• Хэнтийн авьяаслаг багачууд уран зургийн үзэсгэлэн гаргалааХэнтийн авьяаслаг багачууд уран зургийн үзэсгэлэн гаргалаа

    Даяаршиж буй нийгэмд томчууд бид аливаа зүйлийн хар барааныг урьтаж хардаг болсон нь маргашгүй үнэн. Гагцхүү хорвоо ертөнцийн өнгийг улам тод, гэрэлтэй, яг л солонгын долоон өнгө адил болгож байдаг ховорхон зүйлүүдийн нэг бол хүүхдийн ертөнц бас тэдний бүтээлүүд билээ. “Хүүхдийн уран бүтээлд дэлхий багтдаг” хэмээн хүүхдийн номын зохиолчид нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үгийг Хэнтий аймгийн хүүхэд багачуудын зурсан 100 гаруй зураг бататгах мэт. Шар нар, цэнхэр далай, ногоон зүлэг, бор байшин, ногоон бөмбөг, хөх онгоц, ягаан бамбарууш, улаан цэцэг гээд л өнгө өнгөөр алагласан 100 гаруй уран зургууд өөрийн эрхгүй нүд баясгана.


  • Музейдын хуваарьтай танилцана ууМузейдын хуваарьтай танилцана уу

    БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг долоо хоногийн турш зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ. Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай.


  • “Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, хүүхдүүд оролцлоо.


  • “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийлээ“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дагуу үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнд монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дэлгэлээ.


  • Монголчуудын уламжлалт сав суулгаар үзэсгэлэн гарнаМонголчуудын уламжлалт сав суулгаар үзэсгэлэн гарна

    Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг. 2018 оны анхны үзэсгэлэнгээ “Монголчуудын уламжлалт сав суулга” нэртэйгээр 2-р сарын 8-аас 3-р сарын 14 хүртэл үнэ төлбөргүйгээр түмний хүртээл болгох аж.


  • "СОЁЛ ЭКОЛОГИ" үзэсгэлэн 11-р сарын 4,5 нд "SHANGRILLA MALL"-д болно

    Соёл, урлагийн газраас “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Соёл-экологи” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн 11-р сарын 04,05-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд "SHANGRILLA MALL"-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм.


  • Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд” үзэсгэлэн гарнаҮндэсний бичиг үсгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд” үзэсгэлэн гарна

    Өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагт Үндэсний бичиг үсгийн баяртай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурлын дараа 11.40 цагт "Бичгийн мэргэд" үзэсгэлэн нээлтээ хийх бөгөөд нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцож үг хэлэх ажээ.


  • УДЭТ-ын сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байнаУДЭТ-ын сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байна

    Улсын драмын эрдмийн театрт сонгодог жүжгийн өдөр үргэлжилж байна. Тус театраас энэ сарыг сонгодог жүжгийн өдөр болгон зарласан юм. Сонгодог жүжгийн өдрүүд английн алдарт зохиолч Уиллиам Шексперийн “Ромео Жульетта” жүжгээр эхэлж, үзэгчиддээ бэлэг барьсан. Энэ сард нийт зургаан жүжиг тоглогдож буй. Ингээд сонгодог жүжгийн өдрүүдээр гарах жүжгийн хуваарийг хүргэе.


  • "Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнг монгол түмнийхээ үзэгч мэлмийг мялаан золгож байна. Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна.


  • Зураач Ж.Ойланы “Торгоны зам” үзэсгэлэн нээлтээ хийлээЗураач Ж.Ойланы “Торгоны зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойланы “Торгоны зам” 21 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн UB art Gallaey-д гарч байна. Энэ үзэсгэлэн түүний хувьд эх орондоо гаргаж байгаа 12 дахь үзэсгэлэн бөгөөд “Торгоны зам” энэ сарын 20-ны өдрийг дуустал гарна.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ