Тал дээр тавъдаг яс байна Тамд очдог сүнс байна Тавилантай насандаа бүтдэггүй юм бол Тамын чинь үүдэнд заргатай болно
Энэхүү найраглал шинэ амьдрал цогцолсон монгол орны зэлүүд хөдөө нутагт өндөр хүчдэл хүрч цахилгаан гэрэл нэвтэрч буй агшинд урьдын цагт шөнийг гэрэлтүүлэх ганц хүчин зул, зулыг агуулдаг сав буюу ширмэн цөгц өнөөгийн цахилгааныг агуулан дамжуулагч өндөр хүчдэлийн цамхаг хоёрыг харьцуулж буй зохиолчийн үгээр эхэлж байна. Энэ хоёрын тухайд нэгий нь:
Тал дээр тавъдаг яс байна Тамд очдог сүнс байна Тавилантай насандаа бүтдэггүй юм бол Тамын чинь үүдэнд заргатай болно
Үнэндээ би тагтаа байх байсан юм Үгүйдээ л гэхэд хөхөө байх байсан юм Бяцхан болжмор шаналж гэнэ Багагүй бас атаархаж гэнэ
Манай нутагт, намайг бага байхад Гуч хүрсэн эр хүн өрөөсөн чихэндээ ээмэгтэй явдагсан Хүүхдүүд бид нар учиргүй их шохоорхдог байлаа Гээд тэр нь энэ ертөнцөд хүний эцэг болохын зовлон хэцүүг өгүүлсэн Эртний нэг домогтой дүйж байсан юм.
Зовлон үзсэн бүсгүй дүүдээ Хажууханд ирчихзэ юү гэлтэй Хачин тод гялалзах Өнгө төгөлдөр оддоороо гоёсон Өвлийн шөнө шиг цэвэр цэлмэгхэн явсан
Тал дээр тавъдаг яс байна Тамд очдог сүнс байна Тавилантай насандаа бүтдэггүй юм бол Тамын чинь үүдэнд заргатай болно Элсэнд тавъдаг яс байна Эрлэгт очдог сүнс байна Энэхэн насандаа бүтдэггүй юм бол Эрлэгийн чинь үүдэнд заргатай болно..."
Хавсарга нүдсэн хөх жавар Хавирга зургар Өвгөн зээрд Ижил сүргээ орхин уяаруугаа шогшлоо Эвий дээ Өвгөн зээрд мину Гурван унаганыхаа хойно
Айхавтар гар чангатай ах дүү 2 байлаа Алдаж хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байжээ Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядна. Үе дамжсан баян Харамчийнхны хот айл Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор Гэр бүрээс сайтай өвөлжинө гэвэл худлаа Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Нар сар шиг Ижий үр хоёр Намар зун шиг Амьдран суудаг байж