• “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийнэ “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийнэ

    ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан цөөн тооны уран бүтээлүүд олны хүртээл болох юм. Түүний анхны үзэсгэлэнд хөрөг зургууд давамгайлж байгаа бөгөөд тэрбээр дүрийн онцлог, зан авир, бодол санаа, хүсэл сонирхолыг уламжлалт тенхикийн арга барилыг орчин үеийн арга барилтай хослуулан дүрсэлснээрээ онцлог аж.


  • Ж.Цолмонхүүгийн үзэсгэлэнгийн нээлт болноЖ.Цолмонхүүгийн үзэсгэлэнгийн нээлт болно

    МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн маргааш буюу наймдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Ж.Цолмонхүү нь 1959 онд төрсөн. Дүрслэх урлагийн дунд, дээд сургуулийг чимэглэх зураач, барималч мэргэжлээр төгссөн байна. Ж.Цолмонхүү нь дүрслэх урлагийн томоохон төрөл болох керамикийн урлагийг хөгжүүлэхэд өв уламжлалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монголынхоо ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дорвитой бүтээл хийдэг манай авъяаслаг, шилдэг уран бүтээлчийн нэг.


  • “Urban Narrivities” үзэсгэлэнд манай урчууд оролцож байна“Urban Narrivities” үзэсгэлэнд манай урчууд оролцож байна

    Наймдугаар сарын 30-нд Хонгконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Narrivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл болсон хэсэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монгол орны амьдралыг харуулсан бүтээлүүдээр оролцох аж. Зураач М.Эрдэнэбаяр Ж.Мөнхцэцэг тэргүүтэй 9 уран бүтээлчид тус бүр 5-6 шинэ бүтээлээ илгээжээ. “Urban Narrivities” үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.


  •  “Тархинаас тархинд” үзэсгэлэн маргааш болно “Тархинаас тархинд” үзэсгэлэн маргааш болно

    Маргааш бидний хэлж заншсанаар парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд үзэсгэлэн гарах тухай мэдээлжээ. "PHOTO MSG GROUP"-"Тархинаас тархинд" үзэсгэлэн өмнө нь ч Үндэсний соёл амралтын хүрээлэнд гарч байсан билээ. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд хэн бүхэнд нээлттэй аж. Үзэсглэнгийн нээлтэд DJ Munk оролцоно. Дашрамд дурьдахад, паркт өдөр бүр нэг тоглоом үнэгүй урамшуулал зарлаад байгаа юм.


  • Эль Грекогийн зургууд үзэсгэлэнгийн “хит” болж байнаЭль Грекогийн зургууд үзэсгэлэнгийн “хит” болж байна

    Эль Грекогийн зургууд Германы үзэсгэлэнд 100 жилийн өмнө анх тавигдахад олныг бишрүүлж байсан үнэ цэнээ өнөө хир нь алдаагүй Европын соёлт ертөнцийг байлдан дагуулсаар байна.


  • “Хавар-2012” үзэсгэлэнг нээнэ“Хавар-2012” үзэсгэлэнг нээнэ

    Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулах бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчийн 150 гаруй бүтээлийг толилуулнаt


  • “Орон зай” үзэсгэлэн нээлтээ хийнэ“Орон зай” үзэсгэлэн нээлтээ хийнэ

    Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр 14.00 цагт СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан уламжлалт “Орон зай” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Орон зай үзэсгэлэн нь анх 1992 оноос олны хүртээл болж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр таслалгүй зохион байгуулж энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна.


  • “Мэдрэмж 2012”-д тавтай морилно уу“Мэдрэмж 2012”-д тавтай морилно уу

    Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач С.Энх-Амгалангийн “Мэдрэмж-3” бие даасан үзэсгэлэн нь 2010 онд амжилттай болж мэргэжлийн байгууллага, урлаг судлаач төдийгүй уран зураг сонирхогч гадаад, дотоодын олон үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсныг урлаг сонирхогч та бүхэн санаж буй биз ээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.