• Контент Саммит 2017 маргааш болноКонтент Саммит 2017 маргааш болно

    Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ маргааш Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болно. Уг арга хэмжээнд төр засгийн зүгээс ач холбогдол өгч засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцохоор бүртгүүлж байна.


  • Өмнөговь аймгийн МАН-ын хорооны удирдлагууд аймгийн АН-ын шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзлааӨмнөговь аймгийн МАН-ын хорооны удирдлагууд аймгийн АН-ын шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзлаа

    Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны даргад Тавантолгой хувьцаат компаний захирал Р.Сэддорж, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Уртнасан нар нэр дэвшиж, намын гишүүд дэмжигчдийнхээ олонхын саналаар Р.Сэддорж ялалт байгууллаа.


  • УИХ-ын гишүүн Д.Гантулга хагас жилийн ажлаа тайлагналааУИХ-ын гишүүн Д.Гантулга хагас жилийн ажлаа тайлагналаа

    2016 оны УИХ-ын сонгууль өмнөх жилүүдийг бодвол шинэ залуу үеийн төлөөлөлүүд илүү идэвхитэй оролцож ууган улстөрчдийг хол хаяж гарч ирсэн нь илүү сонин содон байсан билээ. Тэр дундаа энэ удаагийн сонгуульд хамгийн залуу улстөрч МАН-ын намаас тодорсон 29 настай Д.Гантулга байсан юм.


  • “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбоо 21 нас хүрлээ“Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбоо 21 нас хүрлээ

    Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо 21 насныхаа төрсөн өдрийг “Ирээдүй өөд тэмүүлсэн 21 жил” нэртэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. 21 жил үйл ажиллагаа явуулахдаа энэ байгууллага Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг, 154 хороонд салбартай болж, эгнээндээ 50 мянга гаруй оюутан залуусыг нэгтгэжээ.


  • Д.Гантулга гишүүн гадаад суугаа Монголчуудад зориулсан хөгжлийн аянаа эхлүүлжээД.Гантулга гишүүн гадаад суугаа Монголчуудад зориулсан хөгжлийн аянаа эхлүүлжээ

    Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа 120.000 гаруй Монгол иргэдэд зориулан Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Тус аяны эхлэл болгож Герман, Польш, Чех, Австри, Швецарь, Франц, Бельги зэрэг Европын улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл бүхий 1000 гаруй иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Увертюра" хамтлагийн урлагийн тоглолтыг толилуулан амжилттай яваад иржээ.


  • “The New York Times” анх удаа Д.Трампын ялах магадлалтайг хэллээ “The New York Times” анх удаа Д.Трампын ялах магадлалтайг хэллээ

    АНУ-ын нэр хүндтэй “The New York Times” сонин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампын ялах магадлалыг анх удаа 50 хувиас илүү буюу 59 хувьтай гэж тооцжээ. Тус сонины судалгаа өмнө нь үргэлж Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтоны талд гарч байсан юм. Одоогийн байдлаар Д.Трамп 139, Х.Клинтон 104 саналтай яваа билээ.


  • УИХ-ын гишүүн Д.Гантулгад залуу уяачдын холбооны үүсгэн байгуулагчид ханджээУИХ-ын гишүүн Д.Гантулгад залуу уяачдын холбооны үүсгэн байгуулагчид ханджээ

    Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад шинээр үүсгэн байгуулагдаж байгаа “Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид хандаж, энэ сарын 7,8-нд зохион байгуулагдах залуу уяачдын анхдугаар чуулганд оролцуулах хүсэлтээ хүргүүлжээ. Түүнчлэн холбооны үүсгэн байгуулагчид Д.Гантулга гишүүнд холбооныхоо “Тэргүүн”-ээр ажиллах саналыг тавьжээ.


  • “Хамгийн залуу гишүүн”-ий санаачилга УИХ-аар дэмжигдлээ“Хамгийн залуу гишүүн”-ий санаачилга УИХ-аар дэмжигдлээ

    2016 оны УИХ-ын сонгууль хүн бүрийн анхаарлын төвд байж гарсан үд дүн нь олон хүнийг цочролд оруулсан гэхэд болно. Тэр дундаа өдгөө 29 настай залуу УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ард түмнийг ихэд гайхшруулсан. Улс төрд зөвхөн 40-өөс дээш насныхан ордог гэдэг ойлголтыг тэрээр эвдэж төр засагт залуу үеийхэн сэргэлт хийх хэрэгтэй болсоныг Д.Гантулга гишүүн харуулж яваа юм. Тэгвэл шинэхэн гишүүн маань "Хамгийн залуу гишүүн" гэх тодотголыг зүүгээд байгаа ч ажилдаа бол шинэдэхгүй гэдгээ эхнээсээ харуулж байна.


  • Улстөрийн хамгийн залуу хүчин Д.Гантулгад итгэл хүлээлгэж амжилт хүсье Улстөрийн хамгийн залуу хүчин Д.Гантулгад итгэл хүлээлгэж амжилт хүсье

    Тэрээр энэ удаагийн сонгуульд 5735 хүний санал авч УИХ-ын хамгийн залуу гишүүнээр тодорлоо. Түүнийг Монголдоо өндрөөр үнэлэгддэг лектор, МАН-ын хамгийн залуу гишүүн хэдийн ч намд ажилласан түүх нь харьцангуй удаан, МАН ялагдал хүлээсэн цаг үед ч НАМОХ-ыг чамгүй сайн удирдан чиглүүлэгч байсан гэдгийг олон хүн мэднэ.


  • Иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцооройИргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой

    УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29 буюу өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “М2М хандивын гала” тоглолт болно“М2М хандивын гала” тоглолт болноДэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “М2М хандивын гала” хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 27-нд ONE EVENT hall-д болно. Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, Монголын урлаг соёлын төлөөллүүд болох СТА Бичүү, “Лемонс” хамтлаг, дуучин Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид болон бусад урлагийнхан Монголчууд Монголчууд аянд албан ёсоор нэгдэж байна. зохион байгуулагдана
  • “Урин хаврын аялгуу” тоглолт болно“Урин хаврын аялгуу” тоглолт болноХүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.
  • Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэЭгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэМонголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд "Мөнхийн Үргэлжлэл" нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд "Бодол шиг өдрүүд", "Ижий эх орон" тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ.
  • Хүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноХүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноӨнгөрсөн пүрэв гаригаас эхлэн сурагчдын амралт эхэлсэн. Сурагчдын амралт болж байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн теартаас хүүхдүүдэд зориулсан тоглолтууд тоглогдож эхэллээ. Тоглолтын хуваарыг доорх зургаас харна уу.Тоглолт дөрөвдүгээр сар дуустал тоглогдоно.
  • “Novel Melody” концерт болно“Novel Melody” концерт болноМонгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.