• "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал" сэдэвт уралдаан зарлагджээ

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.


  • "БИ ХАРИУЦЛАГАГТАЙ ААВ, ЭЭЖ" нийслэлийн зөвлөгөөн боллоо

    Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.


  • Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнд оролцогчдыг онлайнаар нээлттэй бүртгэж эхэллээЗалуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөнд оролцогчдыг онлайнаар нээлттэй бүртгэж эхэллээ

    Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байгаа билээ.


  • Монголын сайтын холбооны сэтгүүлч, админуудын уулзалт болноМонголын сайтын холбооны сэтгүүлч, админуудын уулзалт болно

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын холбоо, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, “ITOOLS” ХК хамтран “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-ийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр цахим орчин дахь зохицуулалт, нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээ, мэдээллийн үнэ цэнэ өгөгдлийн сангийн аюулгүй байдал, цахим орчин дахь сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн “ITOOLS” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Монголын Сайтын холбооны гишүүн сайтуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна.


  • Цахим сэтгүүл зүйн хоёрдугаар форум болноЦахим сэтгүүл зүйн хоёрдугаар форум болно

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгуулах гэж байна.


  •  Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн болно Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн болно

    Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байна.


  • Сэтгүүлзүй судлаачид чууллааСэтгүүлзүй судлаачид чууллаа

    Сэтгүүл зүй судлаачдын "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт үндэсний IV симпозиум 3-р сарын 30-нд боллоо. Тус симпозиумд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.


  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналааНийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар хэвлэлийн бага хурал зарлан, Байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.


  • “Цахим сэтгүүлч” бэлтгэж эхэлсэн Отгонтэнгэр их сургууль, Монголын сайтын холбоог “Анхдагч”-аар өргөмжиллөө“Цахим сэтгүүлч” бэлтгэж эхэлсэн Отгонтэнгэр их сургууль, Монголын сайтын холбоог “Анхдагч”-аар өргөмжиллөө

    Өнөөдөр Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжисний 105 жилийн ойн баярын өдөр билээ. Энэ өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбарынхаа баярыг тэмдэглэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан хэвлэлийн байгууллагууд болон сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа. Энэ өдрийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг нь “Анхдагч” хэмээх шагнал байлаа. Уг шагналыг Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй Олон улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон Монголын сайтын холбооны хамт олонд гардуулан өглөө.


  • Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү мэндчилгээ дэвшүүлэвМонголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү мэндчилгээ дэвшүүлэв

    Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин 200 гаруй жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлсэн. Тэгвэл “Шинэ толь хэмээх бичиг” сонингоор эх сууриа тавьсан Монголын Үндэсний Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 105 жилийн хугацаанд үйл явдлыг мэдээлж, үнэн худлыг танин мэдүүлж, уриалан дуудаж, удирдан зохион байгуулж, ард түмний харилцах гүүр болж, амьдралд нь хөг нэмж, сэтгүүл зүйн үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.