• А.Шартолгой : Мартагдсан үлгэрА.Шартолгой : Мартагдсан үлгэр

    Эрт урьдынa цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.


  • Сайхан хайр байдаг юм (Үлгэр)Сайхан хайр байдаг юм (Үлгэр)

    Эрт урьдын цагт нэгэн хаант улсад хэн бүхний хайрыг булаасан ханхүү амьдардаг байжээ. Түүний өмнө бүгд бөхөлзөнө. Тэрээр юм бүхний эзэн учир хангалуун тансаг амьдарч, энэ хорвоогийн амьдралыг үүрд мөнхийн баяр баясгалан хэмээн ойлгодог байлаа.


  • Гоо үзэсгэлэнгийн домогГоо үзэсгэлэнгийн домог

    Танд нэгэн түүх ярьж өгье. Чөлөөлөлд хүрэхийн тулд Нигамананда хэдэн сарын турш Бенарест сууж, чанд нарийн хатамжлал үйлдэж байв. Нэгэн өдөр тэрээр маш их өлсчээ. Гэвч огт идэх юмгүй байлаа. Тэрээр арвин тансаг идээ ундны охин тэнгэр Аннапүрнад дотроо аниргүйгээр: “надад яагаад идэх юм огт байдаггүй юм бэ?” гэж хэлжээ.


  • Ухна ишиг чоныг айлгасан ньУхна ишиг чоныг айлгасан нь

    Урьд нэг баян айлын хуучин өвөлжөөн дээр, цагийн гачаал бэрхэд туйлдаж, цасан доор дарагдаж үлдсэн нэг ухна ишиг, бухан бяруу хоёр байжээ. Гэтэл, удалгүй хаврын урин орж хамаг бодис шинэтэн, дулаан бүлээн болоход, цасан доороос арай амьтай гарч бага зэрэг тэнхэл ороод хоёулаа хамт явж байтал, зам дээрээс нэг чонын арьс оллоо. Түүнийг аваад цаашаа явтал, талд нэгэн цагаан гэр үзэгдлээ. Тэр зүг чиглэ, гадна нь очоод, арьсаа үүдэнд нь тавиад орж үзвэл долоон том чоно найрлан ууцгааж байна.


  • Үлгэр ярьсан ньҮлгэр ярьсан нь

    Нэг бадарчин замын гудас тохиолдсон айлд хоног тааруулан сайтар амарч унтахаар шийдээд нэг айлд очсонд тэр айл бадарчныг “Үлгэр ярьж өгвөл унтуулна, эс ярьвал хөөж явуулна” гэж болзол тогтоосонд бадарчин “Шөнийн турш сайхан үлгэр ярина” гэж амлаад тэр айлд хоол цай хийлгэж тухлан сууж гэнэ


  • Бадарчны үлгэрБадарчны үлгэр

    Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.


  • Саргай цэцэг болжмор хоёрСаргай цэцэг болжмор хоёр

    Алсын уулнаас хотын цэцэрлэгт нэгэн болжмор нисэж ирээд, -Танай энд сайхан байна. Жийв жийв! Саргай цэцэг бутаараа цэцэглэжээ. Жийв жийв! Өтгөн сагсгар саргай цэцэг минь чамтай найзалъя гэж гуйж гэнэ. -Чиний магтаал над хэрэггүй. Чамтай нөхөрлөөд ч ашиггүй. Бүхэл шөнөдөө тэнгэрийн од намайг ширтэж байдаг. Сар над уруу гэрлээ тусгаж, өглөө бүр алтан гургалдай уран хоолойгоор миний дэргэд дуугаа дуулдаг. ...


  • Хоёр бамбаруушХоёр бамбарууш

    Нарс модны сүүдэрт хоёр бамбарууш сууж байлаа. Дүү бамбарууш “юм идэх юмсан” гэхэд, -Би ч бас юм идмээр байна. Жимс олж идье гэж ах бамбарууш нь хэлэв. -Эрж олох юм уу? Тэр модны мөчир дээр байгаа зөгийний үүрнээс бал авъя гэж дүү нь зөржээ. Тэгээд , -Зөгийд хатгуулснаас жимс түүвэл дээргүй юу? гэж ахыгаа хэлэхэд,


  • Багваахай цэцэгБагваахай цэцэг

    Багваахай цэцгийг бардам зантай гэж бүгдээр мэдэх билээ. Тйим учир бусад цэцэг түүнтэй үерхэж нөхөрлөхийг хүсдэггүй ажээ. Нэг удаа үдшийн цагт гэрэлт цох хорхой огторгуйд хурц од гялалзаж явахыг үзээд,


  • Төмөр байшинтай мангас эмгэн Төмөр байшинтай мангас эмгэн

    Эрт урьд цагт төмөр байшинтай мангас эмгэн арван хоньтой амьдардаг байжээ. Мангас эмгэн арван хонио өдөрт нь тууж гараад хариулж явдаг байв. Амьтан хүн жирийн малчин юм байж гэж бодоод л хүрээд ирэхээр нь манайд очиж цай уу. Би хониноосоо нэгийг алж өгнө гээд, мэхлэж төмөр байшиндаа авч ирээд төхөөрчихөөд байдаг байж.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.