Би 2014 онд “Солонгон хотын нууц” гэдэг нэртэй тууж бичсэн. Энэ маань цуврал болоод үргэлжилж байгаа. Хоёрдугаар дэвтэр “Хадан хотын нууц”-аа өнгөрсөн намар хэвлүүлсэн. Яг одоо “Зүүдэн хотын нууц” хэмээх гуравдугаар цувралыг нь бичиж байна. Яарахгүй бол өмнөх дэвтэрүүдийг нь уншсан хүүхдүүд үргэлжлэлийг нь нэхдэг боллоо. Уран сэтгэмжийн дүрүүдээр баялаг, адал явдалтай болохоор хүүхдүүд, тэр дундаа хөвгүүдэд их таалагддаг юм билээ.
100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартнууд ийн ярьж байна.
Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа. Тэрээр Азийн Соёлын төвөөс жил бүр эрхлэн гаргадаг Азийн орнуудын түүх соёлыг танилцуулах зурагт ном цувралын шалгаруулалтад тэнцэж Монголын уламжлал, түүх соёлыг илтгэсэн зурагт номыг бүтээгээд байна. Монголын түүх уламжлалыг “Ааруулын түүх” зохиолоор дамжуулж дэлхийн мянга, мянган бяцхан уншигчдад хүрэх болсныг дуулгахад таатай байна.
Ховдоор дүүрэн садантай”... хэмээн өмнөтгөл бичиж өгснийхөө дараа Б.Лхагвасүрэн ах маань инээж суусан сан. Ухаант мэргэдийнхээ сургаал гэрээсийг даган бид амьдарсаар л байна. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд олон ч газраар явлаа, сайн мууг ч тууллаа. Энэ зуурт бичсэн шүлгүүдээ шигшиж шинэ номоо ихэд хичээн хэвлүүллээ. Номыг маань уран зохиолын бас нэгэн их хүн, Д.Галбаатар доктор ариутган шүүлээ.
Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргал өнгөрсөн хугацаанд “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, хэд хэдэн бие даасан тоглолт хийсэн. Язгуур урлагийн салбарт амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна
Монгол орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарьж, үндэсний өв соёлоо өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөгжлийг түүчээлэх мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганцхан сургууль бол СУИС. “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед элсэгчдээс мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг тус сургууль элсэлтээ хэрхэн зохион байгуулах талаар СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшинтэй ярилцлаа.
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебси, “Ромео Жульетта” балетын Ромео дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээж, Монголын балетын урлагийг дэлхийн сонорт хүргэсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдрийн зочноор уригдлаа. Тэрбээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, сонгодог урлагийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг таниулж яваа Монголын Балетын Хөгжил Сангийн тэргүүн бөгөөд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж балетын урлагийн залуус энэ цаг үед хэрхэн хайртай урлагаараа хичээллэх талаар санал бодлоо хуваалцав.
“Монгол тв”-ийн “The Voice of Mongolia”-2 шоуны оролцогч Т.Өрлөгтэй ярилцлаа. Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны өнгөрсөн долоо хоногт гарсан Монгол дууны шатнаас хасагдсан билээ
Дэлхийн олон оронд эх орныхоо урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа цөөхөн хамтлагийн нэг бол “Жонон”. Тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцлаа.
Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа графит уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгонд алдаршиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл онцолж буй.