Монголын Пауэрлифтингийн Хүчний Холбооноос 2019 оны RAW Пауэрлифтингийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээ энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 25 байгууллагын 100 гаруй тамирчид оролцжээ.
Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг эмэгтэй гар бууны төрлийн тамирчин СМ Ц.Анударь авчээ. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд СМ Ц.Анударь 578 оноогоор МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган Олимпийн наадмын эрхийг авчээ.
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ боллоо.
Буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онуудад зохиогдох залуучуудын Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор буудлага спортын 2019 он Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Орчлон сургуулийн сурагч Н.Нэмүн мэргэжлийн киокушинкай каратэгийн хүрэл цомын эзэн боллоо
"Дүнжингарав-2018"-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ
БНСУ-ын Согчу хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Канад, Франц, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Иран, Финланд, Малайз, БНХАУ, Турк зэрэг нийт 19 орны 100 гаруй тамирчин өрсөлджээ. Тамирчид зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.