Лав лав явдалтай Лам шар дээлтэй Суг суг явдалтай Сухай шар дээлтэй /үнэг/
Найр найр мод Наян салаа мод Түр түр мод Түмэн салаа мод Мөчир болгон гишүүтэй Гишүү болгон өндөгтэй Өндөг болгон уурагтай /хуш, самар/
Гүег хааны хөвүүн Гүйж л, гүйж л явдаг /голын ус/ Гүрний ээж гүзээгүй Олны ээж оломгүй /гол/
Дээрээс дэвс гэлээ Дэлхий намс гэлээ Хар хорхой атирав Хадам эх уярав /Тэнгэрийн дуу, цахилгаан, аадар орж, дэлхий сэргэх/
Аав нь амгалан тайван Ээж нь цэнгэл сайхан Хүүхэн нь гунхал сайхан Хүү нь ширүүн хар /жилийн дөрвөн улирал/ Хувилбар: Аав нь зожиг залхуу Ээж нь эрхэм жаргал Эгч нь сэрүүн тунгалаг Хүү нь догшин цагаан /жилийн дөрвөн улирал/
Дэмбэ дээвэр Хамба хаяатай /Тэнгэр/ Хайлан торгыг Хайчилж болохгүй /Тэнгэр/
1. Март, Ёолк гэж юж вэ? (эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)