• Л.Байзда “Латиф сан”-г байгуулсан нь бахархууштай...Л.Байзда “Латиф сан”-г байгуулсан нь бахархууштай...

    Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч СТА Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор дуучин Л.Байзда “Латиф сан”-г байгуулжээ. Аавдаа хайртай хүн бүрийн л боддог бодол.. Аавдаа хайргүй, санан дурсдаггүй хүн гэж ч юу байхав. Гэхдээ өөрийн чаддаг зүйлээрээ бэлэг барина гэдэг бахархууштай...


  • "Sweetymotion" хамтлаг шилдэгээр шалгарчээ...

    Монголын рок урлагт өөрсдийн баялаг түүхээ хэдийнээ бий болгож, олон олон амжилтаараа гайхагдаж яваа "Sweetymotion" хамтлагийнхан "Best of Mongolia" буюу олон нийтийн санал асуулгаар оны шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээнд интернет хэрэглэгчдээс хамгийн "Шилдэг хамтлаг" хэмээх номинацид нэр дэвшиж, хамгийн олон саналыг авч шагналыг хүртжээ. Хамтлагийн бүсгүйчүүд арга хэмжээнээс жаахан хоцорч ирсэн бөгөөд саналаа өгсөн нийт сонсогч фенүүддээ баярлалаа, Өнгөрөгч он бидний хувьд ололт амжилтаар дүүрэн он болж өнгөрлөө хэмээсэн юм.


  •  Ц.Бавуудорж Төрийн соёрхолтынхоо баярыг ирэх даваа гарагт тэмдэглэнэ Ц.Бавуудорж Төрийн соёрхолтынхоо баярыг ирэх даваа гарагт тэмдэглэнэ

    Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж Төрийн соёрхолтынхоо найрыг ирэх даваа гарагт зохиолчид, гэр бүлийнхээ хүрээнд хийхээр төлөвлөжээ.


  • Дуучин Ч.Цэлмүүн Японд ая дуугаа өргөөд иржээДуучин Ч.Цэлмүүн Японд ая дуугаа өргөөд иржээ

    Өнгөрсөн 10 дугаар сарын 26-28-ны хооронд арлын Япон улсын Нагоя хотод Японы Гэмтэл Согогийн Эмч нарын Холбооны 27 дугаар их хурал зохион байгуулагдсан байна. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог төдийгүй Япон улсын олон олон эмч мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсад дээгүүрт тооцогддог энэ байгууллагын хүндтэй хуралд Монгол улсаа төлөөлж дуучин Ч.Цэлмүүн амжилттай оролцоод иржээ.


  • Балетчин Г.Цолмон Балетчин Г.Цолмон " Гавьяат жүжигчин" цол тэмдэгээр шагнууллаа

    Монголын балетын урлагийн нэрт мастер, үзэгчдийн хайртай бүжигчин Г.ЦолмонМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Балетчин Г.Цолмон бол энэ цагийн шилдэг бүжигчин төдийгүй үзэгчдийн хайртай Жизель юм. Тун удахгүй шинэхэн Гавьяат маань Холливудын од, Америкийн “АВТ”-гийн шилдэг балетчин Саша Радецкитэй хамтран алдарт А.Аданы “Жизель” балетад бүжих билээ.


  • МУГЖ С.Сарантуяа МУГЖ С.Сарантуяа "Ардын жүжигчин" цол тэмдэгээр шагнууллаа

    Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээхийн зэрэгцээ, драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза" наадмын санаачлагч Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр "Ардын жүжигчин" цол тэмдгээр шагнууллаа.


  • Дуучин Отгойн Баянмөнх МУСТА цол хүртэвДуучин Отгойн Баянмөнх МУСТА цол хүртэв

    Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол Отгойн Баянмөнх. Тэрээр 2012 оны 8-р сарын 10-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шагнал “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Түүний шагналыг төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гардуулж өгсөн байна.


  • “BAD-25” баримтат кино попын хааны нууцыг дэлгэнэ“BAD-25” баримтат кино попын хааны нууцыг дэлгэнэ

    Дэлхийн попын хаан Майкл Жексоны алдарт “Bad” цомог худалдаанд гарсны 25 жилийн ойд зориулсан баримтат кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Киноны найруулагчаар Спайк Жи ажиллаж байгаа. Тэрбээр, домогт дуучны тухай хэзээ ч, хаана ч гараагүй чухал баримтуудыг дэлгэнэ хэмээн мэдэгдсэн байна. Найруулагч тус кинонд дуучин тайзны ард өөрийгөө хэрхэн буудаж байсан тухай сонирхолтой баримтыг мөн дэлгэх аж.


  • Дуучин Болдынх Монголын №1 Фейсбүүк хуудас Дуучин Болдынх Монголын №1 Фейсбүүк хуудас

    Тус хуудсаар өдөрт хэдэн зуун Болдын үнэнч фенүүд орж гарч байна. Болдын төрсөн өдөр 11 сарын 16-нд тохиож байгаа. Төрсөн өдөрт нь зориулсан шилдэг мэндчилгээний уралдаан зарласан нь фенүүдэд нь ихэд таалагдаж, олноороо идэвхитэй оролцож хайртай дуучиндаа төрсөн өдрийн мэнд хүргэсээр байна.


  • Л.Байзада аавынхаа нэрэмжит сан байгуулжээЛ.Байзада аавынхаа нэрэмжит сан байгуулжээ

    Олон жил нам гүмхэн байсан дуучин Л.Байзада энэ жилээс уран бүтээлдээ эргэн орсон. Түүнийг Монголын алтан үеийн жүжигчдийн нэг, хошин урлагийн нэрт төлөөлагч Т.Латиф агсны хүү гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэрбээр аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор “Латиф” сан байгуулжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.