• Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөөМонгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

    Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог ажээ.


  • Дуучин Наки дахин ялагч болжээДуучин Наки дахин ялагч болжээ

    “Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.


  • Дуучин Э.Амартүвшин ирэх сард Австралид тоглоноДуучин Э.Амартүвшин ирэх сард Австралид тоглоно

    Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э. Амартүвшин ирэх тавдугаар сард Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглоно. Тодруулбал, тавдугаар сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29-ны өдрүүдэд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна.


  • Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Арслан” цомын эзэн болжээЖүжигчин С.Болд-Эрдэнэ “Арслан” цомын эзэн болжээ

    Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой энэ жил тохиож буй. Нэрт найруулагч, жүжигчин агсны нэрэмжит “Арслан” цомын эздийг гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодруулжээ.


  • Уртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээУртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээ

    Саудын Араб улсын хаан Абдулах хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн "World folk vision" наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан Гран при шагнал хүртжээ. Тэрээр Саудын Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч уртын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Н.Дашдэжид, Монгол костюмсын хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин бөхчүүд оролцсон байна.


  • Топ моделиуд Сингапурыг зориноТоп моделиуд Сингапурыг зорино

    Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлох “Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт эхлэх ажээ. Тус наадамд манай улсаас топ модель Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар оролцохоор болжээ. Тэд дэлхийн шилдэг дизайнеруудын загварыг амилуулахаас гадна монгол үндэсний хувцсаа гайхуулах юм. “Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд дэлхийн загварын чиг хандлага юуг эрэлхийлж байгааг харуулах зорилготой. Үүнээс гадна загвар зохион бүтээгчдийн сор болсон бүтээлийг дуудлага худалдаанд оруулдгаараа онцлог юм.


  • Алдарт баритон Г.Ариунбаатар Буриадын театрт дуулнаАлдарт баритон Г.Ариунбаатар Буриадын театрт дуулна

    Дуурийн дуучин маань Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа дахин уран бүтээлд тоглох болжээ. Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд "Чингис хаан" одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.


  • С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллооС.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.


  • Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэАрдын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ

    Энэ жилийн Сар шинийн баярын өмнө Ардын уран зохиолч П.Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.


  • Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэТеатрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

    Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.