Нарны гэрэл хурц болоход Үүл үгүй бол нэн сайн Насны багад эрдэм сурахад Залхуугүй бол даанч сайн
Амраг хосын хайрын сэтгэлээс мандах Алтан шаргал зүстэй наран юм шүү Аавын охиныг хайрлан жаргана гэдэг чинь Алаг энэхэн хорвоогийн жргалан юм шүү
Баян хан Түмэн хан Бүрэнхаан Дун хаан Дөрвөн их тахилгатай Дүнхийгч л уулс минь Бардан уул Хараат уул Харчулуун Онцгой Дөрвөн их өндөрлөг Үүлэн сүмбэр хаднууд минь
Идэвхийтэй Идэр дээрэнгүй начин Бас баярлуулагч Баатар зоригт Өнөдөөн бат Чин зоригт нэмсэн
Ойн олон модны дотроос Онгойлон нэгэн шулуун бургаас модыг Хослон авч Хоёр тохойгоор хэмжиж Ховхи харуулаар харуулдаж Хуурай зүлгүүрээр зүлгүүрдэж Хурдан цагаан сум болгосон гэдээг
Заан дөрвөн соёогоо яралзуулан Заамал зургаан хүзүүгээ гүвдэлзүүлээд Дунгийн угалзан хамраа сортолзуулаад Дуран хар нүдээ тормолзуулаад
Бүгд Найрамдах Бүрэн эрхт Ард монгол улсынхаа Эрийн гурван наадамд Эр бяраараа тодорч Түмэн бөхийн дотроос Төгөлдөр чадлаараа шалгарч
Хангай хааны хүрэн хүдэр баян загал уул нь Сүүмэлзэн харагдаад Хавцал эх бүрээс нь мөрөн далай голын ус нь Цэлэлзэн урсаад байна гэдэг маань Ердөө л өлзийтэйхэн хангай чинь,
Зэ. Номин цэнхэр зандан хүрний удамтай Норов хүрэн, хонгор зээрдийн угшилтай Элбэг хээрийн гайхам хурдыг дуурайсан Идэр хээрийн үр хойчыг залгамжилсан
Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би Эхний дуугаа чулуунд хадааж тєрсєн Ээжээс анх тасарсан миний нялхын хvй Энэ л бууцны чулуун дунд vлдсэн Хvй дуу хоёр минь чулуунд шингээстэй