• Музейдын хуваарьтай танилцана ууМузейдын хуваарьтай танилцана уу

    БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг долоо хоногийн турш зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ. Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай.


  • "Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг монгол түмнийхээ үзэгч мэлмийг мялаан золгож байна. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.


  • Вашингтоны музей дуулиант үзмэр дэлгэнэ Вашингтоны музей дуулиант үзмэр дэлгэнэ

    Вашингтоны Такома хотын түүхийн музей ирэх наймдугаар сард Д. Б. Куперийн нууц нь үл тайлагдах онгоц барьцаалсан гэмт хэргийн талаарх эд мөрийн зарим баримтыг дэлгэн тавих аж. Купер 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Портлэнд мужид нислэг үйлдэж байсан “Boeing-727” онгоцыг барьцаалан дээрэмдэж байжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэДуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэӨнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.
  • “Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно“Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.