийн бузар хэлэнд нь шингэчихэж гэсээр Должин эмгэн ач хүүгийнхээ хэлийг мөнгөн хусуураар хусаж гарав. Тэгээд усаар дахин дахин зайлуулж, сайн угаа гэм! Ийм жаалхан биенд тийм том санаа тээж явна гэдэг байж болшгүй. Сайн сайхан санаа үүрээд яваа сан бол түшиж дэмжээд ч болох нь ээ. Хажууд нь явахгүй юу. Муу муухай юм агуулсан зүрх сэтгэл гэгч юуг ч бүрэлгэх аюултай. Аа базарвааний хумпад суухай. Энэ хүүхдийн хэлний бузрыг ариутгаж тусал. Бурхан багш минь хэмээн залбиран үглэнэ. Сонин хүүгийн уур бяцхан зүрхэндээ багтахгүй болтлоо сагсайна. Ёстой ална даа. Заавал ална гэж үнэнхүү хорсолтой заналтайяа нүдэнд нь хар хорын нулимс хор шиг тунарна.


  • Торгууд гүнжийн түүх Торгууд гүнжийн түүх

    ХХ зууны эхэнд Өрнийн их соёлт Парист талын монгол бүсгүй гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, цог жавхаагаа гайхуулж явсан түүх бий нь сонин. Ниржидмаа хэмээх тэрхүү бүсгүйн тухай түүхийн шарласан хуудас сөхөж олсон мэдсэнээ эвлүүлэн өгүүлсү. Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман ХҮII зуунд Ижил мөрөн тийш нүүж одсон Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү, оросуудын барьцаанд нийслэл Санкт-Петербургт нь очиж олон жил амьдарсан, Монгол руугаа буцаж нүүсэн ойрадын их нүүдлийг манлайлагсдын нэг Асарай тайжийн тухай “Mandate” хэмээх роман бичсэн бий. Романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэсэн байх бөгөөд өмнөх үг болгож оруулсан өгүүллээ К.Баркман авгай “Ниржидмаа” хэмээжээ.


  • Замд нь харагддаг хүүгийн сүнс хүү нь болж төржээ Замд нь харагддаг хүүгийн сүнс хүү нь болж төржээ

    Шүүхийн шинжээч мэргэжилтэй нэгэн залууд тохиолдсон бодит явдлаас сонирхуулан бичихээр шийдэв. Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийдэг Нямаа гэх 30 гаруй насны залуу мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллажээ. Түүний хувьд эхлээд цогцост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү, бас амаргүй даваа байв. Айдсаа дарахын тулд дандаа 100 грамм татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр өөртөө тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн ч үнэндээ энэ тоогүй явдал нь өөрт ерөөл буян болж, удмыг нь залгаж, ургийг нь гагнах хүү болж иржээ. Нямаагийн аав, ээж Дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл хөгшүүлээ иргэж ирэхээр хайртай хань, охиндоо хэлэлгүй ажлаа тараад л гэртээ ч ирэлгүй чимээгүй явчихжээ. Тэрбээр ажлаа дуусгаад орой 18 цаг өнгөрөөд гарсан аж. Мөн өвөл байсан болохоор гадаа аль хэдийнэ харанхуй болжээ. Хэдий тэр ганцаараа ч гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж, хотоос гараад Дарханы зүг хүлгийн жолоо залав.


  • Ээжээ... Ээжээ...

    Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би...


  • Хүүгээ өршөө ... Амьд бурхан миньХүүгээ өршөө ... Амьд бурхан минь

    Надад гар утас л хэрэгтэй байлаа. Тухайн үед одооных шиг iphone, Samsung зэрэг ухаалаг, том дэлгэцтэй гар утас байгаагүй. Ийм утас гарч ирнэ гэж зүүдлээчгүй явсан үе. Ангийнхан бүгд л өнгөт дэлгэцтэй, стерео дугаралттай, бас тэрүүхэндээ зураг авчихдаг гар утас хэрэглэдэг байв. Харин надад байсангүй. 10 дугаар ангийн "том залуу” гар утасгүй явна гэдэг миний хувьд гутамшиг байлаа.


  • Эцэг сургамжит өгүүллэгЭцэг сургамжит өгүүллэг

    Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.


  • Холоо одсон хоёр эжийдээ...Холоо одсон хоёр эжийдээ...

    Тандаа захидал бичээгүй уджээ, амгаланг тань айлтгая. Одоогоос тавь гаруй жилийн тэртээ оюутан ахуй цагтаа таньдаа захидал бичиж, сургуулийн хүүхдээр бичүүлсэн захидлыг тань авч зохих хэмжээгээр ээжтэйгээ захидлаар харилцдаг байлаа.


  •  Ла Мартин (Өгүүллэг) Ла Мартин (Өгүүллэг)

    Ги дө Мопассан Ги дө Мопассан Францын Норманд нутагт төрсөн. Тэрбээр Норманд нутгийн онгон тансаг байгальтай Этратай нутагт ихэнхи насаа өнгөрөөн зохиол бүтээлдээ эх нутгаа магтан дуулсан нь алдрын манлайд хүргэсэн билээ.


  • Захидал сургамжит өгүүллэгЗахидал сургамжит өгүүллэг

    Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй. Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.


  • Хайраас үнэтэй нөхөрлөл /богино өгүүллэг/Хайраас үнэтэй нөхөрлөл /богино өгүүллэг/

    Жаргал Дэлгэр хоёр багын андууд. Цэцэрлэг, ясли, сургуулиа нэг ангид дүүргэж, гэрүүд нь ч нэг орцонд, аав ээж нь ч хоорондоо гэр бүлийн сайн найзууд аж. Оюутан болоод нэг ангид орсон нь ч Дэлгэрийн ээж Цэцэгээгийн танил талын ач гэлтэй. Улсын сургуулийн томоохон ангид орч нэг жил суралцахдаа тэд нэг охинд сайн болох хувь заяа тохионо гэж хэн таах билээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ