• Хятадын бодлого нүүрсний үнийг буулгаж эхэллээ

    Хятадын нүүрсний эрэлт буурч эхэллээ. Энэ байдал цаашид ч үргэлжлэх бололтой. Хятадын томоохон боомтууд дээр сүүлийн 13 долоо хоногийн турш нүүрсний үнэ буурсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Энэ сард нэг тонн нүүрсийг дунджаар 626 юаниар худалдаж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сарынхтай харьцуулахад энэ нь 20.5 хувиар буурсан үнэ юм. Эрэлт хумигдсанаас болж Хятадын томоохон боомтуудын агуулах дахь нүүрсний хэмжээ 18 сая тонноос хол давжээ. Зах зээл нь хумигдаж эхэлснээс болж асар их түүхий эд тэнд сул хэвтэж байгаа гэсэн үг.


  • Ц.Даваасүрэн: ”Төсөв бүрдүүлэлт муугаас зардлаа санхүүжүүлж чадахгүй байна”

    -Эхний ээлжинд бид 2012 оны төсөв дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаад төсвийн тодотгол хийх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох эх орны хишиг болон төсвийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах зорилгоор Сангийн яамны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохтой холбоотойгоор салбарын сайдын төсвийн багцын өөрчлөлтийг төсөвт тусгах шаардлага зайлшгүй гарна. Тиймээс Сангийн яамны холбогдох хүмүүстэй төсөвт тодотгол хийх чиглэлээр анхаарч ажиллаж, бэлтгэл ажлаа хангах талаар ярилцсан.


  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 19.4 хувиар өсчээ

    ДНБ оны үнээр өмнөх оны мөн үеийнхээс 2012 оны эхний хагас жилд 25.2 хувиар өсч, 6185.7 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2429.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.2 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн улсын индекс 2012 оны эхний долоон сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар тус тус өсчээ.


  • Төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна

    Төмөрлөг үйлдвэрийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж, үнэ нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин өссөн.


  • Зэсийн ханш 4-5 мянган ам.долларт хүрч болзошгүй

    Зэс монголчуудын амьдрал ахуйд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Он гарсаар эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээл дээр савалгаатай байгаа. Үүнд манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон зэс болон нүүрсний ханш унаж буй нь түгшүүртэй хэрэг болоод байна. Хятад улс зэсийн хамгийн том хэрэглэгч. Дараа нь Америк ордог. Тэгэхээр Хятадын эдийн засаг суларч, Америк араас нь дагавал зэсийн ханш 4-5 мянган ам.доллар хүртэл маш хурдан буух эрсдэлтэй. Энэ тохиолдолд манай улсын эдийн засагт ордог 800 орчим сая ам.долларын орлого буурна гэсэн үг.


  • “Discover Mongolia 2012” болно “Discover Mongolia 2012” болно

    Уул уурхайн салбарын мэргэжилтэн, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид гээд энэ салбарын бүхий л төлөөллийг нэгэн дор цуглуулдаг “Discover Mongolia 2012” олон улсын чуулга уулзалт наймдугаар сарын 30, 31-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт өмнөх жилүүдийн уламжлал ёсоор олон улсын бага хурал, Засгийн газрын цаг, оролцогч компаниудын үзэсгэлэн, уурхайн үйл ажиллагаатай танилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу болох юм байна.


  • Гол нэрийн барааны үнэ өссөн байна

    2012 оны 8-р сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-3.4 хувь, адууны махны үнэ 1.2 хувь, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол,


  • Махны үнэ өмнөх сарынхаас бага зэрэг буурчээ

    Наймдугаар сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-3.4 хувь, адууны махны үнэ 1.2 хувь, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол, ямааны махны үнэ 1.8 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.4-3.6 хувь, хонины махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 4.2 хувь, ямааны махны үнэ 6.2 хувиар өсчээ.


  • Ноосны урамшууллыг нөхөн олгоно

    Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд ондоо багтаж 21 аймаг, нийслэлийн 236 сум, дүүргийн 41851 малчин хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ.


  • Азийн орнуудын бизнес уулзалт болж байна

    Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто.В.Юүжүйко наймдугаар сарын 5-ныг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан бизнес уулзалтыг МҮХАҮТ-д эхлүүллээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.