• Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд” үзэсгэлэн гарнаҮндэсний бичиг үсгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд” үзэсгэлэн гарна

    Өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагт Үндэсний бичиг үсгийн баяртай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурлын дараа 11.40 цагт "Бичгийн мэргэд" үзэсгэлэн нээлтээ хийх бөгөөд нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцож үг хэлэх ажээ.


  • Зураач Ж.Ойланы “Торгоны зам” үзэсгэлэн нээлтээ хийлээЗураач Ж.Ойланы “Торгоны зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойланы “Торгоны зам” 21 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн UB art Gallaey-д гарч байна. Энэ үзэсгэлэн түүний хувьд эх орондоо гаргаж байгаа 12 дахь үзэсгэлэн бөгөөд “Торгоны зам” энэ сарын 20-ны өдрийг дуустал гарна.


  •   "Blue moon" галлерэйн гишүүдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

    "Blue moon" галлерэйн энэ жилийн гишүүдийн үзэсгэлэн 2016.12 сарын 22 ноос 2017 оны 01 сарын 05 ны хооронд зохион байгууллагдах гэж байна. Бүтээл хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88666475 утаснаас авах боломжтой.


  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болж байнаХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болж байна

    Өнөөдөр Нийслэл хотын 377 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлчүүддээ зориулан олон ажил зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлийн үзэсгэлэн. Тус үзэсгэлэн Соёлын төв өргөөнд 10:00 цагт нээлтээ хийсэн.


  • “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэн дэлгэгдэж байна “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Олон улсын Архитекторуудын холбоо дэлхий дахины 1.3 сая архитектор болон түүний төлөөлөлд 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн дэлхийн архитектурын сэдвийг “Design a better world“илүү сайхан дэлхийг бий болгох хэмээн мэдэгдэж байна. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын цар хэмжээ улам өсч байгаагийн хирээр хүн төрөлхтнийг сайн сайран ирээдүйгээр хангахын тулд архитекторуудын хийж буй зураг төсөл, төлөвлөлт, тэдний үүрэг хариуцлага гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна.


  •  Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид үзэсгэлэн дэлгэгдэнэ Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд 1996 оноос өнөөдрийг хүртэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаа 14 гэрэл зурагчин оролцож байгаагаараа сонирхол татам. “Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэнг Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран гаргаж байгаа ба нээлт 2016.09.27-ны 12:00 цагт Үндэсний түүхийн музейд болно. Үзэсгэлэнд нийт 60 бүтээл дэлгэгдэх юм.


  •  Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы "Хамгийн түрүүнд бодолдоо дурлана" яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын "Ур" уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов. Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё чамин шигтгээ мэт харагдав.


  • "Амьтад" бие даасан үзэсгэлэнд саатаарай

    Уран бүтээлч Мөнхжаргалын Болортуяагийн хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Блью Мүүн Арт галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд нийт 20 гаруй тосон болон усан будгийн бүтээлүүд болон судалбар тавигдах юм.


  • Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэж байна Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Жил бүр зохион байгуулагддаг Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерейд энэ сарын 26-нд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Монголын-24, Японы-21, Солонгосын-15 бүтээл дэлгэгдэн та бүхний мэлмийг мялаах аж.


  • “Этюд-2016” Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ “Этюд-2016” Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ

    “Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг уламжлалтай. Уран бүтээлч тэр дундаа зураачид байгаль-эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.