• Википедиа нийт 17 орчим сая мэдээ оруулагчтайВикипедиа нийт 17 орчим сая мэдээ оруулагчтай

    Дэлхийн хамгийн том чөлөөт нэвтэрхий толь, мэдлэгийн сан болсон Википедиа жил ирэх тусам хөгжиж, уншигчдийн тоо нь өссөөр байгаа билээ. Харин саяхан Википедиа нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд Википедиа нийт 17 орчим сая мэдээ оруулагч, нийтлэгчтэй болсон ба түүний ердөө 9 хувь буюу 1.5 сая нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Үлдсэн 15.5 сая нь бүгд эрчүүд аж.


  • Нийслэлийн иргэний танхимын анхны хэлэлцүүлэг ”Зам”

    Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийх гэж байна. Анхны нээлттэй хэлэлцүүлэг “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулагдах юм.


  • Зам засварын ажилтай танилцав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ням гаригийн амралтын өдрөөр нийслэлд өрнөж буй зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд болон сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа.


  • Хуучин малын хураамж өндөр

    Сүүлийн хэдэн жил дэлхийн цаг уур их сонин боллоо. Магадгүй мэдээллийн хурд эрс нэмэгдсэнээс хүмүүс энд тэндхийн сайн муу явдлыг тэр дор нь сонссоных ч юм уу. Байсгээд л ойрын зуу, мянган жилд тохиолдоогүй гамшигууд үзүүлж байна. Европ яг Монголын өвөл шиг тэс хөлдөв.


  • Золбин нохдын тоо буурахгүй байна

    Хүйтэн хөндий энэ гэр хорооллын гудамжны аль нэг мухраас өлөн ходоодондоо захирагдаж, зуудаг гэж цоллогдсон нохой гараад ирэх вий дээ. Үнэхээр нийслэл хотын гэр хороололд золбин нохойн орон зай дэндүү их болжээ. Бүр хүн рүү сүрэглэн дайрах боллоо.


  • 1,2 тонн хадлан бэлтгэх төлөвлөгөө гарчээ

    Энэ жил улсын хэмжээнд 1,2 сая тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хадлангийн ажил энэ сарын 10-наас төвийн бүсэд, хангайн бүсэд 15-наас эхлэхээр болжээ. Харин бороо энэ янзаараа үргэлжлэх юм бол хадлангийн ажилд саад учрах юм. Хадлангийн ажилтай анхаарал хандуулж БНХАУ-аас хөнгөлттэй зээлээр 3000 жижиг оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт авчирсан байна. Үүнээс 30 гаруй хувийг нь малчдад өгөх аж.


  • Карьеруудад тавих хяналтыг чангатгана

    Улаанбаатар хотын орчимд элс, хайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан 50 гаруй аж ахуйн нэгж байдаг аж. Тэдгээрээс нь байнгын ажиллагаатай байгаа боловч шаардлага хангасан хэмжээнд олборлолт явуулж чаддаггүй юм байна. Түүнээс болж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулах, иргэдийн тав тухыг алдагдуулах, авто зам эвдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар иржээ.


  • Зарим нутгаар цочир хүйтэрнэ

    Сарын эхээр болон дунд үеэр хуртай, уулархаг нутгуудаараа усархаг бороо орох аж. Тухайлбал сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе ба сүүлчээр баруун болон төвийн ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун зүгийн ихэнхи нутгаар, зүүн зүгийн нутгийн хувьд сарын дундуур болон сүүлээр, говийн нутгаар сарын дундуур бороо хуртай сэрүүхэн байх ажээ.


  • Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем”


  • ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна

    Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 10.00 цагаас хос хэлний олон улсын “Шинэ эрин” дунд сургууль дээр Кембрижийн их сургуулиас ирсэн эрдэмтэд 9-р сарын 1-нээс нэвтрүүлж эхлэх ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ