• Поп хатагтайн амьдралын түүх ном боллооПоп хатагтайн амьдралын түүх ном боллоо

    Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх “Зууны дуу хоолой” ном худалдаанд гарчээ. Тус номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн бөгөөд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна.


  • Ариунаа Сүри хятадуудтай хамтарнаАриунаа Сүри хятадуудтай хамтарна

    Загвар зохион бүтээгч Ариунаа Сүрид Хятадын “LvCL” загварын компаниас хамтран ажиллах санал тавьжээ. Гурван жилийн гэрээ байгуулж, шинэ коллекци гаргах бөгөөд Хятад хатдын өвөрмөц хувцаслалтын хэв шинжийгорчин үеийн загвартай хослуулах юм байна.


  • Монгол баритон Г.АриунбаатарМонгол баритон Г.Ариунбаатар

    Өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийг уйлуулж, олны анхаарлыг татсан гайхалтай дуучин бол Г.Ариунбаатар. Чацархуу бие, өргөн мөр, нүдэнд дулаан инээмсэглэлтэй, жирийн монгол залуу олон улсад алдартай тэмцээний шүүгчийг хүчирхэг дуу хоолойгоор уярааж орхив. Үүний дараа тэд Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийхээр 1000 гаруй миллийг туулан Монголын зэрлэг онгон байгальтай хөдөө талд нутаглах төрсөн гэрт нь зочилжээ. Тэд Г.Ариунбаатарын хүчирхэг баритон хоолойны нууц юунд оршиж буйг тайлахыг зорьсон нь энэ аж.


  • ”Асашүрюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлгийг LIVE-аар шууд дамжуулна”Асашүрюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлгийг LIVE-аар шууд дамжуулна

    Их аварга Асашүрюү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Нэвтрүүлэг өнөөдөр буюу /12.31/-нд Монголын цагаар 19.00 цагт гарах юм.


  • Л.Нурбулан: Та нарыг хөгжөөхөөр өвгөн ааваас түрүүлээд ирлээЛ.Нурбулан: Та нарыг хөгжөөхөөр өвгөн ааваас түрүүлээд ирлээ

    Гэнэт ард “Хүүе цаана чинь алиалагч”, “Алиалагч ах аа, зогсоорой хамт зурагаа авахуулъя л даа” гэх хүүхдийн дуу цангинав. Эргэж хартал нээрээ алаг малгайгаа хэлтгий тавьсан марзан алиалагч гүйж явна. Хаа нэг тийш яарч яваа бололтой. Гэсэн ч зурагаа авахуулахаас татгалзсангүй. Би ч бас “Алиалагч ах аа, цөөхөн асуултад хариулт өгөөч” гээд зүтгэчихлээ. Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү, алиалагч Л.Нурбулан бидний асуултад ингэж хариуллаа.


  • Жүжигчин Э.Мөнхтөр шинэ дүрээрээ үзэгчидтэй уулзаж байна  Жүжигчин Э.Мөнхтөр шинэ дүрээрээ үзэгчидтэй уулзаж байна

    Монголын кино урлагийн салбарыг авъяас чадвараараа өнгөлж яваа жүжигчдийн дунд МУСТА Э.Мөнхтөр зүй ёсоор багтдаг. Тэрээр олон бүсгүйчүүдтэй хайр дурлалын жиг жуг асуудал үүсгэсэн дүрүүдийг бүтээдэг. Энэ удаад үлэмж биетэн хочит түүний портнёр нь жүжигчин, МУСТА Б.Хулан юм байна.


  • Ц.Санчир: Үзсэн бүхэн минь өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсанЦ.Санчир: Үзсэн бүхэн минь өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2017.12.08/ өдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээсэн билээ. Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвлшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж, Төрийн шагнал хүртээжээ. Тэгвэл соёл судлаач Ц.Санчирыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг Перс, Англи, Монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, уг шагналыг хүртээснийг Ерөнхийлөгч онцолсон юм.


  • Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллааДуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа

    Тэрээр “Бага насны он жилүүд”-ийн дурсамжит сүлд модны наадам,айл бүрийн шинэ жилийн баярын чимэг,онц дүнгээрээ уралдан чимдэг ганган ГАЦУУРХАН -ны бэлэгдэл болсон МУУГЗ Г.Энхбаярын хөгжим,МУСГЗ Ч.Гомбын шүлэг ГАЦУУРХАН дууг шинэчилсэн найруулгаар дуулан, толилуулж байна.Хамтран ажилласан “Соёлж” төв,”Ингрид” ресторан,”Монгол Циркүс” Boldoo,”Мон” продакшн,цасан охид,өвлийн өвөөдөө баярлалаа.


  • Мисс Д.Анундарь Мисс Д.Анундарь "Miss Pacific International-2017" тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ

    “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.


  • МУГЖ Г.Ариунбаатар шагналын цомоо УИХ-ын даргад хадгалууллааМУГЖ Г.Ариунбаатар шагналын цомоо УИХ-ын даргад хадгалууллаа

    Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар: Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан л даа. Түүнийхээ нэгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хадгалууллаа.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.