• “Соёлын довтлогоо 2” аяныг эхлүүлнэ“Соёлын довтлогоо 2” аяныг эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.


  • Монголын Сайтын Холбоо Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран сургалт явууллааМонголын Сайтын Холбоо Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран сургалт явууллаа

    Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.


  • 29 дүгээр сургуулийн сурагчид 29 дүгээр сургуулийн сурагчид "Өргөө 2"-т үнэгүй кино үзлээ


  • 500.000 төгрөгийн шагналын сантай 500.000 төгрөгийн шагналын сантай "selfie" уралдаанд оролцоорой.

    Уралдааны нөхцөл: Өдөрт 20 секундын турш Flames made in Mongolia.-ын лого 70 удаа нийслэл ледээр гарч байх болно. Энэ хугацаанд та амжиж сонирхолтой байдлаар selfie зураг даран 4 сарын 10-аас 5 сарын 10-ны бидэнд илгээх ёстой. Бид 5 сарын 20-ний 21:00 цагт бүх зургийг Нийслэл LED page хуудсанд байршуулна. Энэ өдрөөс хойж та 20 хоногийн дотор өөрийн зурган дээрээ Like цуглуулах ба хамгийн их Like цуглуулсан эхний 5 хүнд "Flames made in Mongolia"-ын шагналыг гардуулах болно.


  • Хавар цагийн GOLDEN PARTY-д урьж байнаХавар цагийн GOLDEN PARTY-д урьж байна


  • Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын асуудлаар мэдэгдэл түгээлээОлон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын асуудлаар мэдэгдэл түгээлээ

    Дэлхийн 140 орон гишүүнээр нь элссэн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) Монголын тухай албан ёсны мэдэгдлийг дэлхий даяар түгээлээ. ОУСХ нь өөрийн гишүүн орнуудад хийгдэж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзэл санаатай холбоотой сайн, саар жишээнүүдийг мэдээлэн түгээдэг уламжлалтай бөгөөд энэ удаад Олон улсын "Хууль ба Ардчилал” төвийн дүгнэлтийг үндэслэн Монголтой холбоотой мэдэгдэл түгээсэн байна. Уг мэдэгдэлд "Монгол Улсын засгийн газраас Парламентдаа өргөн барьж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран хүлээн авч байна.


  • Дэлхийн сэтгүүлчдийн форумын илтгэлийн эргэн тойронд…Дэлхийн сэтгүүлчдийн форумын илтгэлийн эргэн тойронд…

    Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тус форумын үндсэн илтгэлүүдийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцүүллээ. Форумын үдээс хойших үйл ажиллагааг БНСУ-ын CBS телевизийн нийтлэлч Пак Чон Рюл /Park, Chong-Ryul/ даргалж, “Дэйгу” Их сургуулийн Ерөнхий захирал Дак Рюл Хон /Duck Ryul Hong/, /БНХАУ-ын өдөр тутмын “People’s daily” сонины Гадаад харилцаа хариуцсан эрхлэгч Юн Чанг /Yong Zhang/, АНУ-ын Сан Дэйго хотын NBC7 телевизийн Эрэн сурвалжлах алба хариуцсан гүйцэтгэх продюсер Линн Уолш /Lynn Walsh/, БНСУ-ын Часон “Daily news”-ийн Стратеги төлөвлөлт, мэдээллийн орлогч эрхлэгч Уосук Кеннет Чой /Часоны “Dally news” сонины Орлогч эрхлэгч /Woosuk Kenneth Choi/ нар тус бүр илтгэл танилцууллаа.


  • Снүүкболл буюу Хөлөөрөө билльярд тоглоцгооёСнүүкболл буюу Хөлөөрөө билльярд тоглоцгооё

    Бүх насныхан чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой Монголын анхны Снүүкболл мэргэжлийн клубын нээлт энэ сарын 1-нд буюу 04/01-ний өдөр боллоо.


  • БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн сэтгүүлчдийн форум болж байнаБНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн сэтгүүлчдийн форум болж байна

    БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санаачлан хоёр дахь жилдээ Дэлхийн сэтгүүлчдийн форум /World Journalist conference/-ыг 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн форум “Дэлхий дахины энхтайваны үйлс дэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” сэдвийн доор болж байгаагаараа онцлог юм. Энэхүү форумд 55 улсын 90 гаруй сэтгүүлчид оролцож байна. Тус форумыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Солонгосын сан, Солонгосын Хэвлэлийн сан зэрэг байгууллагууд ивээн тэтгэж дэмжиж оролцож байна. Форумыд төгсгөлд оролцогч сэтгүүлчид нэгдэн “Дэлхий дахины энхтайваны тунхаг”-ыг батлан гаргах зорилготой юм.


  • Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНказУ-ын Караганда хотын чиглэлд зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээБаян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНказУ-ын Караганда хотын чиглэлд зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ

    Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баян-Өлгий аймгийн удирдлагууд тус тус оролцсон юм.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “М2М хандивын гала” тоглолт болно“М2М хандивын гала” тоглолт болноДэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “М2М хандивын гала” хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 27-нд ONE EVENT hall-д болно. Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, Монголын урлаг соёлын төлөөллүүд болох СТА Бичүү, “Лемонс” хамтлаг, дуучин Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид болон бусад урлагийнхан Монголчууд Монголчууд аянд албан ёсоор нэгдэж байна. зохион байгуулагдана
  • “Урин хаврын аялгуу” тоглолт болно“Урин хаврын аялгуу” тоглолт болноХүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.
  • Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэЭгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэМонголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд "Мөнхийн Үргэлжлэл" нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд "Бодол шиг өдрүүд", "Ижий эх орон" тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ.
  • Хүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноХүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноӨнгөрсөн пүрэв гаригаас эхлэн сурагчдын амралт эхэлсэн. Сурагчдын амралт болж байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн теартаас хүүхдүүдэд зориулсан тоглолтууд тоглогдож эхэллээ. Тоглолтын хуваарыг доорх зургаас харна уу.Тоглолт дөрөвдүгээр сар дуустал тоглогдоно.
  • “Novel Melody” концерт болно“Novel Melody” концерт болноМонгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.