• Чуулганыг үдээс хойш хуралдуулна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш 15.00 цагт зарлагдах төлөвтэй байгаа бол үдээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах аж. Гэхдээ одоогоор цаг товлоогүй байгаа юм байна.


  • Ц.Нямдорж: “Шударга ёс” эвсэл АН, МАН-аас урвагчдаас бүрдсэн

    -Сонгууль өнгөрөөд сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргын томилгоо хүртэл 24 хоносон байх. Тэр хугацаанд МАН-ын зүгээс улс төрийн харилцаанд орох ямар ч хууль зүйн үндэслэл байсангүй. Эвслийн Засгийн газар байгуулах гэж буй талууд эхлээд АН дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл нэрээр сайд дарга нарынхаа суудлыг тохирох гэж хугацаа авлаа. Тэгээд өнгөрөгч долоо хоногийн дөрөв дахь өдөр дотоод асуудлаа болсон болоогүй 75:25 гэсэн зарчимдаа тохирсон юм шиг байгаа юм. Ингэж тохироо хийсний дараа


  • Д.Зоригт сайд аа, тавдугаар цахилгаан станц хаачив?

    Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө асуухыг хүссэн цорын ганц зүйл нь 5-р цахилгаан станц. Нийслэл хот өргөжин тэлсээр өдгөө тал тал тийшээ хотын хорооллууд тэлж, барилга байгууламжийн тоо өссөөр байна. Д.Зоригт сайдын тойрогтоо болон Монгол улсын иргэдийн талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлчүүдэд амласан томоохон амлалтын нэг бол 5-р цахилгаан станцын ажлыг яаравчлан эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудал байсан. Гэтэл түүний амласан хугацаа сайдын бүрэн эрхийн хугацаатай нь хамт дуусгавар болох гээд байна. 2011 оны 6 сард шавыг нь тавьсан 5-р цахилгаан станцыг бас л хот дотор байгуулах нь зөв үү, буруу юу гэсэн асуудал өрнөсөн.


  • Ө.Энхтүвшин: Чуулганы хуралд ороход бэлэн

    УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр 40 минут орчим уулзалт хийлээ. Хоёр тал УИХ-ын анхдугаар чуулгантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. Уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.


  • Тэргүүн хатагтайг тэвэрч сандаргажээ

    АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама улсынхаа тамирчдад урам хайрлаж, амжилт хүсэхээр уулзсан байна. Америкчуудын хайрыг татсан хатагтайтай уулзсан багийнхан урамшин зогсох үеэр нэгэн эмэгтэй бөх түүнд өөрийгөө сануулах онцгой зүйл хийхийг хүсчээ. АНУ-ын бөх Елена Пирожкова Мишель Обамаг тэвэрснийхээ дараа түүнийг өргөж болох уу хэмээн зөвшөөрөл авч байгаад ийнхүү өргөсөн гэнэ. Учир нь түүнийг маш олон хамгаалагч нар тойрон байсан байна. Хатагтай Обамаг өргөхөд тэр нилээн сандарч байх шиг санагдсан хэмээн Елена хэлсэн юм.


  • “Бидэнтэй эсвэл нэр дэвшигчидтэй хариуцлага тооц”

    -УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр нөхөр мөнгө тарааж УИХ-ын Сонгуулийн хууль болоод Үндсэн хуулийг зөрчсөн энэ асуудал хэн бүхэнд тодорхой болчихсон. Өмнөговьд оюутнуудад, Тариаланд иргэдэд мөнгө тараасан.


  • ГХЯ-нд өөрчлөлт хийхийг Ерөнхийлөгч хориглов

    УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Засгийн газрыг АН болон ИЗНН, МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтран бүрдүүлэхээр болоод байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдах, сайдууд томилогдож дуустал яамдад ямар нэгэн өөрчлөлт, томилгоо хийхгүй байхыг Ерөнхийлөгч зарлиг болгожээ.


  • МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг сонголоо

    МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэлж бүтэн өдрийн турш хуралдсаны дараа нийт гишүүдийн 89 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшин сонголоо. Түүнчлэн хуралдааны үеэр тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг болон Удирдах зөвлөлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бага хурал өнөөдөр 12.00 цагт үргэлжилнэ.


  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргад баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга З.Энхболдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Ерөнхийлөгч ард түмэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүсэв.


  • Шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх хэнд ч байхгүй

    УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоогоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.