• УДЭТ-ын сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байнаУДЭТ-ын сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байна

    Улсын драмын эрдмийн театрт сонгодог жүжгийн өдөр үргэлжилж байна. Тус театраас энэ сарыг сонгодог жүжгийн өдөр болгон зарласан юм. Сонгодог жүжгийн өдрүүд английн алдарт зохиолч Уиллиам Шексперийн “Ромео Жульетта” жүжгээр эхэлж, үзэгчиддээ бэлэг барьсан. Энэ сард нийт зургаан жүжиг тоглогдож буй. Ингээд сонгодог жүжгийн өдрүүдээр гарах жүжгийн хуваарийг хүргэе.


  • “Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно“Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно

    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.


  • Залуучууд театрын 37 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтуудын хөтөлбөрЗалуучууд театрын 37 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтуудын хөтөлбөр

    Найрамдалын шинэхэн хотын суурь тавигдаж байх 1961 онд соёл, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг Клуб бий болж улмаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн 1966.01.14-нд “Ахан дүүсийн дуу” сэдэвчилсэн концерт, Д. Намдагийн “Их хурим” жүжгийг тоглож Дархан хотын Соёлын ордны хаалга нээгдсэн түүхтэй.


  • Н.Наранбаатар “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тайзнаа амилуулнаН.Наранбаатар “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тайзнаа амилуулна

    УДЭТ-т шинэ давалгаа эхлүүлсэн найруулагч Н.Наранбаатар шинэ ажилдаа оржээ. Хатуу үгтэй, ширүүн шүүмжлэлтэй найруулагчийн шинэ найруулга тун удахгүй тайзнаа амилах гэнэ.


  • Хүүхдэд зориулсан “Эрх цагаан унага” дуулалт жүжиг тун удахгүй...Хүүхдэд зориулсан “Эрх цагаан унага” дуулалт жүжиг тун удахгүй...

    ҮДБЭЧуулгын хүүхдэд зориулсан анхны уран бүтээл бол найруулагч Д.Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг билээ. Хүүхдэд зориулсан энэхүү анхны уран бүтээл үзсэн хүүхэд бүрийн сонирхол татахуйц багачуудын хамгийн дуртай жүжгийн нэг болж чадсан билээ. Анхны хүүхдийн уран бүтээл “Ишиг” байсан бол энэ удаад хоёр дахь уран бүтээл нь “Эрх цагаан унага” дуулалт жүжиг юм. Түүнчлэн тус чуулгынхан унага, ботго, тугал, хурга гэх мэтчилэн таван хошуу төл малаар хүүхдийн уран бүтээлүүдийг үргэлжлүүлэн хийх талаар тус чуулгын найруулагч Д.Ганболд бүтээлээ туурвиж буй гэнэ.


  • Дуурийн театр “Цэнхэн нүдэн бүсгүй” балетаар энэ жилийнхээ үзвэрийг хаанаДуурийн театр “Цэнхэн нүдэн бүсгүй” балетаар энэ жилийнхээ үзвэрийг хаана

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарыг дуустал үзэгчдэд үзвэрээ толилуулаад амрах ажээ. Тэд энгэ сарын 27-нд Ж.Верди “Травиата” дуурь, 28-нд Л.Делиб “Цэнхэн нүдэн бүсгүй” балетыг тайзнаа амилуулж, 50 дахь жилийнхээ үзвэрийг хаах аж. Харин үндэсний брэнд дууриар “Чингис хаан”-ыг нэрлэж, үүнийгээ сэргээн тавьж байгаа. Тэгвэл “Чингис хаан” дууриар 51 дэх жилийнхээ үзвэрийг нээхээр төлөвлөжээ.


  • УДЭТ-ын УДЭТ-ын "Хайрын жүжгийн сар" үргэлжилсээр

    УДЭТ-ын уран бүтээлчид энэ дөрөвдүгээр сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Тус театрын тайзнаа саяхан В.И.Красногоровын агуу хайрын тухай өгүүлсэн “Хайрын домог” жүжиг амилсан бол энэ амралтын өдрүүдэд мөн В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжиг мөн “Гэгээн муза 2005”-ын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг тайзнаа дахин тоглох гэж байна. Нэгэн гэр бүлийн амьдралаар нийгэм, цагийн байдлыг бүхэлд нь харуулсан уг бүтээл эр хүний ноён нуруу, гэр бүлийн үнэ цэнийг харуулна. Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, С.Сарантуяа нар тоглох юм. Найман жилийн өмнө анх тавигдсан уг жүжиг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийг татсаар байгаа юм.


  • УДЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьУДЭТ-ын дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарь

    Өнгөрсөн сард драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза Х" наадмыг амжилттай зохион байгуулсан УДЭТ-ын хамт олон нь дөрөвдүгээр сарыг хайрын сар болгон зарлаж байгаа ажээ. Дурлалт хосууддаа, үзэгч түмэндээ бэлэг барихаар энэ сарын 10-аас эхлэн дэлхийн болон монголын хайрын шилдэг жүжгүүдийг тоглох гэнэ.


  • УДЭТ-ын хоёрдугаар сарын үзвэрийн хуваарьУДЭТ-ын хоёрдугаар сарын үзвэрийн хуваарь

    Драмын урлагийн шилдэгийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам энэ жил уламжлал ёсоороо ирэх гуравдугаар сарын 27-нд 10 дах жилдээ зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Тус наадмыг угтаж УДЭТ-ын тайзнаа энэ сард тоглогдох үзвэрийн хуваарийг та бүхэндээ танилцуулж байна.


  • УДЭТ-ын хоёрдугаар сарын үзвэрийн хуваарь УДЭТ-ын хоёрдугаар сарын үзвэрийн хуваарь

    Сар шинийн баярыг тохиолдуулан 2011 оны шинэ уран бүтээл Д.Намдагийн” Оролмаа эх “ үндэсний сонгодог түүхэн жүжиг хоёрдугаар сарын 7-9-ний хооронд 19.00 цагаас гуравхан удаа тоглогдоно.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээОдод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээУрлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна. Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж. Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.
  • Т.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэТ.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэ“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.
  • “ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болноҮе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.
  • “НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно“НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болноҮндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
  • ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм.